
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “Нөхөрсөг үе тэнгийнхэн” төслийн үндэсний сургагч багш Т.Пүрэвжаргалтай ярилцлаа.
-Саяхан ахлах ангийн хүүхдүүд бүлэглэн нэгнийхээ бие махбодод халдаж, гутаан доромжилж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан шүү дээ. Ер нь сурагчдын дунд өрнөж буй дээрэлхэлтийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Ерөнхийдөө сурагчдын дунд үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал байсаар ирсэн ч сүүлийн үед огцом нэмэгдсэн. Жишээ нь, 2014 онд 108 хүүхдийн тусламжийн утас байгуулагдахад жилдээ долоогоос найман удаагийн дуудлага бүртгэгддэг байлаа. Гэтэл 2024, 2025 онд 1400-1600 орчим үе тэнгийн дээрэлхэлт эсвэл зөвлөгөө, тусламж хүссэн, хүүхдийн эрх зөрчигдсөнтэй холбоотой дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гадна далд хэлбэрээр ч үе тэнгийн дээрэлхэлт үйлдэгдэж байгаа шүү дээ. Зарим тохиолдлыг аваад үзвэл хүүхдүүд надад ийм зүйл тохиолдсон гэхээсээ илүү манай найзад гэх байдлаар ханддаг. Үүнийг нь илүү тодруулаад, ярилцаад үзэхээр ихэвчлэн өөрт нь тохиолдсон байх жишээтэй. Ер нь энэ төрлийн дуудлага мэдээлэл ч их ирдэг болсон.
-Үе тэнгийн дээрэлхэлт орон нутгаас илүү нийслэлд их байна уу?
-Хөдөө орон нутаг болон нийслэлийн хувийн, улсын сургуулиудад үе тэнгийн дээрэлхэлт тодорхой хэмжээнд байгаа. Харин их, бага хэмжээгээрээ ялгаатай. Бид сургалт ороод явахад захын гэр хороолол, эсвэл хөдөө орон нутгийн сумын сургуулиудад нөхцөл байдал харьцангуй гайгүй байдаг. Саяхан гарсан кейс шиг сурагчид зориудаар нэгнийхээ бие махбод болон сэтгэл санаанд хүнд гэмтэл учруулсан тохиолдол бараг байхгүй. Харин хотын төв рүү чиглэсэн сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид дунд өрнөж буй дээрэлхэлт нь ерөнхийдөө санаа зорилготой, дахин дахин давтагдаж үйлдэгдсэн байдаг. Бие махбод, сэтгэл санаанд учруулсан хохирлын түвшин өндөр байгаа нь ажиглагдсан.
-Ихэвчлэн ямар шалтгааны улмаас үе тэнгийн дээрэлхэлт үйлдэгдэж байна вэ?
-Үе тэнгийн дээрэлхэлт гарч буй ерөнхий шалтгаан нь ар гэрийн амьдрал тааруухан, эсвэл гадаад үзэмж, биеэ авч яваа байдлаас үүдэлтэй байдаг. Ер нь хүүхдүүд бие биеийхээ ялгаатай байдлыг сайн хүлээн зөвшөөрч чаддаггүй гэдэг ч юм уу. Бүх хүүхэд ийм л байх ёстой гэж өөрийнхөөрөө бодоод байдаг. Гэтэл хүн бүр өөр өөрийн гэсэн онцлог зан чанар, гадаад төрхтэй шүү дээ. Үүнийг ойлгоогүйгээс л үе тэнгийн дээрэлхэлт ихэвчлэн үүсдэг. Нөгөө талд гэр бүлийн орчин нөлөөлдөг. Гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад байдаг зарим хүүхэд бол янз бүрийн үг хэллэг ашиглаж бусдыгаа доромжилж, тохуурхан шоглох, гадуурхах тохиолдол гардаг
Үүнийгээ хүүхэд энгийн, хэвийн зүйл мэтээр ойлгох нь ч бий. Мөн эцэг эхийн хараа хяналт сул байх нь үе тэнгийн дээрэлхэлтэд нөлөөлдөг. Энэ нь амьдралын түвшин, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоогүй. Анхаарал, халамж дутагдсан хүүхэд зарим тохиолдолд өөрийнхөө дураар аашилж, найз нөхдийнхөө дунд дээрэнгүй зан авир гаргадаг.
