Б.Чойжилсүрэн: Чөлөөлөгдөх өргөдөл өгсөн шалтгаанаа удахгүй ил тод мэдээлнэ

1 цаг 48 минутын өмнө

Б.Чойжилсүрэн: Чөлөөлөгдөх өргөдөл өгсөн шалтгаанаа удахгүй ил тод мэдээлнэ

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх асуудалд тайлбар өглөө. 

Тэрээр энэ талаар "Би яагаад өргөдөл өгсөн шалтгаанаа олон нийтэд ил, тод илэрхийлнэ. Гэхдээ ийм нөхцөлд биш. Ойрын хугацаанд сууж байгаад ярина гэж бодож байна. Эрчим хүчний салбарт 3 жил гаруй хугацаанд ажиллалаа. Нэлээд хугацаанд ярих байх. Надад Засгийн газраас үзүүлсэн ямар нэг шахалт байхгүй. Би өөрийгөө сайн, муу ажилласан гэж ярих нь ёс зүйгүй. Өргөлдөө өөрийн хүсэлтээр өгч байгаа. Миний оронд хэн сайдаар ажиллахыг би сонирхсонгүй. Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбар чадлын дутагдалд орсон" гэв. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.