Баригдаж буй барилгаас хүн унаж, нас барсан хэргийг шалгаж байна гэв

1 цаг 55 минутын өмнө

Тэгвэл БГД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилга дээр ажиллаж байсан эрэгтэй унаж

Сошиалд нэгэн иргэн вокзалын ойролцоо баригдаж буй барилгаас төмөр унаж зам хаагдсан байна гэх мэдээллийг түгээсэн. Тэгвэл БГД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилга дээр ажиллаж байсан эрэгтэй унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Цагдаагийн байгууллагаас эл хэргийн талаар тодруулахад, "Хэргийн газарт бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн хариуллаа. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.