Бичлэг: Тэргүүн их хамба Д.Жавзандорж насны авшиг хүртээж байна

2 цаг 6 минутын өмнө

гэвш лхаарамба Д.Жавзандорж ламтан

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламтан өнөөдөр /2026.02.28/ сүсэгтэн олонд “Насны авшиг” хүртээж байна. "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 12-ны өдөр "Насны авшиг" хүртээх дээдийн номыг эх хэлээрээ хуржээ. Насны авшиг хүртэх үед нас уртасдаг гэж үздэг тул эрт дээр үеэс насны авшиг айлдаж ирсэн уламжлалтай. Насны авшиг нь бурхны шашинд урт наслах буян заяагаа тэгшлэх өвчин зовлонгоос ангижрах зорилгоор хавар цагт ихэвчлэн цагаан сарын үеэр лам хуврагуудаас хүртээдэг ариун үйл аж.

Сар шинийн баярын дараахан Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны хөлд дарагддаг.

Гандантэгчинлэн хийдэд 10 зурхайч иргэдийн уншуулах номыг хэлж өгөхөөс гадна нэмэлтээр 10 лам хувраг тусгайлан засал хийлгэх хүсэлтэй иргэдийн засал номыг хийж байна. Нэг зурхайч өдөрт дунджаар 40-50 хүнд засал ном уншиж байгаа бөгөөд ихэвлэн гэр бүлээрээ засал номоо хийлгэхээр хандаж байгааг лам хуврагууд хэлсэн юм.

 


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.