Иран улсын пуужингаар довтолж байгаа Бахрейны гол цэгүүдэд МИАТ-ын нислэгийн багийн 14 гишүүн байсныг Манила хот руу нүүлгэн шилжүүлжээ

2 цаг 36 минутын өмнө

Өчигдөр Монголын багийнхан байсан газраас 2 км-ын зайд дэлбэрэлт болж нүүлгэн шилжүүлэлт эхэлжээ

Иран улсын пуужингаар довтолж байгаа Бахрейны гол цэгүүдэд МИАТ-ын нислэгийн багийн 14 гишүүн байна. Өчигдөр Монголын багийнхан байсан газраас 2 км-ын зайд дэлбэрэлт болж нүүлгэн шилжүүлэлт эхэлжээ.

Энэ талаар МИАТ компанийн захирал Т.Тэлмэнгээс тодруулахад "МИАТ компани Филиппин-Бахрейн чиглэлд түрээсээр нислэг үйлдэж байсан. Нийт нислэгийн багийн 28 гишүүн ажилладаг. 14 нь ээлжээ хүлээгээд Бахрейн улсад байсан юм. Пуужингийн дайралт манай багийнхны байрлаж байгаа газарт болж байгаа учраас бид иргэдээ энэ хотоос яаралтай гаргасан.

Нислэгийн багаа бид Бахрейны томоохон ресорт байрладаг арал дээр хүргээд байна. Одоогийн байдлаар Бахрейн, Катар агаарын хилээ хаасан учраас иргэдээ энэ улсаас гаргах боломжгүй байна. МИАТ компанийн хувьд нислэгийн багаа яаралтай авахын тулд шуурхай штаб байгуулан ажиллаж эхэлсэн. Мөн ГХЯ-аар дамжуулан Бахрейнтэй холбоо тогтоож хил нээгдмэгц иргэдээ авахаар төлөвлөж байна. Бид болж байгаа үйл явдалтай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тогтмол мэдээлэл хүргүүлж байна. Манай онгоцны хувьд нислэгээ хүлээгээд Манила хотод байгаа" гэв.

 


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ТОЙМ МЭДЭЭ2 сар 28. 16:02
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.