
Нойр булчирхайн үрэвслийн талаар “Монгол Хьюндай” эмнэлгийн дотрын их эмч Э.Доржрагчаатай ярилцлаа.
-Сүүлийн үед нойр булчирхайн үрэвслээр өвдөх тохиолдол нэмэгдэх болсон. Юунаас болж нойр булчирхайн үрэвслээр өвдөөд байна вэ?
-Нойр булчирхайн үрэвслийг цочмог болон архаг гэсэн хоёр түвшинд хуваадаг. Энэ өвчнөөр өвдөж буй хүмүүсийн 80-90 хувь нь архаг өвчлөлөөр өвдөж, үлдсэн 10-20 хувь нь цочмог хэлбэрээр өвддөг. Архаг өвчлөл нь ихэвчлэн гэрийн нөхцөлд буюу өөрөөс шалтгаалан үүсдэг. Тухайлбал, Өлөн удаан явж байгаад нэг дор хэт их хэмжээгээр идэх, байнгын гадуур хооллох буюу амтлагч ихтэй хоол хүнс хэрэглэх, архины хэт их хэрэглээ нь нойр булчирхайг үрэвсүүлэх хамгийн том шалтгаан болж байна.
-Нойр булчирхайн цочмог болон архаг үрэвсэл эдгэх боломжтой юу. Хэрэв өвдсөн бол юунд анхаарах вэ?
-Нойр булчирхайн архаг өвчлөл нь гэрийн нөхцөлд эмчлэгдэх боломжтой. Тодруулбал, архи уухгүй, хоол хүнсээ тохируулж хэрэглэснээр гэрийн нөхцөлд эмчилж болдог. Орчин үед нойр булчирхай өвдлөө л гэх юм бол пензиннорм мезинфорт, панкретин зэрэг эмүүдийг дур мэдэн хэрэглэсээр байдаг. Энэ нь маш буруу. Түүний оронд ферментийн дутагдалд орсон эсэхээ мэдэж эмчийн зөвлөгөөгөөр эм уугаарай гэж зөвлөмөөр байна.
-Хэрэв дээр дурдсан гурван шалтгаангүй хэр нь нойр булчирхай нь өвддөг бол яах вэ?
-Хэрвээ танд дээрх үндсэн гурван шалтгаан байхгүй байх юм бол заавал эм уух шаардлагагүй. Тогтмол цагт бага хэмжээгээр идэх нь хамгийн чухал. Мөн усны хэрэглээг маш сайн хангах ёстой. Ус яагаад чухал вэ гэхээр кофен дээр ус хийхээр өнгө нь саармагждаг шүү дээ. Яг түүн шиг нойр булчирхайнаас их хэмжээгээр ялгарсан тэрхүү ферментийг усаар саармагжуулах боломжтой байдаг. Энэ нь энгийн боловч маш үр эмчилгээ. Ус уугаад шээгээд байна гэдэг нь эмчилгээний суурь болж өгдөг.
-Таны зөвлөгөөг дагаж гэрийн нөхцөлд эмчилгээ хийвэл хэдий хэр хугацааны дараагаас үр дүнгээ мэдрэх боломжтой вэ?
-Бүх эрхтэн систем нөхөн сэргээгдэх хугацаатай байдаг. Нойр булчирхайн хувьд шинэчлэгдэх хугацаа нь 12 долоо хоног буюу гурван сарын дотор бүх эд эс нь шинэчлэгдэж, шинэ эс ургадаг. Тэгэхээр архаг нойр булчирхайн үрэвслийн эмчилгээний үр дүн гурван сарын дараагаас мэдэгдэнэ гэсэн үг. Хэрэв та архаг нойр булчирхайн үрэвсэлтэй бол насан туршдаа өвчтэй явна гэсэн үг биш. Түүнийг үүсгэж буй шалтгаан нөхцөл нь арилахад бүрэн эдгэх боломжтой байдаг.
-Нойр булчирхайн үрэвсэл зөвхөн гадны шалтгаантай байдаг гэж ойлгож болох уу?