-Хүйсийн хувьд аваад үзвэл охидын дунд дээрэлхэлтийн асуудал их гарч байна уу?
-Хүйс хамаарахгүй дээрэлхэлт их байна. Сүүлийн үед ажиглаад байхад охид хөвгүүдийн биед шууд халдаж, хүний эрхийн зөрчил гаргах асуудал ихэссэн. Биднийг сургалт ороод явахад хөвгүүд “Бид ч гэсэн тэгш эрхтэй биз дээ” гэдэг. Монголчууд бид хөвгүүдээ эмэгтэй хүний биед халдаж болохгүй хэмээн хүмүүжүүлдэг шүү дээ. Энэ нь зөв ч нөгөө талд охидоос ирж буй янз бүрийн халдлагаас өөрийгөө хамгаалж чадахгүй байдалд хүргэж байна. Үснээс нь зулгааж, түлхэж, чимхэхэд ямар ч хариу үйлдэл хийдэггүй гэж байгаа юм. Охидын дунд бие биеэ үг хэлээр доромжлох, нэр төрд нь халдах асуудал түгээмэл болчихсон. Түүнчлэн бидний туршлагаас харахад, зургадугаар ангиас л үе тэнгийн дээрэлхэлт эхэлдэг. Эцэг эхийн хараа хяналт суларч, хүүхдүүд олон цагаар хичээллэж, олон багш ордог энэ үед л дээрэлхэлтийн суурь тавигддаг. Ийнхүү цаашаа даамжирсаар ахлах ангид орохоороо асуудал ноцтой болж ирдэг.
-Сургуулиудаар сургалт ороод явахад дээрэлхэлтийн ямар хэлбэр түгээмэл байна вэ?
-Миний ажигласнаар дээрэлхэлтийн хоёр хэлбэр түгээмэл гарч байна. Нэгдүгээрт, цахим дээрэлхэлтийн асуудал бараг хяналтаас гарчихсан. Дунд, ахлах анги гэлтгүй сурагчид нэгнийхээ чат, мессэж, эмзэг зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулж дарамт, заналхийлэл учруулж байна. Түүнчлэн нэгнээ мөрлөх, түлхэх, үснээс нь зулгаах бол энгийн үзэгдэл болчихсон. Сургалт ороод явж байхад зарим сургуульд дээрэлхэлтийн шинэ үг хэллэг, арга барил бий болсон байгаа юм. Сурагчид нэгнээ “Шалны алчуур” гэж нэрлэж, “Өнөөдөр хэнээр шал арчих вэ” хэмээн тухайн хүүхдийг дамжлаад хувцсаар нь шал арчдаг. Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил. Ийм дээрэлхэлтэд өртсөн хүүхдийн өөртөө итгэх итгэл нь хатуухан хэлэхэд, яг л шалны алчуур шиг доод хэмжээнд хүрдэг.
Маш их ганцаардаж, өдөр бүр айдас түгшүүр мэдэрдэг. Энэ нь удаан үргэлжилж, хэн нэгэн туслахгүй, арга хэмжээ авахгүй бол сэтгэл гутралд орно. “Би энэ байдалтайгаа эвлэрэх үү, эсвэл хэнд ч хэрэггүй юм чинь амиа хорлох уу” гэх мэт буруу сэдэл төрдөг. Нөгөө талд ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээс үүдэн дээрэлхэлт үйлдэж буй хүүхэд өөрийгөө зөвтгөж эхэлдэг. Ийм зүйл хийгээд байж болох юм байна хэмээх бодол төрж, үүнийгээ үйлдэл болгож байна.
-Олон нийтийн зүгээс үе тэнгийн дээрэлхэлт газар авч байхад сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, анги удирдсан багш нар юу хийж байсан бэ гэх асуулттай байна шүү дээ?
