Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ

2 цаг 6 минутын өмнө

урагчдын II улирлын бие даалтын долоо хоног 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхэлнэ

Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулиудад мөрдөхөөр баталсан билээ.

Шинэ хичээлийн жилд анги бүрийн хичээллэх долоо хоногийн тоо дараах байдлаар тогтоогджээ. Үүнд:

I–V анги 34 долоо хоног

VI–IX анги 35 долоо хоног

X–XII анги 36 долоо хоног хичээллэнэ.

Мөн сурагчдын II улирлын бие даалтын долоо хоног 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхэлж, дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Харин II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-наас эхэлж, дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэхээр батлагдсан байна.

Түүнчлэн гуравдугаар улирлын амралт 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэх юм.

Энэ хичээлийн жилийн бүтцийн хуваарьтай доорх хүснэгтээс танилцана уу.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Цас орж, цасан шуурга шуурна2 цаг 30 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.