
“…УИХ-ын гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай байвал парламентын дархлаа бэхжиж, нэр хүнд өснө” гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзжээ. Тиймээс, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр болсон байна. Тэрээр “…Энэ нь Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, ардчилсан парламентын засаглалыг хамгаалах, парламентад ард иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх, сахилга, хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг тогтоох зорилготой” гэж энэ талаар мэдээлэл өгсөн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, ЕТГ-ын дарга нар тайлбарлалаа.
Үүний дараа “…Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлэх уг хуулийн төсөл нь УИХ-ын дархлаанд харшилна” гэх байр суурь олон нийтийн зүгээс багагүй гарав.
Товчхондоо, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачлах хууль нийгэмд талцал үүсгэлээ.
Харин энэ хуулийн “обьект” болох УИХ-аас нэг ч гишүүн өнөөдрийг хүртэл ямар нэг байр суурь хэлээгүй байна.
Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуулийн төсөлдөө “…Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх, өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж эгүүлэн татах”, “…Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах”, “…Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах”, “…Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах” зэрэг үндэслэлүүдийг тусгаж, үүнд Засгийн газраас санал аваад УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
Харин энэ мэдээллийн араас олон нийтийн сүлжээ, бусад эх сурвалжаар “…Ерөнхийлөгчид ийм хуулийг санаачлах эрх бий юу”, “…ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга яагаад Ерөнхийлөгчийн хууль санаачлах болсон мэдээллийг хүргэж байна вэ” гэх зэрэг асуултууд хөвөрлөө. Улмаар “…Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “…Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж бий. Гэхдээ 33.1-ийн “…Ерөнхийлөгч дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд зааж өгсөн 12 эрхэд хууль санаачлах эрхийн талаар ямар нэг зүйл тодруулан заагаагүй байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн тухай хуулийг 2019 оны өөрчлөлтийн дараа шинэчлэн батлаагүй, 1993 онд батлагдсан хууль өөрчлөгдөөгүй хэвээр байна. Тийм учраас, энэ мэт олон асуудлаарх эрх зүйн эх үндэс болгоход хэцүү” гэцгээлээ. Гэтэл, 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуулийн “Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрх” хэмээх 12 дугаар зүйлийн 12.6-д “…Хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу боловсруулсан хуулийн болон түүнтэй холбогдох шийдвэрийн төслийг хууль тогтоомжид заасны дагуу УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ”, 12.7-д “…Хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар саналаа илэрхийлж болно. Энэ нь уул хуульд хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй” гэсэн заалт байна. Эдгээрийг УИХ-аас 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн нэмжээ.
Гэхдээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын бүрэн эрх, дархан байдалд харшлах ямар нэг санааны сэжүүр үгүй бөгөөд тэрээр өмнө нь ийм агуулга бүхий байр суурийг илэрхийлж байсан юм. Өнгөрсөн 2025 оны тавдугаар сард цахим сүлжээн дэх өөрийн хуудсаар “…Сүүлийн үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэх асуудал улс төрийн хүрээнд, олон нийтийн дунд яригдах болсонтой холбогдуулан Ерөнхийлөгчийн хувьд өөрийн байр суурийг тодорхой илэрхийлье. Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Монгол Улс бол Үндсэн Хуульд заасны дагуу парламентын засаглалтай орон. Энэ бол Монголын ард түмний сонгосон сонголт, үнэт зүйл юм. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах язгуур эрх ашгийн тусын тулд цаашид ч Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэж Төрийн тэргүүний хувьд үздэг. Миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ч энэхүү байр сууриа олон нийтэд нээлттэй ил тод илэрхийлж байсан гэдгийг сануулъя” гэж байсан юм.
Ер нь бол, Ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль санаачлах болсон нь нийгмийн шаардлага байсныг үгүйсгэх аргагүй юм.
