ОБЕГ: Цас, шаварт суусан 23, төөрсөн 9, өндрөөс унах 1, усны ослын 1 дуудлага ирсэн

3 цаг 16 минутын өмнө

18 аймгийн 46 суманд аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлага бүртгэгдсэн



Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.16-2026.02.23/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 46 суманд аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 20 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 53 нь объектын гал түймэр, 2 нь газар хөдлөлт, 40 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага (цас шаварт суусан-23, зам тээврийн осол-3, төөрсөн, сураггүй болсон-9, өндрөөс унах-1, усны осол-1) байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Бидний араншин...2 цаг 20 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.