"Мистер" хамтлаг 30 жилийн дараа СТА тэмдгээр энгэрээ мялаалгалаа

2 цаг 14 минутын өмнө

Хэдийгээр олон сайхан уран бүтээл туурвиж байсан

"Мистер" хамтлаг өчигдөр ЭНХИЙН МАНААНД анхны бие даасан тоглолтоо хийж, өөрийн үнэнч фэнүүдтэйгээ цэргийн баяраар бут авав.

Тус хамтлаг анх 1998 онд анх "Чамдаа" дуугаа гаргаж, байгуулагдаж байжээ. Харин бүжгийн хамтлаг байснаа тооцвол 1996 онд үүсгэн байгуулагдсан хэмээгддэг аж. 

Тэд "Чамдаа", "Эзэмдсэн харц", "Энхийн манаа", "Бүжиглээрэй", "Би өвөлд дуртай" зэрэг олон сайхан хит дуугаараа үе, үеийн залуусыг байлдан дагуулж байв. 

Хэдийгээр олон сайхан уран бүтээл туурвиж байсан ч албан ёсны бие даасан тоглолтоо хийж байгаагүй бөгөөд  өчигдөр болсон анхны тоглолтынхоо үеэр хамтлагаараа Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа. 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.