
Судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Удахгүй УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Хаврын чуулганы нэг онцлох сэдэв нь Төрийн тэргүүний бүрэн эрхийнхээ хүрээнд өргөн барьсан хуулийн төсөл байх юм. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэнэ гэж байгаа. Энэ хуулийн төслийг өргөн барих болсон шалтгаан нөхцөл, цаг үеийг та юу гэж харж байна вэ?
-Товчдоо бол Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийн зорилго нь бодлогын өргөн утгаараа парламентын ардчиллыг бэхжүүлж, хариуцлагыг сайжруулах, явцуу утгаараа УИХ-ын нэр хүндийг өргөх ингэснээр сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн дийлэнх сонгогчдын санаа, бодлыг тусгасан зөв алхам гэж хэлэх байна. Харин ч оройтож өргөн барилаа гэж бодож байна.
- Хуулийн төсөлд ихэд анхааралтай хандахгүй бол парламентын засаглал эрсдэлд орно гэх асуудал эхнээсээ яригдаж, хэд хэдэн нам эвслүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Үүнд та ямар байр суурьтай байна вэ.
-Батлагдвал харин ч парламентын засаглалыг боловсронгуй болгох, парламентын ардчиллыг улам бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр болох биш үү.
Тэгээд ч парламентын засаглалыг эрсдэлд оруулах биш сонгогчдын ашиг сонирхолд нийцэж байгаа тул тогтвортой байдлыг улам хангахад үйлчилнэ. Учир нь энэ бол сонгогчдын дийлэнхийн санаа бодлыг илэрхийлсэн ардчиллын зарчмыг хэрэгжүүлэх л нэг алхам.
-Хуулийн зорилго нь Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан эсвэл хуралдаа суудаггүй хэдэн гишүүнийг онилсон гэх яриа их байна ?
-Үгүй байлгүй дээ. Сонгогдсон албан тушаалтныг хугацаа нь дуусахаас өмнө хариуцлага тооцож, эргүүлэн татах нь хэдийгээр нийтлэг биш байж болох ч шинэ зүйл биш. Ийм хуультай улс орнууд бий. Тухайлбал, англи-саксоны томоохон улсууд, авлига ихтэй латин америкийн зарим орнууд гэх мэт. Гэхдээ энэ хууль батлагдвал УИХ-ын гишүүн болох нь “амьдралын зорилго” мэт нийгэмд хавтгайрсан гэнэн үзэгдлийг хязгаарлаж, шалгуурыг чангалахад эергээр нөлөөлнө. Энэ төслийн цаана илтэд суларч байгаа төрийн ой санамж, залгамж чанарыг бэхжүүлэх зорилго байгаасай гэж хүсч байна. Төрийн ой санамж суларвал үндэсний ой санамж нимгэрнэ гэсэн үг. Энэ хоёр ой санамж суларвал төр ганхана.
-Саяхнаас нэг талаас хилийн тусгай бүсийг хууль бусаар ашиглаж байна, энэ нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Нөгөө талаас энэ бүсийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн зөрчилтэй ч юм шиг мэдэгдлүүдийг улстөрчид хийсэн. Тэгсэн Засгийн газар хилийн бүсэд нэгэнт барьсан терминалуудаа үргэлжлүүлэн ашиглана гэж шийдэх шиг боллоо. Хилийн тусгай бүс гэж чухам ямар ойлголт юм бэ. Ийм ойлголт олон улсад ер нь байдаг уу. Улсын хилийн халдашгүй дархан байдал гэдэгтэй хэрхэн уялдуулж ойлгох вэ?
-Монгол бол дэлхийн тайван цөөхөн улсын нэг. Бид хоёрхон улстай хиллэж, хөршүүдтэйгээ газар нутаг, хилийн ямар нэгэн маргаангүй, үүнийгээ хоёр талын гэрээгээр баталгаажуулсан. Улсын хилийн шугамыг хууль бусаар өөрчлөхгүй, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ зөрчигдөхгүй байвал улсын хилийн халдашгүй дархан байдал хангагдаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ элдэв мэдэгдлүүд хилийн халдашгүй дархан байдал үндэсний аюулгүй байдалд шууд хамаарахгүй биз.
-Тэгвэл Хилийн тусгай бүсийн тухай манай улсын хууль тогтоомжид тийм нарийн, хатуу статустай заасан байдаг уу?
-Хуулийн хатуу заалттай. Улсын хилийн дэглэмийг сахиулах, хил хамгаалах зорилгоор хилийн шугамнаас 15 км-ээс илүүгүйд дотогш орших нутаг дэвсгэрийг улсын хилийн зурваст тооцно. Тэнд тусгай журам тогтоосноороо онцлог. Тусгай журам гэдэг нь хилийн зурваст нэвтрэх бол заавал бичиг баримттай, хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэй байх ёстой. Ер нь бол хил хамгаална гэдэг хамгийн хүнд хөдөлмөрийн нэг. Манай хуулиар бол хилийн зурваст байх газар нь зөвхөн төрийн өмч, тэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон. Гэхдээ хилийн зурваст аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг шууд хориглоогүй, энэ зурваст хил хамгаалах үүрэггүй бусад байгууламж барих, газар ашиглах асуудлыг зөвхөн Засгийн газар шийдвэрлэнэ гэсэн байдаг.
