
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 21 улсад суух Элчин сайдын нэрийг УИХ-д өргөн барьж, намрын чуулганы төгсгөлд хэлэлцэн томилсон билээ. 2021 оны долоодугаар сард 23 Элчин сайдыг томилж байсан бөгөөд дөрвөн жилийн хугацаа нь дуусгавар болж дараагийн хүмүүсийг томилсон нь энэ юм. “Хэн нь хэн бэ” буландаа шинээр томилогдсон элчин сайд нарыг онцолж байна.
Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг санал болгож томилсон.
Г.Тэнгэр нь МАН-д олон жил зүтгэсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг намын дарга байхад МАН-ын гадаад харилцааны даргаар ажиллаж байсан юм. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхад нь дэд сайд нь байсан.
Өмнө нь Г.Тэнгэрийг хоёр ч удаа Элчин сайдаар томилуулахаар нэр нь орж ирсэн ч тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга батламжлаагүй байдаг. Япон улсад суух Элчин сайдаар оруулаад бараагүй. Дараа нь Австрали руу томилохоор санал болгосон ч Ерөнхийлөгч Х.Баттулга дахиад ч “хориг” тавьж байлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг томилохгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа “..Нэр дэвшигч нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал гуравдагч хөрш орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих төвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгааг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна” гэсэн байдаг.
Харин Г.Тэнгэр энэ удаад Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ногоон гэрлээр томилогдов. Г.Тэнгэр нь дипломат албанд 11 жил ажилласан гэжээ. Англи, япон, орос хэлний мэдлэгтэй.
1993 онд Технологийн их сургуулийн компьютерын техник менежментийн сургууль, 1994 онд Токиогийн гадаад хэлний дээд сургууль, 1998 онд Японы Ёкохамагийн Үндэсний дээд сургуулийг удирдлагын ухааны мэргэжлээр суралцаж, төгсчээ. Мөн 2016 онд МУИС-ийн Нийгмийн ухааны их сургуулийг улс төрийн магистрын зэрэг хамгаалсан байна.
2019-2020 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн газрын дарга, 2020 оноос эхлэн "Тавантолгой" дулааны цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
Австрали улс Монгол Улстай 1972 оны есдүгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол Улсад 1990-ээд оны эхээр ардчилал, чөлөөт эдийн засгийн шинэчлэл гарснаас хойш хоёр талын харилцаа идэвхтэй явагдаж ирсэн. Хөгжлийн тусламж, Монгол Улсын байгалийн нөөц баялгийн салбарт явуулж байгаа арилжааны үйл ажиллагаанд тус харилцааны гол чиглэл төвлөрч байна. Мөн иргэд хоорондын харилцаа холбоо бэхжиж, улс төрийн харилцаа гүнзгийрч байгаа юм. Монгол улс Элчин сайдын яамаа Канберра хотноо 2008 онд нээсэн. Австрали улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо 2015 оны арванхоёрдугаар сард нээж байв.
Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр талын харилцааны томоохон үйл явдал бөгөөд Австрали нь тус улсын ашигт малтмалын салбарт чухал хөрөнгө оруулагч, туршлага, мэдлэгийн эх үүсвэр гэдгийг илтгэн харуулж, Австрали, Монгол хоёр улс ардчиллыг эрхэмлэн дээдлэх, бүс нутагт нээлттэй, дүрэм журамд үндэслэсэн дэг журамтай байх ижил ашиг сонирхолтойгоо илэрхийлсэн билээ. 2011 оноос хойш Австралийн Худалдаа, хөрөнгө оруулалтын төлөөлөгчийн газар Австралийн бизнесийн үйл ажиллагаанд туслах зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Т.БАТСАЙХАН
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 35 (7777)



ҮСХ: Улсын хэмжээнд гурван ихэр хүүхэд 315 байна
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
16 настай охины амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийн Давж заалдах шатны шүүх хурлын гадаа иргэд жагсаж байна
А.Баяр: Х.Нямбаатарын тролл баг миний тухай кино хийж цацахаар бэлдэж байгаа юм байна
Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
Ногоон улсын дугаарыг 100% цахилгаан буюу BEV, EREV төрлийн автомашинд олгоно. Hybrid тээврийн хэрэгсэлд олгохгүй
Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой маргааныг энэ сарын 8-нд хэлэлцэнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
Гурвалжингийн гүүрний доогуурх 600 метр урт авто зам барина
БАРИМТ: Б.Батцэцэг Гадаад яамнаас хүүгийнхээ компанид мөнгө шилжүүлжээ
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар бямба гарагийн өглөө дараагийн тулаанаа хийнэ
ЦЕГ: Э нарын 5 этгээд бусадтай маргалдаж, тээврийн хэрэгслийг эвдэж гэмтээсэн үйлдлийг шалгаж байна
Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар С.Дамбажавыг томилжээ
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
“Туулын хурдны зам” төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийхдээ “Anionic Polyacrylamide” гэх бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашиглажээ
1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхлэв
Монголын анхны +21 бүтээл "Тамын диваажин"-тай хаврын халуухан өдрүүд
Монголын анхны +21 бүтээл "Тамын диваажин"-тай хаврын халуухан өдрүүд
НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Х.Баттулга: АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтыг дэмжихгүй
"FIFTY" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн үргэлжилж байна
БАЙР СУУРЬ: 1072 хувьцааны талаар иргэд юуг өгүүлэв
Ч.Лодойсамбуу: Төсвийн хөрөнгөнөөс ₮500 тэрбумыг үрэн таран хийчихсэн хотын дарга Х.Нямбаатар сайн дураараа ажлаа өгөх ёстой
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Залуусын дундах чимээгүй тахал: Амиа хорлолт
З.Мэндсайхан Сангийн сайдад чац дутаж байх шиг
2026 оны I ээлжийн цэрэг татлага баасан гарагт эхэлнэ
“Monestery tower” шүүхэд татагдлаа
Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.