
Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орлоо. 2-4 сайдын суудал суларч магадгүй гэж яригдаж байсан ч энэ удаа хоёр сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар “Ямар нэгэн дарамт шахалтгүйгээр өргөдлөө өгч байна.
Энэ нь Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааны төлөө юм” гэдэг үгийг тоть шиг давтсаар танхимаа орхив. Харин өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаан болон МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар дараагийн сайд нарын нэрс тодров. Ерөнхий сайд Г.Занданшатар дараагийн Эрчим хүчний сайдад, УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилохоор нэр дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Боловсролын сайдаар томилохоор болжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт албан ёсны тайлбар өгсөн.
Тэрээр “Боловсролын сайдаар ГБХНХ-ын сайд асан Л.Энх-Амгаланг томилохоор Ерөнхий сайд шийдвэр гаргасан. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч болоод УИХ-д танилцуулан, хэлэлцүүлнэ. Харин Эрчим хүчний сайдаар ХҮН намын гишүүн Б.Найдалааг томилох шийдвэр гаргалаа” гэв.
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг УИХ-д танилцуулдаг. Ийнхүү маргааш УИХ-ын чуулганд сайд нарыг танилцуулснаар тангараг өргөж үүрэгт ажилдаа орно. ХҮН намын квотоор сайд болж байгаа УИХ-ын гишүүн, Б.Найдалаа анх удаагаа Засгийн газрын гишүүнээр ажиллана. Түүнийг эрчим хүчний салбарт нэлээд амбийцтай гэдэг. Түүнийгээ ч илэрхийлдэг нэгэн.
Б.Найдалаа “Эрчим хүчний реформ хийнэ гэдэг нь зөвхөн үнэ тарифын асуудал биш, эрчим хүчний салбарын засаглал, үр ашгийг сайжруулах, хувийн хэвшлийг татан оруулах, ногоон болон сэргээгдэх эрчим хүчинд гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ бүгдийн суурь болсон эрчим хүчний эрх зүйн шинэчлэлийг цаг алдахгүй хийх зэрэгт анхаарах ёстой.
Эрчим хүчний реформ хийхэд ХҮН нам манлайлж ажиллана” хэмээн хэвлэлд ярьж байв. Б.Найдалаа нь Увсын гаралтай, Улаанбаатар хотод төрж өссөн. 23-р сургууль, СЭЗДС, Японы Кобэ их сургуулийг төгссөн. Санхүүч, хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй. СЭЗДС-д багшилж, Анод банк, ХААН банк, МСS групп, Ногоон зээлийн санд ажиллаж, ХҮН-ын дарга явсан намтартай билээ. Эрчим хүч бол улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой чухал салбар. Өнөөдөр нийслэлд хэдхэн цаг цахилгааны хязгаарлалт хийхэд ямар эрсдэлт байдлууд үүсэж байгааг бэлхнээ харж болно. Өвөл болохоор ачаалал дийлэхгүй, зун болохоор засвар нэрээр хязгаарлалт тогтоодог тогтолцоо хэвээрээ. Импортын хараат байдал буураагүй, дотоодын эх үүсвэрийн шинэ төслүүд “Судалгаа, ТЭЗҮ, санхүүжилт” гэсэн гурван үгийн дунд гацсан хэвээр. Өмнөх сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд “Аргална даа” гэж явсаар л ажлаа өгч байгаа ийм салбар билээ. Тэгэхээр эрчим хүчний реформ хийх дараагийн хүн нь Б.Найдалаа болж байна.
Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хувьд харьцангуй туршлагатай улстөрч. Тэрээр өмнө нь Боловсролын сайд болон Гэр бүл, хүүхэд нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан. Тэгэхээр энэ салбарт өөрийн суурь бодлогыг хэрэгжүүлэх байх.
Л.Энх-Амгаланг УИХ-ын даргаар томилогдоно, сайд болно гэх яриа гарч байсан ч нэг хэсэг албан тушаалгүй явсан. Харин энэ удаа нэлээд хэл ам, өөрчлөлт шинэчлэл шаардлагатай Боловсролын салбар түүнд дахин ирж байна. Тэрээр мөн өчигдөр сайд болоод юу хийх талаараа тайлбар өгчээ. "Боловсролын сайдаар томилох санал хэлсэн. Тодорхой процесс эхэлж байна уу гэж бодож байна. Ерөнхий сайд санал тавьж, Засгийн газар үүрэг өгч байгаа учир татгалзах эрх алга. Намайг сандал суудалд дуртай хүн гэж битгий болоорой. Би боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэхийг тулд салбарынхантайгаа хамт зүтгэсэн. Сая багш нарын цалинг нэмсэн ч юм шиг, нэмээгүй ч юм шиг юм болсон. Нэг халааснаас аваад, нөгөө халаас руу хийчих шиг л юм болсон гэдгийг би өмнө нь хэлсэн. Багш нарын цалингийн асуудлыг нэг сарын дотор шийдэх боломж байгаа гэж харж байгаа. Багш нараа гомдоогоод, зовоогоод байж болохгүй. Би зургаан том шинэчлэлийг цаг алдалгүй эхлүүлж, хоёр жилийн дотор төв, хотын сургуулийн ялгааг арилгана. Хүүхдүүдийн төлөө чөтгөртэй ч нийлээд ажиллаж чадна. Би дуртайдаа сайд болж байгаа юм биш. Миний амьдралд сандал суудал, сайдын албан тушаал чухал биш" гэв.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



"НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГ"-ЭЭР ХОРИГДОЖ БАЙСАН А.ГАНХУЯГ СУЛЛАГДАЖ, ХИЛИЙН ХОРИГ ТАВЬСАН УУ
ТАНИЛЦ: Аймаг, сумдын баяр наадмын хуваарь
Малчдын хүүхдүүдийг найман насанд нь сургуульд элсүүлэхийг дэмжлээ
Хумсаа гоёхдоо эрүүл мэндээ бүү март
ТАНИЛЦ: Нийслэлийн 481 тэрбумаар тодотгосон төсөв
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулна
Түрээслээд өмчлөх орон сууцыг ирэх сард ашиглалтад хүлээж авснаар БҮРТГЭЛ эхэлнэ
БАЙР СУУРЬ: Журам нь ч батлагдаагүй малчны тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэн, хэн юуг өгүүлэв
ЗГ: Наадмаар нийт 10 хоног амраана
Б.Отгонзаяа: Орон сууцны хогийн бункер дэх ил галаас шалтгаалсан гал түймэр их гарч байна
Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай
О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй
ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн OSCE-ийн хуралдаанд expert introducer-оор уригдлаа
Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна
IKON.mn сайтаас явуулсан санал асуулгад оролцогчдын 85.4 хувь нь наадмаар 10 хоног амрахыг дэмжжээ
... Яамны ... газрын дарга Б.Д-д 590 сая төгрөг, татварын улсын байцаагч Д.Н-д 40 сая төгрөгийн хахууль тус тус өгсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
ТАНИЛЦ: Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр
Фото: Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслолд 99 бөө лам хуврагууд оролцож байна
ҮНЭ ХАНШ: Махны үнэ буурсан бол төмс, луувангийн үнэ нэмэгджээ
Сэрэмжлүүлэг: Увс аймагт ХҮНИЙ БООМ өвчин бүртгэгдлээ
Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа
Ашиг хонжоо олох зорилготой хүмүүсийн золиос болсноор Хулангийн тоо толгой эрс буурчээ
Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ
Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Шаардлага хүргүүлэх тухай
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.