Өнөөдөр УИХ-ын нэр хүнд, УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал ямархуу хэм хэмжээнд хүрснийг бид бэлхнээ харж байна. Аливаа парламентын нэр хүнд урууддаг хэдэн шалтгаан бий. Гишүүд УИХ-д сонгогдохдоо өгсөн биелэх боломжгүй амлалтууд нь иргэдийн дунд өндөр хүлээлт үүсгэдэг. Тэдгээр нь хэрэгжихгүй байх үед нэр хүнд эрс унадаг. Чуулганы хуралдааны үеэрх болон бусад цагт дэг сахиагүй байдал, ёс зүйн алдаанууд нь төр, засгийн болон парламентын нэр хүндийг ард түмний дунд унагах гол хүчин зүйл болдог. Үүнээс гадна “…Тухайн парламентын бүрэлдэхүүн буюу гишүүдийн тоо, төлөөллийн чадамж багасах нь ардчиллын чанарт сөргөөр нөлөөлдөг”, “…Аюулгүй байдлын салбар болон бусад төрийн байгууллагуудад тавих парламентын хяналт суларснаар үл ойлголцол үүсдэг”, “…Хууль эрх зүйн орчин нь амьдралд нийцэхгүй, нөхцөл байдалд тохирохгүй байх” зэрэг УИХ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх шалтгаануудыг тоолж болно. Гэвч, өнөөдөр олон нийт УИХ-аас улс орон, нийтийн эрх ашгийн төлөөх хууль нэхэхээс илүүтэйгээр УИХ-ын гишүүдээс ёс зүйн зохистой байдлыг хүсэх хэмжээнд хүрээд байна. Тэр байтугай, УИХ-ын гишүүд ёс зүйн алдаа гаргахаас хэтрээд гэмт хэрэгт холбогдох нь хэвийн үзэгдэл болсон. Өөрөөр хэлбэл, ингэж УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө “…Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлнэ” хэмээн хуулийг өөрчилж холимог тогтолцоо бүхий, 126 гишүүнтэй болгосон өөдрөг мөрөөдөл талаар болсон. Өдгөө УИХ-ын гишүүдээс “…126 авлигач” гэх цол чимэг ч салахаа болив. МАН-ын дарга Н.Учрал 2025 оны арваннэгдүгээр сарын 30-нд УИХ-ын даргаар сонгогдоод “…Хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш хууль төрж байх ёстой. УИХ-ын нэр хүнд УИХ-ын гишүүн гэмт хэрэгт шалгуулж байгаагаас болж унаагүй. УИХ-ын нэр хүнд УИХ-ын гишүүн шалгуулахгүй байх давуу дархан эрхээс болж унаж байгаа нь үнэн. Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө” гэсэн нь бий. Даамжраад, олон нийтийн дунд ч “…Монголд парламентын засаглал тохиромжтой юу”, “…Өнөөгийн УИХ-д хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх чадамж байна уу” гэдэг асуултууд ар араасаа цуварч тавигдах боллоо.
Эндээс үүдээд “…Монгол Улс нэгэнт бий болсон хямралыг гэтлэхийн тулд тогтолцоог эргэж харж, нэг лидертэй замнахад болохгүй гэх газаргүй боллоо” гэх дүгнэлтүүдийг хэлэх хүн олширлоо. Лидер гэхээр, өнөөдөр Ерөнхийлөгчөөс өөр албан тушаалтныг хэлэх боломжгүй юм. Магадгүй, УИХ улс орны хөгжил, нийгмийн зохицуулалтын төлөөх хууль батлах битгий хэл өөрсдийнхөө ёс зүйн зөрчилд тээглэн гацсан өнөө цаг үед лидер дагасан тогтолцоо зөв байхыг үгүйсгэхээргүй болоод байна. Тэгээд ч Монгол Улс Үндсэн хуульдаа “…Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гээд заачихсан. Хуульчид, хэл зүйчид зэрэг мэргэжлийн болоод эрдэмтэд “…Төрийн тэргүүн хэмээх нэр томьёо нь тухайн улс орны засаглалын хэлбэр, эрх мэдлийн хуваарилалтаас шалтгаалан янз бүр байгаа ч улс орныг тэргүүлэн удирдагч гэсэн нэгдмэл утгатай” гэж тайлбарласан байдаг. Ийн, Монгол Улсад “…126 авлигач ба ганцхан лидер” хэмээх улс төрийн “тоо” хариу хүлээгээд эхэлсэн байна.
