
УИХ-ын гишүүн П.Сайнзоригтой ярилцлаа.
-Ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг өргөн барьсан. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Миний хувьд өнгөрсөн долоо хоногт хуулийн төсөлтэй танилцаж байж байр сууриа илэрхийлье гэж байсан. Харин өргөн барьсных нь дараа уг хуулийн төслийг харсан. Яах аргагүй л цаана нь парламентын дархлаа, гишүүдийн хараат бус байдалд нөлөөлж магадгүй гэсэн үзэл санаа цаана нь цухалзаж байна. Нуугаад байх зүйл биш. Одоо ч явж байгаа процедур бий. Энэ процессыг тодорхой болгож өгөх шаардлага байгаа. Гэхдээ зарим агуулгууд бол үнэхээр боломжгүй шүү дээ. Шүүхийн бус институци болох Ёс зүйн хороо, улс төрөөс хараат байгаа Цэцийн дүгнэлт ч байдаг юм уу, бүгдийг нь л дуугүй болгох юм байна лээ. Ийм зүйлүүд тэр хууль дээр байсан. 1992 оны Үндсэн хуулийн суурь зарчим буюу засаглалын эрх мэдлийг оновчтой хуваарилаад парламент, гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдлийн байгууллага нь ямар чиг үүрэгтэй байх юм. Энд Ерөнхийлөгч нь бас ямар чиг үүргийг хэрэгжүүлэх юм гэдгийг тодорхой заачихсан. Үүнийг 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ч бүр тодорхой болгож өгсөн шүү дээ. Гэтэл энэ Үндсэн хуулийн амин сүнс буюу “Алганд багтсан Монгол Улс” гэж ярьдаг зүйлээ байхгүй болгоё. Дээрээс нь Үндсэн хууль гэдэг аливаа улсын “Төрсний гэрчилгээ” гэж яригддаг. Тухайн улс орон тусгаар тогтнолоо зарлаад, ирээдүйд ямар засаглалын хэлбэртэй байхаа л Үндсэн хууль дээрээ баталгаажуулж заадаг. Үүнийхээ эсрэг үзэл санааг ярина гэдэг байж боломгүй үйлдэл. Энэ 1992 оны Үндсэн хуулийн үзэл санааг нь бүдгэрүүлж, парламент руу халдаж болохгүй. Засаглалыг солих гэдэг асуудал Үндсэн хуулиар боломжгүй. Хүчингүй болгож, эсвэл шинэ Үндсэн хууль баталж байж дараагийн засаглалын асуудал ярина уу гэхээс одоо байгаад нь гар хүрээд шийдчих боломж байхгүй гэдгийг хуульчийнхаа хувьд хэлж байгаа юм. Хувь хүмүүсийн хоорондын асуудал бол дүүрч. Харин Монгол Улсын ирээдүйн хувь заяаг шууд ингээд шийдэж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ хуулийн төслийг дэмжихгүй.
ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга тайлбарлахдаа Ерөнхийлөгч парламент руу халдах гээд байгаа зүйл биш. Харин парламент нь ёс зүйн зөрчил гэж юу юм гэдгээ кодлоод, яаж хариуцлагажуулах тухайгаа л шийд гэж байгаа гэсэн. Тэгэхээр үүнийг парламент хийх боломжтой юу?
-ҮАБЗ-ийн Нарийн бичиг гэдэг бол нэгдүгээрт, төрийн албан хаагч байхгүй юу. Наад үйлдэл чинь удаа дараа гарч байгаа. Би Засгийн газрыг огцруулах үед ч тэр залуугийн үйдлийг хараад хэлж байсан. УИХ-ын шийдвэр дээр Ерөнхийлөгч хориг тавьсан шүү дээ. Тэгэхэд тэр нөхөр гарч ирээд мэдэгдэл хийсэн. Ингэж болохгүй. Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг чинь тусдаа. ҮАБЗ гэдэг чинь ч тусдаа институци. Сүүлдээ энэ чинь хөл, толгой нь мэдэгдэхээ байгаад, тэр нэг нөхөр гарч ирээд Үндсэн хуулийг нулимж, бүх зүйлийг гуйвуулж ярьдаг л боллоо. Нийгэмд үүсч байгаа ганц нэгэн үйлдлийг далимдуулж Үндсэн хуульд заасан парламентын засаглалыг байхгүй болгоно гэдэг бол хамгийн хортой зүйл. Мэдээж асуудлууд байвал хуулиудаар шийдээд л явна. Надтай ч холбож ярьж л байна.
