
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд, МАН-ын дарга байх үед АТГ-ын босго давсан улстөрчдийн эргэн ирэлт энэ хаврын улс төрийг нэлээд сонирхолтой болгож байна. Ер нь Монголын улс төрд ийм үзэгдэл байсаар ирсэн. АТГ-т дуудагдсан улстөрч улс төрөөс бүр мөсөн явдаггүй, харин түр “алга болдог”. Тэгээд цаг хугацаа өнгөрөхөд, хэрэг намжихад, олон нийтийн анхаарал сарнихад буцаад ирдэг. Зарим нь бүр илүү өндөр албан тушаалтайгаар эргэн гарч ирнэ. Шалгагдах үед нь тэдний “улс төрийн карьер дууслаа” гэх дүгнэлт нийгэмд гардаг ч энэ нь улс төрийн төгсгөл биш, харин түр завсарлага болсон мэт. Нам доторх нөлөө, фракцын хамгаалалт, сонгуулийн цикл солигдох үед өчигдөр шалгагдаж байсан хүмүүс өнөөдөр намын удирдлага, парламент, Засгийн газрын түвшинд дахин гарч ирж байна. Одоо эргэн ирж байгаа эрхмүүд ч нам доторх эрх мэдлийн өөрчлөлттэй холбоотой. Учир нь МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаа өгч, түүнийг тойрсон фракцын хүч суларсан. Улмаар түүний дараа хэн эрх баригч намд нөлөөтэй байна, тэдний хүмүүс эргэн ирж байгаа нь нууц биш, бидний нүдэн дээр өрнөж байна. УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэдийг 2023 оны эхээр "Нүүрсний" хэрэгт холбогдуулан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Түүнийг уг хэрэгт холбоотойгоор гэрчээр байцааж байсан бөгөөд өөрөө энэ талаар "Ямар хэрэгт холбогдсоноо мэдээгүй л явна" хэмээн тайлбар өгч байв. Түүнээс ч өмнө Ш.Раднаасэд ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудлаар АТГ-т шалгагдаж байсан удаатай. Харин тэрээр саяхнаас Г.Занданшатарын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилогдон ажиллаж байна.
МАН-ын бага хурал саяхан болж, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат ил гарч, иргэн ирж буйгаа зарлав. Түүнийг АТГ-аас шалгаж байсан ч 2023 оны гуравдугаар сард "Ээжийгээ БНСУ-д эмчлүүлнэ" гэх шалтгаанаар хилээр гарснаас хойш сураггүй байсан. 2025 онд түүнийг "оргон зайлсан" үндэслэлээр эрэн сурвалжилж эхэлсэн ч энэ оны хоёрдугаар сард эх орондоо ирж, МАН-ын сар шинийн золголтод оролцож, нам дотроо үүрээ засаж эхлэв. АТГ-аас түүнийг "Нүүрсний" хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1.3. Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон. Эрүүгийн хуулийн 22.10.2. үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх үндэслэлээр шалгаж байна. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын өгсөн мэдээллээр Ж.Мөнхбатыг цагдан хорихгүйгээр үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд хилийн хориг нь хүчинтэй хэвээр байгаа юм.
НИТХ-ын дарга асан Ц.Сандуй АТГ болон бусад хууль хяналтын байгууллагуудад "60 тэрбум”-ын гэх хэргээр олон удаа шалгагдсан байдаг. Нэг хэсэгтээ усанд хаясан чулуу мэт алга болсон Ц.Сандуй өнгөрсөн жилээс эрх баригч намын үйл ажиллагаанд ихэд идэвхитэй оролцох болов. АТГ, ЦЕГ болон Тагнуулын байгууллагаас бүрдсэн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж 60 тэрбумын хэргийг шалгаж байсан. Улмаар Ц.Сандуйг "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан" гэх үндэслэлээр буруутган, анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож байсан удаатай. Ц.Сандуй ял эдэлж байгаад давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрээр суллагдсан бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах зэрэг процессын шатууд дамжсан байдаг.
