“Төрийн одон, медаль олгоно“ гэж 35 сая төгрөгийг залилсан этгээдэд 4.8 жилийн хорих ял оноожээ

2 цаг 10 минутын өмнө

35 сая 970 мянган төгрөг

Нэр бүхий иргэн нь эмнэлгийн байгууллагын ажилчдад Төрийн дээд цол, одон, медаль болон бусад байгууллагын шагналыг гардуулна гэж 35 сая 970 мянган төгрөг залилсан хэрэг гарчээ.

Уг хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4 жил 8 сарын хорих ял шийтгэсэн байна. Иймд хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Д.Дэлгэрням VS DeMarcus Cousins6 цаг 34 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.