“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

9 цаг 16 минутын өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

“Өргөө” амаржих газарт Б болон Д блокийн нийт 11302 ам метр талбайг хамарсан их засвар, шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хийж буй. Засвар, шинэчлэлийн хүрээнд дотор засал, хана, тааз, хаалга, цонх, дээвэр, фасадын засвар болон дотор гэрэлтүүлгийн системийг шинэчилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна. Д блокийн дотор заслын ажил бүрэн дууссан бол Б блокийн цонхны шинэчлэл, металл фасадын ажил дуусаж, дотор заслын ажил үргэлжилж байна.

Ингэснээр эх, нярай болон үйлчлүүлэгчид илүү хүртээмжтэй, тав тухтай орчинд эмнэлгийн чанартай тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэх юм.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.