-Манайхтай ижил төстэй ойролцоо орнууд тусгай бүсээ хэрхэн ашиглаж, хил орчмоо хөгжүүлж байна вэ?
-Хилийн дэглэм бараг бүхий л улс оронд бий. Харин хүйтэн дайн дуусч, улс орнууд визгүй зорчих болсонтой холбогдуулж хилийн зурвасын ач холбогдол буурч, улс орнууд ерөнхийдөө хилийн зурвасгүй болсон. Үүнд эдийн засгийн харилцан хамаарал, аялал жуулчлал, иргэд чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэх гээд олон хүчин зүйл нөлөөлсөн. Европт бол ганцхан Финланд л ОХУ-ын хил дээр дөрвөн км-ийн зурвастай. Гэхдээ улс бүр өөрийн онцлогтой, манайд бол байгал орчныг хамгаалахад хилийн зурвасын ач холбогдол их гэж хардаг. Хилийн гүндээ тодорхой зурвас тогтоож, харьцангуй чанга дэглэмийг баримталдаг дэлхийн хоёрхон улс нь манай хөршүүд. Нэг нь 18 улс, нөгөө нь 14 улстай хиллэдэг тул аргагүй биз.
ОХУ-д хилийн зурвасын гүн таван км, БНХАУ-д энэ гүн янз бүр гэхдээ хоёр хөршүүд маань хилийн зурвасыг аж ахуйн үйл ажиллагаанд ашиглахыг хориглох биш харин хил дамнасан худалдааны эсвэл эдийн засгийн чөлөөт бүс бий болгох талаар хамтран ажиллах болсон байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



"Хонжворт сугалаа" зохион байгуулдаг 2 бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүллээ
ШИНЭ КЛИП: Дуучин Хүрэлээ "Тэртээх он жилүүд"
30 метр гүн нүхэнд унасан гурван настай охинд 6 метр ойртоод байна
Зургадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Энхийг сахиулагч Б.Лхагважав: Байнгын шахуу буудалцаан дунд амьдардаг оронд үүрэг гүйцэтгэх нь мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие махбодын бэлэн байдлыг маш их шаарддаг
Өнөөдөр хаагдсан зам
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН “ХУВИЙН” САН-ИЛ ТОД БУС ТАТВАР БОЛ ДЭЭРЭМ
ҮНЭ ХАНШ: Гурил, мах, талх, сүү, өндөгний үнэ дахин нэмэгджээ
Нягтлан бодогч өөрийгөө илүү цагаар ажилласан мэтээр бүртгэж, шүүхээс ял сонсов
А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шуум бол сонсогдсон, хүүхэд хариу үзүүлээгүй
Б.Пүрэвдагва, Б.Чагнаадорж хоёрын хамтарсан PR
Маргааш Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээнэ
30 м цооногийн нүхэнд унасан 3 настай охин тухайн үедээ хариу өгөөгүй ч амьсгалж байгаа шуум гарч байсан
Монгол үндэстнээ авран хамгаалъя
30 метрийн гүнтэй өрмийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврахаар шуурхай ажиллаж байна гэв
Хонгконгийн сургамж: Өндөр барилгын аюулгүй байдлын стандартыг эргэж харъя
"Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаснаар 67.3 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ
Танилц: 6 өдрийн өөрийгөө арчлах тусгай хөтөлбөр
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР НЯМ ГАРИГТ ТОХИОЖ БАЙНА
Ерөнхий шүүгчийг 6 жилээр "зөвхөн нэг удаа" томилдог байх заалтыг хүчингүй болголоо
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
Нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа бусдыг зодсон гэх залууг олж тогтоожээ
E-Mongolia дахь хуримтлалын сангийн дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 10 компанийг татан буулгалаа
Бетон зуурмагийн үлдэгдэл, хаягдал хогийг хаяж асгасан жолооч нарыг олж тогтоожээ
Н.Одхүү: Усны өртөг маш хямд байгаа учраас хэрэглээ их замбараагүй байна
Цэргийн ангид бугшсан харгислал "ДЭГЛЭЛТ"-ийн хуулиар номхрох уу?!
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва
Дүүжин тээврийн замын сүүлийн үе шат болох 58 мм-ийн ган татлагыг холбож байна
З.Энхболдыг “хатгагч” гэж үзэн ялласан нь эргэлзээ төрүүлж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.