
Хуульч, өмгөөлөгч О.Билгүүнтэй ярилцлаа.
-Зарим судлаач нар манай нийгэм давхар удирдлагатай болсон хэмээн ярьж байна. Ерөнхийдөө сошиалд олон дагагчтай дуучин, жүжигчин, инфлүүнсерүүд нийгмийн сэтгэл зүйг удирдаж байна уу?
-Тийм. Энэ нь яаж илэрч байна вэ гэхээр өнөөдөр аливаа салбарын асуудлыг инфлүүнсер, эсвэл олны танил дуучин, жүжигчид буюу мэргэжлийн бус хүмүүс мэддэг юм шиг ярьж, мэдээлэл түгээж байгаа юм. Үүнд нь манай иргэд ямар ч шүүлтүүргүйгээр итгэдэг. Тэдгээр хүмүүсийн ярьсан зүйлийг л үнэн гэж хүлээж авч, итгэдэг масс бий болж байна шүү дээ. Жишээ нь, эрүүл мэндийн салбарын нарийн эмзэг асуудлыг зүгээр л онлайн шоп ажиллуулдаг, 10 мянга орчим дагагчтай хүссэн хүн ярьдаг болчихсон. Энэ бол манайд хамгийн нийтлэг тохиолддог кейс. Цааш нь яривал, хууль зүйн салбарын асуудал буюу хуулийн хэрэглээг дуучин, жүжигчид “болно”, “болохгүй” хэмээн дүгнэж ярьж ч байсан удаатай. Мэдээж, ярих эрх хэнд ч нээлттэй. Гэхдээ дүгнэлт өгөх эрх хаалттай, хязгаарлагдмал гэдгээ манайхан ойлгодоггүй. Монгол Улсын хуулиар бол хуулийг зөвхөн хуульч тайлбарлах эрхтэй байдаг. Жишээлбэл, урлагийн хүмүүс, инфлүүнсерүүд зарим хуулийг тайлбарлаад, олон нийтэд мэдээлэл тараалаа гэж бодъё. Гэтэл дараа нь шүүхийн шийдвэр тухайн олны танил хүний ярьсан мэдээллийн эсрэг гарна. Тэгээд иргэдийн дунд хуульчид итгэх үү, инфлүүнсердээ итгэх үү гэх асуудал гарч нийгмийг талцуулах сөрөг үр дагавартай. Тиймээс энэ асуудал дээр инфлүүнсерүүд, олны танил хүмүүс болгоомжтой хандах ёстой. Өөр салбарын нарийн мэдлэг шаардсан асуудлыг хаа хамаагүй ярьж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
-Иргэд ч гэсэн мэргэжлийн болон олны танил хүмүүс хоорондын ялгааг сайн ойлгох хэрэгтэй юу?
-Тийм. Манай иргэд ч гэсэн яагаад хууль зүй, боловсрол, эдийн засаг гэх мэтчилэн салбар хариуцсан сайд, мэргэжлийн баг бүрэлдэхүүн ажилладаг вэ гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Хэрэв тухайн салбарын асуудлыг хэн нэгэн жүжигчин, инфлүүнсерээр тайлбарлуулаад, дүгнэлт хийлгээд болчихдог байсан бол хууль зүй, боловсрол, эрүүл мэндийн сайд, мэргэжилтнүүд гэж байх шаардлагагүй шүү дээ. Иргэд өөрсдөө эдгээр эрх бүхий хүмүүсийг сонгож гаргаж ирсэн. Гэтэл дараа нь УИХ-ын гишүүд, сайд нар нь мэргэжлийн зүйл ярихаар “худал” гэх байдлаар үл итгэж, үгүйсгэдэг хандлага газар авч байна. Харин яг адилхан асуудлаар хэн нэгэн инфлүүнсер пост, бичлэг хийвэл шууд итгэдэг нийгмийн гажуудал бий боллоо. Өнөөдөр олны танил хүмүүс ард түмэнд хүчтэй нөлөөлж байгаа учраас үүнийгээ буруугаар ашиглаж байна. Жишээ нь, сонгуулийн үеэр улстөрчид иргэдээс оноо авахын тулд олны танил хүмүүсийг ашигладаг маркетинг бий болчихсон. Нэг ёсондоо инфлүүнсер гэх нэр бүхий хэдэн хүмүүс мэдэхгүй, чадахгүй зүйлээ мэддэг, чаддаг мэтээр худал, хийрхэж ярьдгийг нь нийгмээрээ бараг хүлээн зөвшөөрлөө. Үүний үр дүнд нийгэмд үймээн самуун, талцал бий болж байна. Өнөөдөр манай нийгмийг сошиалд хүчээ авсан, олны танил хүмүүс л удирдаж байна. Хэн нэгэн УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд ч биш, зүгээр л олон дагагчтай цөөн хэдэн хүн иргэдийн сэтгэл зүйг хааш нь чиглүүлэхийг шийддэг болчихлоо. Энэ бол маш буруу.