-Нойр булчирхайн асуудал зөвхөн гадны шалтгаантай байдаггүй. Нойр булчирхай нь бидний идэж уусан зүйлийг боловсруулдаг. Ялангуяа, өөх тос, сахрыг боловсруулж байдаг. Тэгвэл сэтгэлзүйн байдал бас нойр булчирхай өвдөхөд нөлөөлдөг. Тэгэхээр бид аливаа зүйлээс эерэг талыг нь харах, асуудлыг шүүж түүний араас хөөцөлдөхөөс илүү тайван байх нь чухал. Бүх зүйлд сэтгэлээ чилээж байдаг хүний нойр булчирхай өвдөх нь илүү байдаг. Нэгэнт л архаг нойр булчирхайн үрэвслээр өвдсөн бол өдрийн дэглэмээ сайн барих, харах өнцгөө өөрчлөх нь чухал.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 50, 51 (7792, 7793)


Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ
Т.Даваадалайгийн хилийн хоригийг өөрчилж 1 сар цагдан хорихоор шийдвэрлэжээ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа
Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг

ТАНИЛЦ: "Улаанбаатар марафон 2026" гүйлтийн цагийн хуваарь
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
Сэтгүүлч Л.Баяржаргалыг суллаж, гадуур шалгахаар боллоо
З.Боргилмаа: Сэтгүүлчдийг дандаа хорьж шалгаж, өөрөөр нь гэм бурууг хүлээлгэдэг аймшигтай жишиг тогтлоо
НӨАТ-ын дөрвөн зуун саяын босго нь дунд давхаргын аж ахуйн нэгжид хорлонтой байхаар харагдаж байна
Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
БАЙР СУУРЬ: Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэн, хэн юу өгүүлэв
Марафоны үеэр хаагдсан замаар цахилгаан дугуй, суррон, мопед хөдөлгөөнд оролцохгүй
Жанжин штаб: Байлдагч таталт өгч ухаан алдсан & талийгаачийн нагац ах: Бие дээр үүссэн хэзэрхий, толбо, шархыг харахад бусдад зодуулсан нь харагдаж байсан
ХОТ ТОХИЖИЛТ ҮХСЭН НОХОЙ БОРДОО БОЛДОГ & АМЬТНЫ ЦОГЦОС БОРДОО БИШ
"Цэргүүд камергүй өрөө рүү авч ороод гарч ирэхдээ түшсэн байдалтай гарч ирсэн камерын бичлэг байгаа" гэв
С.Баярцогт: МАН-аас Засгийн газарт хамтрах санал тавиагүй, нийслэлийн хоёр жилийн төсвөөр нээлттэй сонсгол хийнэ
Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх тогтоолын төслийг баталлаа
Э.БАТ-ҮҮЛ: НИЙСЛЭЛИЙН БҮХ ХАРИУЦЛАГЫГ УЛААНБААТАРЧУУД Н.УЧРАЛААС Л НЭХЭХ ЁСТОЙ
С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна
Олон тооны цахилгаан дугуй хулгайлсан өсвөр насны хүүхдүүдийг олж тогтоожээ
Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий шүүгч болох нь ээ…
Б.Энхбаяр: Төрийн нууцтай холбоотой байсан зарим мэдээллийг ил болголоо
ТАНИЛЦ: Бямба гарагт хаагдах замууд
Кэйс: Газраа чөлөөлөөд 12 жил болсон ч байрандаа орж чадаагүй явна, гэрээг шинэчлэхдээ НӨАТ-ын баримт олгох заалтыг хасжээ /бичлэг/
Сэрэмжлүүлэг
Ерөнхий сайд батламжилснаар Хотын дарга томилогдоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарийг танилцуулж байна
Н.Учрал Засгийн газарт АН-ыг урихаар намынхаа Бага хурлыг товложээ…
Ахмад настан, 0-16 насны хүүхдүүдэд "Богд хааны музей"-г үнэгүй үзүүлж байна
Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.