Сар шинийн баяраар зам тээврийн ослын улмаас гурван иргэн амиа алджээ

3 цаг 23 минутын өмнө

гэмтсэн хүүхдийн тоо 8-аас 5 болж, 37 хувиар багассан үзүүлэлттэй гарчээ.



Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Тэгвэл энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос тодорхой хэмжээнд сайжирсан үзүүлэлттэй байна.

Албан мэдээллээр, 2025 оны сар шинийн баярын өдрүүдтэй харьцуулахад 2026 онд зам тээврийн осол, зөрчлийн улмаас хохирсон иргэдийн тоо буурчээ. Тодруулбал, 2025 онд 28 хүн гэмтэж байсан бол 2026 онд 19 болж 57 хувиар буурсан байна. Мөн гэмтсэн хүүхдийн тоо 8-аас 5 болж, 37 хувиар багассан үзүүлэлттэй гарчээ.

Харин нас барсан хүний тоо 2025 онд 9 байсан бол 2026 онд 3 болж, 66 хувиар буурчээ. Энэ нь баярын өдрүүдэд хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ тодорхой үр дүнгээ өгснийг харуулж буй гэдгийг албаныхан онцолж байна.

Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн тоо ч буурсан байна. 2025 онд 96 согтуу жолооч илэрч байсан бол 2026 онд 75 болж, 21 хувиар багасжээ.

Сар шинийн баярын үеэр орон нутаг руу чиглэсэн урсгал хөдөлгөөн эрс нэмэгдэж, аймаг, сумдын замд ачаалал ихэсдэг. Ийм үед жолооч нарын хариуцлага, анхаарал болгоомж, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт онцгой чухал байдаг. Энэ жилийн статистик үзүүлэлтүүдээс харахад иргэдийн хандлага сайжирч, хяналт шалгалтын үр нөлөө нэмэгдсэн нь осол, зөрчлийн тоо буурахад эерэгээр нөлөөлжээ.

Гэсэн хэдий ч баярын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажил тасралтгүй үргэлжилж, жолооч, зорчигч бүр хариуцлагатай оролцох шаардлага хэвээр байна. Замын хөдөлгөөнд оролцогчид хурд хэтрүүлэхгүй байх, согтуугаар жолоо барихгүй байх, хамгаалах бүсээ хэрэглэх, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх зэрэг энгийн дүрмийг мөрдөх нь эрсдэлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга хэвээр байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Бидний араншин...2 цаг 19 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.