
Уг нь, хууль гэдэг бол нийгмийн дэг журам, шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулах зорилготой. Өөрөөр хэлбэл, дур зоргоороо аашлах, хүчирхийллээс сэргийлж, улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах зайлшгүй шаардлагыг хууль хангадаг. Гэтэл, сүүлийн үед Монгол Улсад хууль зөрчих явдал бишгүй гарах болов. Тэр дундаа, төр өөрөө хууль зөрчдөг тохиолдол хэдэн арваараа тоологдох болсон.
Саяхнаас, бас нэг хуулийн зөрчил байж болзошгүй асуудал олны анхаарлыг татаж эхэллээ. Тэр нь, эмч нарын цалинг ЭМДС-гаас тавьдаг болжээ. Энэ асуудал өнгөрсөн оны сүүлчээр УИХ дээр нэлээд яригдсан. Нэг хэсэг нь эсэргүүцэж байв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа 2025 оны аравдугаар сарын 21-нд “…Эрүүл мэндийн даатгалын сангаас цалин олгох нь буруу. Төр өөрөө төрийн албан хаагчдынхаа цалинг шийдэх ёстой” гэсэн бол Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2025 оны арвваннэгдүгээр сарын эхээр “… Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 2026 онд гурван сая төгрөг болгоно. Яаж цалинг нь нэмэх вэ гэхээр 190 тэрбум төгрөг шууд цалингийн нэмэгдэл хэлбэрээр олгоно. Өмнө нь Эрүүл мэндийн даатгалын санд “…Эмч, сувилагч нарын цалинг нэм” гэж хэлчихээд мөнгө орж ирдэггүй байсан. Ингэж явсаар Эрүүл мэндийн даатгалын сан нь цалингийн сан болчихсон. Хоёрт, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авдаг эрүүл мэндийн салбарын цалингийн систем боловсролын салбараас өөр байдаг. Боловсролын салбар улсын төсвөөс шууд цалинждаг бол эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээрээ цалин, зардлаа шийдээд явдаг. Энэ гүйцэтгэлд тааруулж цалинжуулж чадахгүй, өртгийн нэгж үнэдээ хүрэхгүй, тоног төхөөрөмжоо шинэчлэх боломжгүй болж, зөвхөн ажилчдын цалин, эмнийхээ мөнгийг л даатгалаас авч байна” гэж байсан юм. Мөн, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд “… Уг бол Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө эмчилгээ хийж байгаа эм тариа, тоног төхөөрөмжийн урсгал зардал, ажилчдын цалин хөлсөнд л голлож зарцуулагдах ёстой байхгүй юу.
Харамсалтай нь манайх Төрийн сантай нийлүүлж хаяад байшингийн засвар хүртэл хийгээд хаячихдаг. Эрүүл мэндийн даатгал төлөгчид тэр зардлыг даах ёсгүй. Төр өөрөө хариуцах учиртай” гэж байв.
Гэтэл 2026 оны хоёрдугаар сарын эхээр Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин “…Эмч нарын цалингийн төсөв өчигдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан. Цалингийн нэмэгдэл маргаашаас олгоно” гэж мэдэгдэв. Дараахан нь “…2026 оны нэгдүгээр сарын 27-ны байдлаар эмч нарын цалингийн нэмэгдлийн төсөв Эрүүл мэндийн даатгалын сангаас гарч, олгогдож эхэлсэн” гэжээ. Тодруулбал, иргэдийн өөрсдөө төлдөг эрүүл мэндийн даатгалын мөнгөөр эмч нарын цалинг тавиад эхэлжээ. Тэгвэл энэ нь хууль зөрчсөн үйлдэл үү. Эсвэл хууль ёсны үйл ажиллагаа юу. Үүнийг Засгийн газрын эх сурвалж “…Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлсэн. 2026 оны нэгдүгээр сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтээр дамжуулан цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлж, олгож эхэлсэн. Энэ нь эмнэлгийн байгууллагууд үйлчилгээний гүйцэтгэлээр санхүүжилтээ авч, түүнийгээ цалин урамшуулалдаа зарцуулах эрх зүйн зохицуулалт хийсэн” гэв. Харин хууль өөрийг “хэлж” байна. Хуульд зааснаар Төрийн сан, Эрүүл мэндийн даатгалын сан хоёр шал өөр, тусдаа сангууд юм байна.