УИХ-ын дарга асан М.Энхболд ч эргэн ирж, намдаа үүрээ засаж байгаа харагдана. Тэрээр сая болсон Эх орончдын өдрөөр гавьяат эдийн засагч цол хүртэж, намдаа одоо ч нэр нөлөөтэй байгаагаа зарлаадхав. АТГ-аас түүнийг голчлон албан тушаал хашиж байх үеийн улс төрийн нөхцөл байдал болон тодорхой хэргүүдтэй холбон шалгадаг. Дуулиант "60 тэрбум"-ын хэрэг ч түүний нэрнээс нэг их холддоггүй. Төрийн албан тушаалыг үнэлж зарсан гэх "60 тэрбум"-ын хэргийг АТГ болон бусад хуулийн байгууллагууд удаа дараа шалгаж, хааж байсан ч олон нийтийн шүүмжлэл тасраагүй. М.Энхболдыг засаглаж байх үед Монгол Улсын авлигын төсөөллийн индекс буурч байсанд АТГ-ын үйл ажиллагааг хангалтгүй байна гэж шүүмжлэх үндэслэл болж байлаа.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэнэт гарч ирж, олныг гайхашруулав. Тэрээр Оюутолгойн гэрээ болон бусад албан тушаалын авлигын хэргээр АТГ-т шалгагдаж байгаа ч гадаадад удаан хугацаагаар орогнон оршин сууж байгаа. Ч.Сайханбилэгийг оффшор дансаар их хэмжээний мөнгө шилжүүлсэн байж болзошгүй хэргээр шалгаж АНУ-аас албадан авчрах ажиллагааг прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хийж байгаа юм. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой шийдвэр гаргахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ шалгаж эхэлсэн. Түүний оффшор данс руу 2.8 сая ам. доллар шилжүүлсэн гэх Г.Төмөрбаатараас ч АТГ мэдүүлэг авч шалгасан. Одоо ч Ч.Сайханбилэг нь хилийн чанадад амьдарч байгаа тул Монгол Улсын прокурорын байгууллага түүнийг эрэн сурвалжлах шилжүүлэн авах ажиллагааг үргэлжлүүлж байна. Тэрээр өөрийгөө өмгөөлүүлэхээр "Amsterdam & Partners LLP" хуулийн фирмийг хөлсөлсөн гэсэн мэдээлэл бий. Ч.Сайханбилэг нь эдгээр хэргийг үгүйсгэж өөрийн цахим хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийлж байсан бол одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлж, өөрийгөө өмгөөлөх болов.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан АТГ-аас шалгасан нүүрсний хулгайн гэх тодотголтой авлига, албан тушаалын хэрэгт холбогдон ял шийтгүүлж, өнгөрсөн сарын 28-нд суллагдаад байна. АТГ-аас түүнийг Эрүүгийн хуулийн 22.10.2-т заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөн зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр шалгасан. Шүүхээс түүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оноосон. Хэргийг шалгах явцад буюу 2023 онд түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байсан удаатай. Мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний авлигын мөнгөөр авсан гэх адууны жүчээ зэрэг хөрөнгийг битүүмжлэн шалгаж байсан.
Ийнхүү Л.Оюун-Эрдэнийг хүчтэй эрх мэдэлтэй байх үед АТГ-т дуудагдаад “явсан” улстөрчид Монголдоо, намдаа эргэн ирцгээж байна. Удахгүй үлдсэн нь ирцгээх ч сураг байна. Сахал Д.Эрдэнэбилэг ч хилийн чанадаас ирэхээр чимээ сураг тавьж буй бололтой. Түүнийг АТГ болон хууль хяналтын байгууллагууд хэд хэдэн томоохон хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг хууль бусаар авсан гэх асуудлаар түүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн. Хөгжлийн банкнаас олгосон томоохон зээлүүд, тэр дундаа "Кью Эс СИ" болон бусад компаниудтай холбоотой асуудлаар АТГ-аас түүнийг байцаан, цагдан хорих хүсэлт гаргаж байсан. Хууль хяналтын байгууллагын дүгнэлтээр түүнийг "гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор тогтвортой бүлэг байгуулсан" гэж үзэн яллаж байгаа юм. 2022 онд шүүхээс түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгэхээр хилээр гарахыг зөвшөөрснөөс хойш Монголд эргэж ирээгүй, АТГ-аас түүнийг эргүүлэн авчрах чиглэлээр ажиллаж байгаагаа мэдээлсэн. Зарим улстөрчид болон иргэний нийгмийн зүтгэлтнүүд түүнийг Авлигын дагнасан шүүх байгуулахыг эсэргүүцэж буй гол хүмүүсийн нэг гэж нэрлэдэг.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч эх орондоо ирэх сураг байна. Тэрээр Монголд байхдаа хэд хэдэн удаа АТГ-т очиж мэдүүлэг өгч байсан удаатай. Үүнд түүний бүрэн эрхийн хугацаанд гарсан шийдвэрүүд болон зарим томоохон төслүүдтэй холбоотой асуудлууд багтдаг.Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас хэрэг нээж, шалгаж байсан талаарх мэдээллүүд гарч байсан. Зарим улстөрчид болон иргэний нийгмийн төлөөллөөс түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгах баримтуудыг АТГ-т хүргүүлж байсан. Түүнтэй холбоотой авлига, албан тушаалын хэргийн мэдээлэл олон улсын түвшинд, тэр дундаа НҮБ-ын холбогдох байгууллагуудад хүртэл хүрсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв.
