З.Төмөртөмөө цахим сугалаагаар иргэдийг хохироож буй асуудлаар хуулийн байгууллагад гомдол гаргахаа мэдэгдлээ

2 цаг 5 минутын өмнө

залилах төрлийн гэмт хэрэг ч тасралтгүй нэмэгдэж

Сүүлийн жилүүдэд цахим сүлжээнд сугалаа, хонжвор зохион байгуулах иргэд олширсон. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад залилах төрлийн гэмт хэрэг ч тасралтгүй нэмэгдэж байгааг албаныхан анхааруулсаар байгаа билээ.

Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө цахим орчинд явагдаж буй хонжвор, сугалаатай холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудад гомдол гаргахаа мэдэгдлээ. Тэрбээр "Энэ хэдэн зуун сая, тэдэн сая хожиж байна хэмээн ядарсан иргэдийг хохироож байгаа луйварчдыг маргааш албан ёсоор холбогдох газруудад гомдол гаргаж, яаралтай таслан зогсоох гэж хичээнэ. Бид яагаад нэгэндээ ийм хайргүй юм бэ" гэв.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



"126 авлигач ба нэг лидер"2 цаг 56 минутын өмнө
ТОЙМ МЭДЭЭ2 сар 28. 16:02
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.