“Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг "Үндэсний эв нэгдлийг бусниулсан" гэх үндэслэлээр тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн гэв үү?!

3 цаг 39 минутын өмнө

Эрүүгийн хуулийн 19.9.1 дэх зүйлийг дэлгэрүүлбэл

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн 19.9.1 буюу тус хуулийн Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн бүлэгт багтах Үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Эрүүгийн хуулийн 19.9.1 дэх зүйлийг дэлгэрүүлбэл:

"19.9 дүгээр зүйл.Үндэсний эв нэгдлийг бусниулах

1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заажээ. 

Ташрамд дурдахад, дээрх зүйл ангид хамаарах гэмт хэргийг харьяаллын дагуу тагнуулын байгууллага шалгадаг байна. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.