Сэрэмжлүүлэг: Сураггүй болсон 6 настай ихрүүд сумын төвөөс 8 км зайд унтаж байсныг эсэн мэнд олжээ

1 цаг 49 минутын өмнө

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын төвөөс 6 настай 2 ихэр хүүхэд

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын төвөөс 6 настай 2 ихэр хүүхэд (2026.02.27) 18 цагийн үед сумын төвөөс алга болсон гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн газарт 22:25 цагт ирсэн тул Цагдаагийн газрын даргаар ахлуулсан 13 алба хаагч 2 тээврийн хэрэгсэлтэйгээр нутгийн иргэдийн хамт Төгрөг сумын төвөөс Төгрөгийн эх баг Хөх хад гэх газар хүртэл эрлийн ажиллагааг зохион байгуулан самналт хийхэд тус сумын төвөөс баруун тийш 8 орчим км-т унтаж байхад нь 03:55 цагт олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Иймд эцэг, эхчүүд та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хэдхэн минутын хайхрамжгүй байдал насан туршийн харамсал болж болзошгүй.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ТОЙМ МЭДЭЭ1 цаг 53 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.