УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Баянгол дүүргийн АН-ын хорооны даргыг дуудаж, дарамталсан гэв

2 цаг 45 минутын өмнө

Ардчилсан намын аймаг, дүүргийн намын хороод гуравдугаар 16 /2026.03.16/-нд нэгэн зэрэг хуралдаж

АН-ыг дотроо хэд хэдэн фракц болон хуваагдчихсан нам гэдгийг олон нийтэд сайн мэдэх болсон. Тэгвэл АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-нд гишүүдийнхээ тоогоор аль фракц илүү жин дарах вэ гэсэн дотоод өрсөлдөөн аль хэдийнээ эхлээд буй. Тухайлбал, нийслэлийн есөн дүүрэгт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нөлөөгөө тогтоохоор талцан ажиллаж эхэлжээ.

Ардчилсан намын аймаг, дүүргийн намын хороод гуравдугаар 16 /2026.03.16/-нд нэгэн зэрэг хуралдаж, Үндэсний бодлогын хорооны 370 гаруй гишүүдээ тодруулна. Иймд УИХ-ын нэр бүхий гишүүд нийслэлийн дүүрэг бүр дээр эзэн сууж, өөрсдийн хүмүүсээ АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн болгохоор ажиллаж буй талаарх яриа чих дэлсэж эхэлсэн юм. Энэ яриа ч ортой бололтой. Говь-Алтай аймгаас парламентад сонгогдсон Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар нар Баянгол дүүргийн АН-ын даргыг дуудаж дүрмийн бус шаардлагыг тавьж, дарамжталсан гэх мэдээллийг олон нийтэд цацлаа.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ТОЙМ МЭДЭЭ2 сар 28. 16:02
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.