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 38 (7780)



Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхоныг "гадны нөлөөгүй" нас барсан хэмээжээ
Бичлэг: "Хөгжлийн банкны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал болж байна
Авлигачдыг МАН-аас хөөх нь 3,4-н хүнд халтай ч 3.5 сая Монголчуудын эрх ашигт нийцнэ
З.Төмөртөмөө цахим сугалаагаар иргэдийг хохироож буй асуудлаар хуулийн байгууллагад гомдол гаргахаа мэдэгдлээ
Ерөнхийлөгч УИХ-ыг, МАН гишүүдээ “онилж” хаврын улс төрийг эхлүүлэв
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Лхагвын тойм“ нэвтрүүлгээр юуг өгүүлэх вэ?
"126 авлигач ба нэг лидер"
Иран улсын пуужингаар довтолж байгаа Бахрейны гол цэгүүдэд МИАТ-ын нислэгийн багийн 14 гишүүн байсныг Манила хот руу нүүлгэн шилжүүлжээ
АНУ, Израилын агаарын цохилтын үеэр Ираны дээд удирдагч Аятолла Али Хамени алагдсаныг ерөнхийлөгч Трамп зарлалаа
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Баянгол дүүргийн АН-ын хорооны даргыг дуудаж, дарамталсан гэв
Т.Баасансүрэн: Ю.Цэдэнбал дарга “Ямар мэргэжилтэй болох вэ” гэхэд нь зохиолч, сэтгүүлч болно гэсэн үгэндээ үнэнч явсаар ирлээ
Улсын хэмжээнд 50,240 мэдүүлэг гаргагч ХАСХОМ бүртгүүлж, 4 албан тушаалтан хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлжээ
Д.Амарбаясгалан: Хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэхгүй
Өнөөдрөөс төрийн өмчийн музейнүүд үнэгүй үйлчилнэ
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
"БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ" тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцууллаа
Маргааш зарим нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
О.Чойдог: Байгууллагынхаа доголдол, улс төржилтийг харж тэсэлгүй шүгэл үлээсэн гэтэл ажлаас “хэвлэлийн бага хурал хийсэн” гэх үндэслэлээр халчихлаа
Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан "Баярлалаа ээжээ" тоглолтод урьж байна
Сэрэмжлүүлэг: Сураггүй болсон 6 настай ихрүүд сумын төвөөс 8 км зайд унтаж байсныг эсэн мэнд олжээ
ТОЙМ МЭДЭЭ
Мопед, скүүтэрийг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлнэ гэв
Экс хотын дарга Э.Бат-Үүл одоогийн даргад ГУРВАН зөвлөгөө өгчээ
Д.Амарбаясгалан явж, Ж.Мөнхбат ирэв
УИХ-ын гишүүн Нарантуяа буюу Нарагийн гэрт хулгай хийсэн этгээд нь өмнө нь хулгайлах гэмт хэрэгт ял авч байсан нэгэн байжээ
Бичлэг: Тэргүүн их хамба Д.Жавзандорж насны авшиг хүртээж байна
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг яллагдагчаар татжээ
“Таны данс хязгаарлагдлаа” гэх хуурамч утгатай мессэж, сэжигтэй холбоосоор иргэдийг залилж байгааг АНХААРУУЛАВ
Танд гажиг заслын аппарат хэрэгтэй байна уу?
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.