Ажлын байрандаа архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан дарга нарт зөрчлийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа гэв

2 цаг 13 минутын өмнө

М.Эрдэнэбулган нарыг ажлаас нь чөлөөлжээ

Ажлын байрандаа архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга А.Сэрээтэр, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэбулган нарыг ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан 2026.03.19-ний өдөр тушаал гаргаж, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн цагдаагийн байгууллага дээрх дарга нарт зөрчлийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа аж.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.