-Ер нь ямар хор уршигтай вэ?
-Нэгдүгээрт, гадаадын хэн нэгэн хүн Монголын ямар ч хамаагүй инфлүүнсерт мөнгө төлөөд л нийгэмд үймээн самуун тарьж, хагаралдуулж, талцуулах боломж бүрдэнэ шүү дээ. Манай нийгэм ийм сул дорой юм шиг мессэжийг гадныханд өгөөд байгаа юм. Тиймээс хууль тогтоогчид үүнд анхаарах цаг ирсэн. Ялангуяа өөр салбарын мэдэхгүй зүйлээ мэддэг мэтээр ярьж иргэдийг төөрөгдүүлж, хууран мэхэлсэн үйлдэлд хариуцлага тооцдог хуулийн нарийн зохицуулалтыг яаралтай оруулж ирж батлах шаардлагатай.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх гэдгээр халхавч хийсэн дурын наймаачин гарч ирээд хууль, эсвэл эдийн засаг, эрүүл мэндийн салбарын нарийн төвөгтэй зүйлийг тайлбарлаад байж болохгүй биз дээ. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл нийгмийн гажуудал л бий болно. Түүнээс биш сайн зүйлд огт хүрэхгүй.
А.Даваадулам



"Хонжворт сугалаа" зохион байгуулдаг 2 бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүллээ
ШИНЭ КЛИП: Дуучин Хүрэлээ "Тэртээх он жилүүд"
30 метр гүн нүхэнд унасан гурван настай охинд 6 метр ойртоод байна
Зургадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Энхийг сахиулагч Б.Лхагважав: Байнгын шахуу буудалцаан дунд амьдардаг оронд үүрэг гүйцэтгэх нь мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие махбодын бэлэн байдлыг маш их шаарддаг
Өнөөдөр хаагдсан зам
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН “ХУВИЙН” САН-ИЛ ТОД БУС ТАТВАР БОЛ ДЭЭРЭМ
ҮНЭ ХАНШ: Гурил, мах, талх, сүү, өндөгний үнэ дахин нэмэгджээ
Нягтлан бодогч өөрийгөө илүү цагаар ажилласан мэтээр бүртгэж, шүүхээс ял сонсов
А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шуум бол сонсогдсон, хүүхэд хариу үзүүлээгүй
Б.Пүрэвдагва, Б.Чагнаадорж хоёрын хамтарсан PR
Маргааш Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээнэ
30 м цооногийн нүхэнд унасан 3 настай охин тухайн үедээ хариу өгөөгүй ч амьсгалж байгаа шуум гарч байсан
Монгол үндэстнээ авран хамгаалъя
30 метрийн гүнтэй өрмийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврахаар шуурхай ажиллаж байна гэв
Хонгконгийн сургамж: Өндөр барилгын аюулгүй байдлын стандартыг эргэж харъя
"Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаснаар 67.3 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ
Танилц: 6 өдрийн өөрийгөө арчлах тусгай хөтөлбөр
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР НЯМ ГАРИГТ ТОХИОЖ БАЙНА
Ерөнхий шүүгчийг 6 жилээр "зөвхөн нэг удаа" томилдог байх заалтыг хүчингүй болголоо
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
Нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа бусдыг зодсон гэх залууг олж тогтоожээ
E-Mongolia дахь хуримтлалын сангийн дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 10 компанийг татан буулгалаа
Бетон зуурмагийн үлдэгдэл, хаягдал хогийг хаяж асгасан жолооч нарыг олж тогтоожээ
Н.Одхүү: Усны өртөг маш хямд байгаа учраас хэрэглээ их замбараагүй байна
Цэргийн ангид бугшсан харгислал "ДЭГЛЭЛТ"-ийн хуулиар номхрох уу?!
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва
Дүүжин тээврийн замын сүүлийн үе шат болох 58 мм-ийн ган татлагыг холбож байна
З.Энхболдыг “хатгагч” гэж үзэн ялласан нь эргэлзээ төрүүлж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.