
Сангийн яам, Татварын ерөнхий газраас хамтран “Татварын багц хуулийн шинэчлэл”-ийг танилцууллаа. Энэ үеэр Татварын ерөнхий газрын Татварын бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэнтэй ярилцав.
-Засгийн газраас өргөн барьсан “Татварын багц хуулийн шинэчлэл”-ийн хуулийн төслийн гол өөрчлөлт, хөнгөлөлтийн талаар эхлээд ярина уу?
-Татварын багц хуулийн шинэчлэлээр нийт 2.7 их наяд төгрөгийн татварын ачааллыг үе шаттай бууруулна. Үүнд иргэдийн татварын ачааллыг 2.0 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцож хуулийн төслийг өргөн барьсан. Бүх нийтээрээ татвараа төлдөг тогтолцоонд шилжихийн тулд одоогийн татвар төлөлтийн харилцаанд орж байгаа татвар төлөгчдийн 74 хувийн хамрагдалтаар тооцож дээрх ачааллыг бууруулна гэж үзэж байгаа. Тодруулбал, бүртгэлд хамрагдсан 74 хувийг 90 дээш хувьд хүргэвэл 2.0 их наяд төгрөгийг татварт хамрагддаггүй хэсгээс олж нөхөх боломжтой гэж үзсэн. Түүнчлэн бусад дүнгийн тухайд том мега төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн өмчит компанийн үр ашигт байдлыг дээшлүүлэх замаар төсвийн бууралтыг нөхөх боломж бий. Гол өөрчлөлтүүдийг дурдвал, аж ахуйн нэгжийн орлогын татварын шатлал шинэчлэгдэж 6–10 тэрбум төгрөгийн орлогод 15 хувь, 10 тэрбум төгрөгөөс дээш орлогод 25 хувийн татвар ногдуулна. Жижиг, бичил бизнесийн хялбаршуулсан татварын босго 400 сая төгрөг болж, нэг хувийн татвар төлөх боломж бүрдэнэ. Жижиг дунд аж ахуйн нэгжийн татварын 90 хувийн буцаалт авах босго 2.5 тэрбум төгрөг болно гэсэн үг.
-Иргэнд нөлөөлөх онцлох өөрчлөлтийг хэлж өгнө үү?
- 2.7 их наядын 2.0 их наяд нь иргэнд чиглэж байна. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал 1.5 их наяд орчим нь байна. Мөн ХХОАТ-ын хөнгөлөлт эдэлнэ. Тухайлбал, 500 мянган төгрөг хүртэлх орлогыг ХХОАТ-аас 100 хувь чөлөөлнө. Эдгээр нь нийлээд иргэнд чиглэсэн хоёр их наяд төгрөгийн ачаалал буурна. Нэг сая төгрөгийн худалдан авалтад НӨАТ-ын буцаалт 50 хувь буюу 5.0 хувиар тооцно гэсэн үг.
-Компани, аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогод татварын ямар өөрчлөлт оров. 1.5 тэрбум гэсэн борлуулалтын орлогыг 2.5 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн байсан?
- Аж ахуйн нэгж 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байвал 20 хувиар татвар болж 90 хувиар буцаан авахаар одоогийн хууль мөрдөж байна. Үүнийг хуулийн шинэчлэлээр 2.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой болгож босгыг нь нэмэгдүүлсэн. Түүнчлэн том, дунд аж ахуйн нэгжид хамаардаг 6.0 тэрбум төгрөгөөс дээш ашигтай бол 25 хувь хүртэл шатлалтай татвар авч байгаа. 25 хувийг бууруулж дунд нь нэг шатлал оруулж 6-10 тэрбум төгрөгийн ашигтай бол 15 хувийн татвар авах байдлаар зохицуулалт оруулсан. Энэ хоёр өөрчлөлтөөр нийт 250 тэрбум төгрөгийн татварын ачааллыг аж ахуйн нэгжид бууруулах ач холбогдолтой.
-НӨАТ-ын буцаан олголтыг 5.0 хувь болгож нэмэгдүүлсэн байна. Үндэслэлийг нь тайлбарлана уу?