-Сургууль хүүхэд бүрд ээлтэй байх ёстой ч арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн орчинд үйлдэгдэж байна. Арван хүүхэд тутмын долоо нь дээрэлхэлтийн ямар нэгэн хэлбэрт өртсөн байдаг. Уг нь хүн бүр хүүхэд хамгаалагч байх ёстой. Тухайн сургуулийн жижүүрт ч энэ асуудал хамаатай. Тиймээс хүүхдийн орчинд насанд хүрсэн хүн бүр нүд, чихээ нээлттэй байлгах ёстой гэдэг. Гэтэл орчин үед зарим сургуулийн багш нар зөвхөн хичээлээ зааж, хуваарьт ажлаа л хийх байдал ажиглагдах болсон.
Хүүхдийн сурч боловсрох орчин маш эрсдэлтэй байна шүү дээ. Энд сурагч нэг бүрийг үргэлж анзаарч, хайхарч байх ёстой үүрэг орхигдоод байна. Сурагчид үе тэнгийн дээрэлхэлт байгаа талаар ангийн багшдаа хэлсэн ч цааш холбогдох газарт нь мэдээлээгүйгээс үүдэн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдол ч гарсан. Тиймээс сургуулийн орчинд хүн бүр ажиглагч, анхаарагч байх ёстой.
А.Даваадулам


“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
ТАНИЛЦ: 2026 онд ахмадууд хөнгөлөлттэй үнээр үйлчүүлэх амралт, рашаан сувиллын жагсаалт
Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг 11 настай эрэгтэй хүүхдэд ч тарина
МҮБХ, НЗДТГ хүүхэд, залуучуудад үндэсний бөхийг таниулах, сурталчлах чиглэлээр санамж бичиг байгууллаа

УИХ дахь АН-ын бүлэг: Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл чуулганы хуралд оролцохгүй
Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн орчинд гарч байна
Б.Энхбаяр: Оптейк гэрээг хийсэн Засгийн газар нь өөрөө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байсан
Н.Учрал: Улс төр, төрийн өндөр албан тушаалтны хууль бусаар олсон орлогыг хураан авч, иргэн бүрд илүү өгөөжтэй зарцуулдаг болох хэрэгтэй
Б.Чойжилсүрэн: Чөлөөлөгдөх өргөдөл өгсөн шалтгаанаа удахгүй ил тод мэдээлнэ
О.Батнайрамдал: Оюутолгойн хэлэлцээ "жижиг чулуу"-нд анхаарахаас илүүтэй том стратеги, эрх ашигт төвлөрөх ёстой
У.Хүрэлсүх: Миний байр суурь бол маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой
АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДЫН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
Ерөнхий сайдын хатуу шаардлагын дараа “Рио Тинто” буулт хийж, татварын акт болох 1.5 их наяд төгрөгийг Төрийн санд шилжүүлжээ
Б.Энхтүвшин: АИ-92 бензиний үнэ ойрын гурван сар өөрчлөгдөхгүй. Евро-5, дизелийн түлшний үнэ хэлбэлзэх магадлалтай
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
П.Сайнзориг: Парламент Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцвэл Үндсэн хуулийн зөрчилд орно
Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна
ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ
Танилц: Нийслэл хотод 4,729 га газрыг нөхөн олговор өгч чөлөөлөх байршлууд
Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан
Тайлан: 14 нам хандив авсан бол 15 нь хандив аваагүй гэжээ
Манай улс 100-150 М/Вт-ын хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр барих боломжтой
Аргаа барсан Л.Оюун-Эрдэнэ ард түмнийг айдаст автуулахыг оролдож байна
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий
Өнөөдөр дөрвөн дүүрэгт тог тасална
Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?
Г.Дамдинням: Монгол Улсын төсвөөс гадаад улсад шатахууны нөөцийн сав суулга барихгүй. Харин түрээсэлнэ
ФОТО: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ТОДРУУЛЖЭЭ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.