Төрийн сан нь татвар, хураамж, улсын үйлдвэрийн газруудын ашгаас, Эрүүл мэндийн даатгалын сан нь иргэд болон ажил олгогчийн төлсөн даатгалын шимтгэлээс санхүүждэг.
Төрийн сангийн мөнгийг боловсрол, батлан хамгаалах, дэд бүтэц гэх мэт төрийн бүх үйл ажиллагаанд, Эрүүл мэндийн даатгалын сангийнхыг зөвхөн даатгуулагчийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардалд гаргах ёстой тусгай сан юм байна. Төрийн сангийн мөнгө Сангийн яам, улсын төсвөөр дамжин зарцуулагдана. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар удирдана. Мөн, Төрийн сан нь ерөнхий, харин Эрүүл мэндийн даатгалын сан нь зориулалтын шинжтэй гэдгээрээ гол ялгаатай.
Товчхондоо, Төрийн сан бол улсын ерөнхий “хэтэвч”, харин Эрүүл мэндийн даатгалын сан бол зөвхөн эмнэлгийн тусламж авах тусгай зориулалтын “түрийвч” юм. Тиймээс, Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн ажилчдын цалинг санхүүжүүлэх нь хууль зөрчсөн үйлдэл байж болзошгүй байна.
Учир нь, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар сангийн хөрөнгийг зөвхөн даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний зардалд зөвхөн гүйцэтгэлээр олгодог. Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хуулиар хориглодог. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хариуцахаас биш, байгууллагын үйл ажиллагааны үндсэн зардал, тэр дундаа цалингийн санг санхүүжүүлдэггүй.
Энэ үүднээсээ, Эрүүл мэндийн даатгалын сангаас цалин тавих нь зориулалтын бус зарцуулалт бөгөөд сангийн хөрөнгийг үр ашиггүй, хууль бусаар зарцуулж буй хэлбэр бололтой.
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Филиппинд баривчлагдсан Монгол “тагнуулыг" Хятадтай ямар ч холбоогүй гэжээ
Бидний араншин...
Сар шинийн баяраар зам тээврийн ослын улмаас гурван иргэн амиа алджээ
“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байна

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ - /3/
Даатгалын сангаас эмч нарын цалинг “тавьж” байгаа нь хуулийн зөрчил мөн үү?
Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг-8" тэмцээн ирэх сарын 4,5-ны өдрүүдэд Эрдэнэт хотод болно
Н.Цацралт: Бөх гэдэг тулааны спорт учраас нидрэлт, хумсны шарх, шалбархайнууд хамгийн жижиг асуудалдаа ордог
Хуурамч архины нийлүүлэлтийн суваг “дижитал жижиглэн” хэлбэрт шилжсэн үү?
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ
МАН-ын бага хурал баасан гарагт болно
ХҮН намыг Засгийн газраас гаргаж Үндэсний эвсэлтэй хамтрах уу?
Сэрэмжлүүлэг: Зарим голуудын мөсний зузаан 5 см-ээр нимгэрсэн байна
Цас орж, цасан шуурга шуурна
Сар шинийн өмнө Н.Тавинбэхийн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ
ТАНИЛЦ: ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ
Халхгол сумын сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлж байна гэв
Эрдэнэтийн ДЦС-ын ажилчид хувьчлахыг эсэргүүцэж, цалингаа 30 хувиар нэмэхийг шаардан ажил хаялт зарлахыг мэдэгджээ
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя
Зөвшөөрөлгүйгээр улсын хил нэвтэрч, ан хийх гэж байсан дөрвөн иргэнийг илрүүлжээ
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна
Энэ сарын 28-нд бүх нийтээрээ нөхөж ажиллана
П.Наранбаяр: Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш нарт илүү мэдрэгдэж байгаа
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
Б.Мөнхболор АН-ын генсекээр сонгогдож магадгүй
Байр суурь: Шинийн долоонд буюу өнөөдөр золгодог & золгодоггүй
Засгийн газар бонд гаргахаар болжээ
Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү
ЕБС-ийн сурагчдын хаврын амралтын хуваарьтай танилц
Гал түймрээс хоёр настай, зургаан сартай дүү нараа аварчээ
Л.Наранбаатар Ahmad Gilbert-т оногдуулсан 5000 ам.доллароор торгосон торгуулийн шийдвэрээ цуцаллаа
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.