-Та нөгөө зодооны асуудлыг хэлж байна уу?
-Би яг үнэндээ өнөөдөр амь нас, эрүүл мэндэд халдах хэргийн хохирогчоор тогтоогдсон. Сүүлдээ нөхцөл байдлыг улс төрийн зорилгоор мушгин гуйвуулаад явж байна. Тийм болохоор би хууль хяналтын байгууллагынханд хэлээд байгаа. Тэр нотлох баримтын бичлэгийг ил болгооч ээ. Үнэхээр төвөгтэй байна. Ийм л зүйлүүд байгаа. Өөрийнхөө амь, нас эрүүл мэндийг хамгаалсан. Бичлэгийг ил болгочих юм бол тэр үйлдэл дээр харилцан зодоон хийгээд байна уу, ёс зүйгүй аашлаад байна уу гэдэг нь харагдана. Нотлох баримтыг л устгачихдаггүй юм бол ил тавигдана. Эцсийн дүндээ парламент бол Монгол Улсын дархлаа болсон зүйл. Хоёр хүчирхэг гүрний дунд оршиж байгаа, хүн ам цөөхөн үнэдэстний голлох шийдвэрийг нэг хүн, хэсэг бүлэг төвлөрсөн эрх мэдэлтнүүд байх уу. Эсвэл муугаар хэлэгдсэн ч энэ зүйлүүдийг авч явж байгаа парламент байх юм уу. Энэ парламентын хүчинд олон чухал улс төрийн, гадаад, дотоодын хүчин зүйлүүдээс авч гарсан. Тиймээс энэ бүхнийг больё гэж байгаа нь туйлын харамсалтай. Хоёрдугаарт, гишүүдийг сонгогдсон байдлаар нь ялгаварлан гадуурхаж эрх зүйн зохицуулалт хийх ямар ч бололцоо байхгүй. Тангараг өргөөд л нэг статустай байгаа. Нийгмийн тал, талын төлөөллийг оруулж ирэх бололцоог намуудад өгсөн. Энэ нь эргээд үндсэн хуулийн асуудал гэхээс илүүтэй нам өөрөө нэр дэвшүүлэхдээ ямар хүмүүсийг дэвшүүлэх юм. Нам өөрийн дотоод дүрэм журмаа сайжруулах асуудал шүү дээ. Тэнд шийдэж чадаагүй зүйлээ энд авч ирж шийдүүлэх гэж оролдон далимдуулна гэдэг бол буруу. Тийм учраас Ерөнхийлөгчийн хуулийн төслийг дэмжихгүй ээ л гэж байгаа юм.
-Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентыг ацан шалаанд оруулчихаад байна уу л гэж харагдаад байна. Хүлээж авахгүй болохоор нийгэмд улам л нэр хүнд нь уначих гээд байх шиг байх юм. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Парламент энэ хуулийг хэлэлцвэл өөрөө Үндсэн хуулийн зөрчилд орно. Тэр байтугай Үндсэн хуулийнхаа эсрэг үйлдэл болж таарна. Өнгөрсөн 2019 оны өөрчлөлтөөр хууль санаачлах бүрэн эрхтэй Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүдийн хязгаарыг тогтоож өгсөн. Үүнийг органик хуулиар баяжуулаад Улсын Их хурлын тухай хуулийн 36 дугаар зүйл дээр шиг санаж байна, ямар, ямар чиглэлээр хууль санаачлахыг нь заасан. УИХ-ын тухай болон УИХ-ын Дэгийн тухай хуультай холбоотойгоор Ерөнхийлөгч, Засгийн газар хууль санаачлах эрхгүй. Үүнийг УИХ хүлээж авах ч боломжгүй байгаа. Дээрээс нь өнөөдөр Цэцийн байгаа байдлыг хар. Маш хараат, субьектив, өөрийнхөө бүрэн эрхэд халдсан, өөрийнхөө дэгийг зөрчсөн үйлдлүүд хийсэн. Ийм байхад тэр институциэр гишүүдийн бүрэн эрхэд халдана гэдэг Монгол Улс аль зүг рүү явж байна вэ гэдгийг бүгд асуух ёстой.
-Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэт их байна. Парламент руугаа халдах нь олон давтагдаж байна гэдгийг сүүлийн үед яриад эхэллээ. Тэгэхээр эргээд Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай байна гэж таны хувьд үзэж байна уу?
-Харах биш, бүр үүрэгтэй. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтийг баталсны дараа Үндсэн хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол батлагдаад Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг оруулж ирэх үүргийг Засгийн газарт өгсөн юм. Энэ чинь 2020 оны чуулган дээр заачихсан байгаа зүйл. Энэ асуудлыг тухайн үед би ХЗДХЯ-ны Газрын дарга байхдаа Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг боловсруулаад одоогоос таван жилийн өмнө олон нийтийн саналыг авахаар яамны вэб сайтад оруулж байсан. Одоо хүртэл тэр хуулийн төсөл байж л байгаа шүү дээ. Тэгэхэд одоогийн Ерөнхийлөгч сонгогдоогүй байсан. Энэ нөхцөл байдлуудыг харж Үндсэн хуулийн өөрчлөлт явсан юм бол Ерөнхийлөгчийн институцитай холбоотой асуудлыг цэгцэлье гэдэг зүйлийг ярьсан. Албан тушаалаа өгсний дараа ямар хугацаанд улс төрийн намын гишүүн байж болохгүй юм. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуульд заасны хүрээнд л бусад хуулиар дэлгэрүүлж болно гэсэн. Гэтэл 30, 40 хуулиар нэмээд олгочихсон байсан. Энэ хуулиуд одоо ч хэрэгжээд явж байна. Ерөнхийлөгчийн хуулийг харвал бүрэн эрх нь дөрвөн жил гээд одоо хүртэл байгаа. Үндсэн хууль дээрээ гэтэл зургаан жил гээд заачихсан. Наад захын ийм хуулийн зөрчлийг арилгахаас эхлээд бүх зүйл байсан. Ерөнхийлөгчийн хоригийн асуудлыг хүртэл агуулгыг нь тодорхой болгоё гэсэн. Ерөнхийлөгч жишээ нь, улс төрийн томилгоо, эсвэл хариуцлага тооцож байгаа зүйл дээр хориг тавих эрхгүй байдаг. Энэ чинь Ерөнхий сайдын онцгой бүрэн эрх. Гэтэл Чимэдийн Хүрэлбаатар гэдэг хүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох гэж байхад Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгч байхдаа хориг тавьж байсан. Болохгүй шүү дээ, энэ чинь Ерөнхий сайд, парламентын онцгой бүрэн эрх. Манайд нэг зовлон байдаг. Парламентаас томилогдсон Ерөнхий сайд энэ улс орны өдөр тутмын үйл ажиллагааг авч явж, шийдвэрээ гаргаж байгаа. Гэтэл энэ институцийн дэмжлэгийг аваагүй хүмүүс Ерөнхийлөгч, УИХ-ын даргыг налж гүйдэг. Тэгж байгаад ҮАБЗ-өөр янз бүрийн шийдвэр гаргуулдаг. Гэтэл ҮАБЗ-өөр оруулж хэлэлцүүлэх асуудал дээр Ерөнхий сайд л санал оруулах ёстой. ҮАБЗ-ийн нарийн бичгийг Ерөнхий сайд санал болгоод тэр гурван гишүүн томилдог. Гэтэл парламент руу халдсан нэг нөхөр гарч ирээд элдэв зүйл ярьдаг болчихлоо. Би тэр А.Бямбажаргал гэдэг хүнтэй Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийг боловсруулаад сууж байснаа санаж байна. Гэтэл өнөөдөр үзэл санааныха эсрэг зүйлийг үйлдлээрээ харуулж байгаад би туйлын харамсалтай байгаа.