-Татварын шинэчлэлийг үе шаттай хийж байна. 2026 оны төсөв батлагдах үед НӨАТ-тай холбоотой нэг заалт орсон. Энэ заалтыг 2025 оны аравдугаар сарын 1-нэс мөрдөж байгаа. Энэ нь иргэний сарын хэрэглээ нэг сая төгрөг байвал 50 хувийг буцаан олгож байна. Харин нэг сая төгрөгийн худалдан авалтад 20 хувийн буцаалт хийж байна. Уг заалт хоёр хугацаатай хэрэгжиж буй. Нэг нь аравдугаар сарын 1-нээс саяын хэлсэн дүнгээр нөгөөх нь 2027 оны нэгдүгээр сарын 1-нэс эхний сарын хэрэглээ нь 500 мянган төгрөг тутамд 100 хувийн буцаалтыг 500 мянгаас 1.0 сая төгрөг хүртэлх хэрэглээнд 50 хувийн буцаалтыг, 1.0 сая төгрөгөөс дээш хэрэглээнд 20 хувийн буцаалтыг тус, тус олгоно. Ингэснээр НАӨТ-ын буцаалт, урамшуулалд төсвөөс 1.6 их наяд төгрөг буурах буюу эцсийн хэрэглэгчдээ хэрэглэсэн хэрэглээнээс нь авах татварын ачааллыг бууруулах юм.
-Тансаг хэрэглээний татварт ямар нэгэн өөрчлөлт орсон уу. Мөн орон сууцны буцаан олголтыг 15 сая болгож нэмэгдүүлсэн зэргээ тодруулна уу?
-Тансаг хэрэглээний автомашины албан татварт нэг өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, 100 мянган ам. доллароос дээш автомашины худалдан авалтад тансаг хэрэглээний 33 хувиар тооцон татвар ногдуулахаар тусгаад байна. Орон сууцны хөнгөлөлтийг ХХОАТ-аас хөнгөлдөг. Одоо мөрдөж байгаа 6.0 сая төгрөгийг 15 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. Түүнчлэн эко, эрчим хүчний хэмнэлттэй барилга, орон сууцыг барих, тоног, төхөөрөмжийг суурилуулсан бол мөн 15 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Ялгаагүй орон нутагт анх удаа орон сууц худалдан авсан болон эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авсан иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт олгоно.
-Зах худалдааны төвүүдийн худалдагч нар баримт өгөхгүй байгаа тухайд ямар зохицуулалт хийв?
-Зах худалдааны төвийн лангууны худалдаа эрхлэгч, малчдаас худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн бол худалдан авсан тал нь НӨАТ-ын 10 хувийн хасалтаа хийх зохицуулалтыг хийсэн. Ингэснээр баримтаа заавал нэхдэг, и-баримтаа уншуулдаг байдал халагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр бүхий л аж ахуйн нэгж худалдан авалтынхаа /и-баримтын/ хасалтыг өөрөө тооцон гаргах зохицуулалттай болсон. Нөгөөтээгүүр, төлбөр бэлэн бусаар шилжсэн тохиолдолд борлуулсан иргэн, аж ахуйн нэгж хэдий хэмжээний борлуулалт хийж бизнесийн харилцаа болон татварын харилцаанд хэр оролцож байна вэ гэдэг нь шийдэгдэнэ гэсэн үг.
Иргэний ХХАОТ-ын тайланг Татварын алба урьдчилж бэлтгээд тухайн татвар төлөгчдөд санал болгох зохицуулалт орсон. Энэ зохицуулалт нь 2016 оноос хойш амжилттай хэрэгжиж буй и-баримт буюу НӨАТ-ын систем дээр суурилж хувь иргэний тайланг нь бэлтгэх бололцоо бүрдсэн. Одоогоор Татварын алба дээр хэрэгжиж байна. Үүнийг татварын хялбаршуулсан горимтой уялдуулж улам боловсронгуй болгохоор ажиллаж байна. Ингэснээр хувь хүн бүхэн тайлан гаргах шаардлагагүй болно. Харин Татварын албаны бэлтгэж өгсөн тайланг иргэн өөрөө шалгаад нийцэж байвал баталгаажуулалтаа хийснээр тайлан илгээгдэхээр зохицуулалт орсон. Энэ зохицуулалтыг хийснээр бидний яриад байдаг далд эдийн засаг хумигдах, хөнгөлөлт, чөлөөлөлт багасгах зэргээр нийт бизнесийн харилцаа эдийн засгийн эргэлтэд орж буй 74 хувийг 90 хувьд хүргэх боломж бүрдэх юм.
Ер нь хуулийн шинэчлэл нь үйлдвэрлэл эрхлэгчдэд түүхий эдийн худалдан авалтын И-баримт, НӨАТ хасалтын асуудлыг бүрэн зөвшөөрөх байдлаар хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр НӨАТ бизнесүүдэд дарамт болж, өртөг зардал нэмэгдүүлж байгаа асуудлыг шийдэж, НӨАТ-ын дамжуулан тайлагнагч агент үүрэг гүйцэтгэдэг болох шинэчлэлийг эхлүүлж байгаа юм. Тиймээс цаашид бүх нийтээрээ төлбөрийн баримт олгож, далд эдийн засгийг бууруулж, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй болно.
