ГХЯ: Ойрхи Дорнодын улс орнуудад байгаа иргэдэд зориулан энэ сарын 10-нд нислэг үйлдэхээр төлөвлөсөн

3 цаг 32 минутын өмнө

МИАТ ТӨХК-иас Ойрхи Дорнодын улсуудад байгаа иргэд

Ойрхи Дорнодын бүс нутгийн иргэдэд Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-наас дараах мэдээллийг хүргэж байна. 

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу МИАТ ТӨХК-иас Ойрхи Дорнодын улсуудад байгаа иргэдэд зориулан Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгийг 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр үйлдэхээр төлөвлөж байгааг мэдээллээ. 

Иймд нислэгийн тийз худалдан авах болон нислэгтэй холбоотой бусад асуудлаар 11-333999 лавлах утас, cc@miat.com цахим шуудан, 94001476 дугаараар холбогдож мэдээлэл авахыг сануулав. 

 


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.