Ийнхүү энэ хаврын улс төрд хуучин хүмүүсийн буюу ялангуяа АТГ-т дуудагдаад “явсан” улстөрчдийн эргэн ирэлт нэлээд “хүч” нэмэхээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 39 (7781)


Арга тасарсан нөхцөлд АН-ын дарга О.Цогтгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй
Авлигачдыг МАН-аас хөөх нь 3,4-н хүнд халтай ч 3.5 сая Монголчуудын эрх ашигт нийцнэ
Б.Мөнхболор АН-ын генсекээр сонгогдож магадгүй
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Баянгол дүүргийн АН-ын хорооны даргыг дуудаж, дарамталсан гэв

Нийслэлийн 2026 оны төсвийг тодотгож, баталлаа
О.Хүрэлбаатар: Гадаадын арилжааны банк орж ирэх асуудалд цогцоор нь нухацтай хандах хэрэгтэй
12 айлын малаас гоц халдварт өвчин гарч өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
Суданд үүрэг гүйцэтгэж буй Монгол залуус хамгаалалтад байсан жирэмсэн эмэгтэйг эсэн мэнд амаржуулжээ
Говь-Алтай аймагт малдаа гараад сураггүй болсон 68 настай иргэнийг эсэн мэнд олжээ
Ж.Баясгалан: Монгол Улсад эмийн чанар муу байгаа гэдгийг би 100 хувь баттай хэлнэ
Танилц: Гуравдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-т дуудагдаад “явсан” улстөрчид Монголдоо, намдаа эргэн ирцгээж байна
“102-ын зураг дардаг өвөө” Ү.Ганзориг: Над шиг зураг дардаггүй хүн 6 сая төгрөг авч байхад би 2.4 саяыг авсан
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
ӨВЛИЙН ПАРАЛИМПЫН “МИЛАН КОРТИНА-2026” НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭХ ЁСЛОЛ БОЛЛОО
Маргааш цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлуудтай танилц
“Странджа” олон улсын тэмцээнээс Монголын боксчид гурван медаль хүртлээ
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
ОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн тус улсын гаалийнхантай маргалдсаны улмаас баривчлагдсан хэмээн нутгийн иргэд таамаглажээ
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 1540 ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГЧ БАЙНА
Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхоныг "гадны нөлөөгүй" нас барсан хэмээжээ
Бичлэг: "Хөгжлийн банкны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал болж байна
З.Төмөртөмөө цахим сугалаагаар иргэдийг хохироож буй асуудлаар хуулийн байгууллагад гомдол гаргахаа мэдэгдлээ
Ерөнхийлөгч УИХ-ыг, МАН гишүүдээ “онилж” хаврын улс төрийг эхлүүлэв
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Лхагвын тойм“ нэвтрүүлгээр юуг өгүүлэх вэ?
"126 авлигач ба нэг лидер"
Иран улсын пуужингаар довтолж байгаа Бахрейны гол цэгүүдэд МИАТ-ын нислэгийн багийн 14 гишүүн байсныг Манила хот руу нүүлгэн шилжүүлжээ
АНУ, Израилын агаарын цохилтын үеэр Ираны дээд удирдагч Аятолла Али Хамени алагдсаныг ерөнхийлөгч Трамп зарлалаа
Т.Баасансүрэн: Ю.Цэдэнбал дарга “Ямар мэргэжилтэй болох вэ” гэхэд нь зохиолч, сэтгүүлч болно гэсэн үгэндээ үнэнч явсаар ирлээ
Улсын хэмжээнд 50,240 мэдүүлэг гаргагч ХАСХОМ бүртгүүлж, 4 албан тушаалтан хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлжээ
Д.Амарбаясгалан: Хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэхгүй
Өнөөдрөөс төрийн өмчийн музейнүүд үнэгүй үйлчилнэ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.