Дорнод аймагт хүчтэй шуурганаар сураггүй болсон ТАВАН иргэнийг эсэн мэнд олжээ

1 цаг 49 минутын өмнө

Аврагчид нэг хоногийн дараа иргэдийг "Хоргой" гэх газраас малаа хоргоож байхад нь эсэн мэнд олсон

Дорнод аймагт өвөлжилт хүндэрч байна. Одоогоор Халхгол нутагт 6 хүний амь эрсдээд урьдчилсан байдлаар 25 мянган мал уруудаад байгаа гэв. 

Цасан шуурганаар малчид төөрөх асуудал гарсаар байна. Тодруулбал, Дорнод аймгийн Гурванзагал суманд 2026.02.24-ний өдөр хүчтэй шуурганы үеэр 4 иргэн уруудсан малдаа яваад сураггүй болжээ. Аврагчид нэг хоногийн дараа иргэдийг "Хоргой" гэх газраас малаа хоргоож байхад нь эсэн мэнд олсон байна.

Мөн Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт хээр цасанд сууж, машинаа орхин явсан 45 настай эрэгтэй Г-г аврагчид эрэн хайжээ. Машин суусан газраас 13 км-ын зайд "Хутаг-Уул" гэх газраас эсэн мэнд олсон байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.