-Тэр боловсруулчихсан байгаа хуулийн төслийг дахиад олон нийтээр хэлэлцүүлж, өргөн барих боломжтой юу. Таны хувьд үүнийг хийх үү?
-Засгийн газар тэр тогтоолыг биелүүлэх ёстой. Би яаманд ажиллаж байхдаа боловсруулаад үлдээчихсэн л байгаа. Тэр УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг парламент, Төрийн байгуулалтын байнгын хороо шаардах ёстой. Үндсэн хуулийг зөрчүүлээд ингээд байлгаж болохгүй. Дуртай үедээ Үндсэн хуулиа нулимчихаад, энэ хуулиа амьдруулах заалт дээр залхуураад, хүсэл зориг гаргадаггүй, эс үйлдэл гаргачхаад суугаад байх ёсгүй. Миний улс төрийн карьер, амь нас, эрүүл мэнд дараагийн асуудал. Би ямар ч байсан Үндсэн хуулийн амин сүнс, парламентын засаглалын эсрэг шийдвэр гаргахыг дэмжихгүй.
-Танай нам хэд хэдэн гишүүнээ намаасаа түдгэлзүүлж, хөөсөн. Дахиад ч хүмүүст энэ мэт арга хэмжээ авна гэж байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Тэрийг миний хувьд харсан. Гэхдээ хүн гүтгээд байгаа тэр сайд нь нотлох ёстой шүү дээ. Хүнийг нухчихсан, чандарлачихсан юм байна лээ гэж яриад сайд болсон биз дээ. Тэр хүний амаар улс төрийн акцууд өрнөөд явж байна. Засгийн газарт хариуцлага тооцъё гээд тэр хурлыг даргалсных нь төлөө ийм асуудлууд яриад л явж байгаа.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ



“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг 11 настай эрэгтэй хүүхдэд ч тарина
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДЫН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
Ерөнхий сайдын хатуу шаардлагын дараа “Рио Тинто” буулт хийж, татварын акт болох 1.5 их наяд төгрөгийг Төрийн санд шилжүүлжээ
Б.Энхтүвшин: АИ-92 бензиний үнэ ойрын гурван сар өөрчлөгдөхгүй. Евро-5, дизелийн түлшний үнэ хэлбэлзэх магадлалтай
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
П.Сайнзориг: Парламент Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцвэл Үндсэн хуулийн зөрчилд орно
Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна
ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ
Танилц: Нийслэл хотод 4,729 га газрыг нөхөн олговор өгч чөлөөлөх байршлууд
Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан
Тайлан: 14 нам хандив авсан бол 15 нь хандив аваагүй гэжээ
Манай улс 100-150 М/Вт-ын хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр барих боломжтой
Аргаа барсан Л.Оюун-Эрдэнэ ард түмнийг айдаст автуулахыг оролдож байна
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий
Өнөөдөр дөрвөн дүүрэгт тог тасална
Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?
Г.Дамдинням: Монгол Улсын төсвөөс гадаад улсад шатахууны нөөцийн сав суулга барихгүй. Харин түрээсэлнэ
ФОТО: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ТОДРУУЛЖЭЭ
"Counter Strike 2" буюу цахим спортын ДАШТ-ийг ирэх XII сард Монголд зохион байгуулна
Аюулгүйн сүлжээ буюу "E-police"-г эцэг эхийн оролцоотойгоор бий болгоно
“НОЁН IZ” УИХ-ын даргын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөх болжээ
Их мастер Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, ФИДЕ мастер Э.Баасансүрэн нар ШХАБ-ын багийн тэмцээнд оролцоно
Э.Бат-Үүл: МАН ардчиллыг санаачилсан гэдэг бол худлаа шүү, Баабар минь
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа
Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс тусгай үүргийн нислэгээр авчирлаа
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Засгийн газрыг “муухай” харагдуулж байна, Ерөнхий сайд аа!
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
"Тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, түр болон удаан зогссон бол шийтгэлийн хуудас нааж байна" гэж мэдэгдэв
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.