-Татварын өртэй байгууллагын дансыг битүүмжлэх тухайд өөрчлөлт орсон уу. Одоогоор хэчнээн аж ахуйн нэгжийн данс хаалттай байна вэ?
- Өртэй байгууллагын банкны дансанд ирээдүйд орох орлогын 20 хувийг битүүмжлэхгүй үлдээнэ. Мөн Гааль дээр НӨАТ-ыг хоёр сар хүртэл хойшлуулж төлөх боломжтой болно. Түүнчлэн тайлан залруулах хугацааг 1- 2 жил болгон сунгасан. 2025 оны эцэст 16 мянган аж ахуйн нэгжийн дансыг хаасан бол 2026 оны хоёрдугаар сарын 2-ны байдлаар 4000 орчим аж ахуйн нэгж дансаа нээлгэж татварын өрөө төлжээ. Одоогийн хуулиар данс царцаах үйл явц нь хамгийн сүүлд авдаг арга хэмжээ хэмээн тайлбарлаж байна. Шинэ татварын багц хуулийн төсөлд тусгаснаар тухайн дансны 80 хувийг татварын өрөнд татан авч, 20 хувийг үлдээх байдлаар зохицуулсан. Ерөнхийдөө татварын өртэй, татвар төлөгчдийн дансыг бүрэн битүүмжлэхгүй байхад анхаарч, ирээдүйн орлогыг татварт бүрэн суутгаж байгааг 80 хувь болгон өөрчилж, бизнесээ үргэлжлүүлэн татвараа төлөх боломжийг аж ахуйн нэгжүүдэд олгохоор хуулийн төсөлд тусгаад байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 49 (7791)


Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ
Т.Даваадалайгийн хилийн хоригийг өөрчилж 1 сар цагдан хорихоор шийдвэрлэжээ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа
Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг

ТАНИЛЦ: "Улаанбаатар марафон 2026" гүйлтийн цагийн хуваарь
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
Сэтгүүлч Л.Баяржаргалыг суллаж, гадуур шалгахаар боллоо
З.Боргилмаа: Сэтгүүлчдийг дандаа хорьж шалгаж, өөрөөр нь гэм бурууг хүлээлгэдэг аймшигтай жишиг тогтлоо
НӨАТ-ын дөрвөн зуун саяын босго нь дунд давхаргын аж ахуйн нэгжид хорлонтой байхаар харагдаж байна
Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
БАЙР СУУРЬ: Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэн, хэн юу өгүүлэв
Марафоны үеэр хаагдсан замаар цахилгаан дугуй, суррон, мопед хөдөлгөөнд оролцохгүй
Жанжин штаб: Байлдагч таталт өгч ухаан алдсан & талийгаачийн нагац ах: Бие дээр үүссэн хэзэрхий, толбо, шархыг харахад бусдад зодуулсан нь харагдаж байсан
ХОТ ТОХИЖИЛТ ҮХСЭН НОХОЙ БОРДОО БОЛДОГ & АМЬТНЫ ЦОГЦОС БОРДОО БИШ
"Цэргүүд камергүй өрөө рүү авч ороод гарч ирэхдээ түшсэн байдалтай гарч ирсэн камерын бичлэг байгаа" гэв
С.Баярцогт: МАН-аас Засгийн газарт хамтрах санал тавиагүй, нийслэлийн хоёр жилийн төсвөөр нээлттэй сонсгол хийнэ
Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх тогтоолын төслийг баталлаа
Э.БАТ-ҮҮЛ: НИЙСЛЭЛИЙН БҮХ ХАРИУЦЛАГЫГ УЛААНБААТАРЧУУД Н.УЧРАЛААС Л НЭХЭХ ЁСТОЙ
С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна
Олон тооны цахилгаан дугуй хулгайлсан өсвөр насны хүүхдүүдийг олж тогтоожээ
Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий шүүгч болох нь ээ…
Б.Энхбаяр: Төрийн нууцтай холбоотой байсан зарим мэдээллийг ил болголоо
ТАНИЛЦ: Бямба гарагт хаагдах замууд
Кэйс: Газраа чөлөөлөөд 12 жил болсон ч байрандаа орж чадаагүй явна, гэрээг шинэчлэхдээ НӨАТ-ын баримт олгох заалтыг хасжээ /бичлэг/
Сэрэмжлүүлэг
Ерөнхий сайд батламжилснаар Хотын дарга томилогдоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарийг танилцуулж байна
Н.Учрал Засгийн газарт АН-ыг урихаар намынхаа Бага хурлыг товложээ…
Ахмад настан, 0-16 насны хүүхдүүдэд "Богд хааны музей"-г үнэгүй үзүүлж байна
Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.