Г.Дашням: Надад жолооч, машин, туслах байхгүй. Гурван сая гаруй төгрөгийн цалинтай

1 цаг 44 минутын өмнө

Г.Дашням: Надад жолооч, машин, туслах байхгүй. Гурван сая гаруй төгрөгийн цалинтай

​​​​​​​

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням гуравдугаар сарын 1-нд буюу Монгол Ардын Нам(МАН)-ын ойн өдрөөр намынхаа тугтай авхуулсан зураг нь олны анхаарлыг татсан. 

Тэрбээр энэ зургийнхаа талаар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ "Би МАН-ын гишүүн. Итгэл үнэмшлээрээ орсон. Өөрийнхөө гаргасан энэ шийдвэртээ бат зогсож, сэтгэл хангалуун байдаг.

Ардын намын баяраар намынхаа далбааны дэргэд зургаа авхуулаад журмын нөхдөдөө хувийн хуудсаараа баяр хүргэсэн. Ингэснээрээ би Монгол Улсад муу зүйл хийгээгүй гэж бодож байна. Монголчууд маань зөвөөр ойлгож, зөөлөн хандаарай гэж гуйж байна" гэж тайлбарлалаа.

Харин дэд сайдын хангамж, цалингийн талаар тодруулахад "Надад жолооч, машин, туслах байхгүй. Эдгээрийн аль нь ч надад хэрэггүй. Би оролцох ёстой арга хэмжээнүүддээ оролцож, хуралдаа цагтаа сууж, дэд сайдын хувьд ажлаа идэвхтэй хийж байна. Цалин гурван сая гаруй төгрөг" гэв.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.