Өнөөдөр "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл хаагдана

2 цаг 26 минутын өмнө

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сүүлийн 1 жил тасралтгүй төлсөн

 

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн мэргэжил олгох сургалтын бүртгэл өнөөдөр хаагдана. Бүртгэлийн хүсэлтийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл E-Mongolia системээр дамжуулан цахимаар хүлээн авах аж.

Тавих шаардлага:

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их сургуулийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх;
  • Энэ хичээлийн жилийн I улирлын сурлагын голч дүн (GPA) 2.8-аас дээш байх;
  • 2026 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сүүлийн 1 жил тасралтгүй төлсөн байх.

Бүртгэлийн хүсэлтийг 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс гуравдугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр хүргүүлэх юм байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.