Маргааш зарим нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

1 цаг 51 минутын өмнө

Цаг уурын байгууллагаас ирэх Даваа гаригт буюу гуравдугаар сарын 2-ны өдөр нутгийн зарим хэсгээр цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдахыг анхаарууллаа.

Тодруулбал, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн нутаг болон Төв аймгийн зарим сумдын нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Мөн Хөвсгөл, Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, зам даваа халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй байгаа аж. Иймд гуравдугаар сарын 2-ны өдрийн үдээс хойш болон оройн цагаар Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь чиглэлийн хот хоорондын автозамаар онцын шаардлагагүй бол зорчихгүй байх, замд гарахаас өмнө тухайн өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээг сайтар авч, аюулгүй байдлаа хангахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ТОЙМ МЭДЭЭ2 сар 28. 16:02
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.