
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарын танилцуулга, бусад асуудлыг хэлэлцэх товтой байсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшиллоо.
Өнгөрсөн даваа гарагт УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл сөрөг хүчний бойкот эхэлсэн өдөр байлаа. Өчигдөр өглөөний 10:30 цагийн байдлаар 126 гишүүнээс 47 нь ирцээ бүртгүүлж, ирц 37.3 хувьтай байв. Харин үдийн 11:22 цагийн байдлаар 40.5 хувьтай болсон ч хуралдаан эхлэх ирцдээ хүрсэнгүй. УИХ-ын дарга Н.Учрал “УИХ дахь АН-ын бүлгээс шаардлагаа хэвлэлээр тавьсан гэж ойлгосон. Би хууль сануулъя. УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаанд оролцох үүрэгтэй. Дэгийн тухай хуулийг танилцуулъя. АН-ын бүлгийн шаардлага хуульд тусгагдсан бол хуулиа биелүүлэх ёстой. Гэсэн хэдий ч аль нэг намын бүлгийн дарга парламентын дарга байх ёсгүй гэсэн хууль одоохондоо байхгүй. Таван намын бүрэлдэхүүнтэй парламентын хувьд мэтгэлцээний зарчмаар асуудлаа хэлэлцэх ёстой гэдэг байр суурьтай байна. 378 хуульд хиймэл оюун ухаанд суурилсан шинжилгээ хийж байна. D-Parliament амилж эхэлж байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цэцийн дүгнэлтийг танилцуулах ёстой. Намын дотоод сонгууль, улс төр яах вэ, ажлын хэсгийг ахалж байгаа гишүүд ажлаа явуул гэж хэлье. Л.Мөнхбаясгалан гишүүн танилцуулга хийх ёстой, эрчим хүчний асуудалд С.Цэнгүүн гишүүн, эдийн засгийн эрх чөлөөний асуудлаар Ч.Лодойсамбуу гишүүн гээд танилцуулах ёстой асуудлууд байгаа. Тиймээс таван намын төлөөлөл чуулганы хуралдаанд оролцож байж бид явж байгаа хуульдаа байр сууриа илэрхийлээд явъя. Бид АН-ын бүлэгт хүндэтгэлтэй хандаж байна, байр суурь илэрхийлэх бүрэн эрхтэй. Гэхдээ хуулийн төслүүдэд байр сууриа илэрхийлээд явах хэрэгтэй. Хуульд тусгагдсан эрх үүргийг нэхвэл хүлээн авах боломжтой. Зөвхөн Н.Учралд үйлчилдэг хууль, зарчим гэж байхгүй. Намайг анх АН-ын бүлэг ч дэмжээд УИХ-ын дарга болгосон. Тиймээс хамтран ажиллаж, зарчмын хүрээнд асуудлуудаа ярилцаад явах хэрэгтэй гэж бодож байна. Би ардчилсан нийгэмд ажиллаж амьдарч, сурсан хүний хувьд олон ургальч үзэл, дуу хоолойг хүргэхийг хичээдэг” гэлээ. Гэсэн ч АН-ын гишүүдийн бойкот үргэлжилж чуулгын нэгдсэн хуралдааныг хойшлууллаа.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 53 (7795)



Хурандаа Я.Батгэрэл: Манай сургууль төлбөргүйгээс гадна сонсогчид сар бүр цолны цалин авдаг
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
Монгол улс 81 дүгээр байранд байсан бол энэ жил зургаан байраар урагшилжээ
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана
Ажлын байрандаа архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан дарга нарт зөрчлийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа гэв
С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй
Ихэнх нутгаар эрчимтэй дулаарна
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
"Мистер" хамтлаг 30 жилийн дараа СТА тэмдгээр энгэрээ мялаалгалаа
Байр суурь: Чуулганы ирц бүрдээгүй талаар хэн, хэн юу өгүүлэв
Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно
УБЦТС: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Б.НЯМЖАВ ДЭЛХИЙН БАНКНЫ БАЙГАЛЬ ОРЧИН ХАРИУЦСАН ЗАХИРАЛ ВАЛЕРИ ХИКИ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Э.Бат-Амгалан: Х.Нямбаатар өөрийнхөө зургийг өөр хүнээр шатаалгаж хар PR хийж байж ч магадгүй
Өчигдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 108 дуудлага бүртгэгдэж, 132 иргэн эрүүлжүүлэгджээ
Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ХБНГУ-ЫН ЭМНЭЛГИЙН ЭРҮҮЛ АХУЙН НИЙГЭМЛЭГ (DGKH)-ИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?
“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна
Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм
АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!
ТАНИЛЦ: Эрчим хүчний сайдад яригдаж буй Б.Найдалаагийн ХОМ
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Ё.Нямжав "Үндэсний урлагийн их театр" барих 5 га газрыг ашиглуулах гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсанаас ажлаасаа халагджээ
АИ-92 автобензин 40 хоногийн нөөцтэй болжээ
Зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдээс асууж эхлэв
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн байгуулсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгалаа
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.