Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр нэгүүн.мн сайтын оффист нэгжлэг хийж буй мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.
Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, тайлбар мэдээлэл өглөө.
Эрүүгийн цагдаагийн албаны дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "2026 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр иргэн Д-ээс нэгүүн.мн сайтын сэтгүүлч У нь цахим орчинд миний хувийн эмзэг мэдээллийг тараана гэж сүрдүүлж заналхийлж 50 сая төгрөг авсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад ирүүлсэн.
Уг гомдлыг бүртгэж аваад мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар авагдсан нотлох баримтаар нэгүүн.мн сайтын сэтгүүлч нь иргэн Д-ийн хувийн эмзэг мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээн хэмээн сүрдүүлж 50 сая төгрөг өгөхийг шаардсаны улмаас иргэн Д нь 2023 оны есдүгээр сарын 11-ний өдөр 50 сая төгрөгийг нэгүүн.мн сайтын сэтгүүлчид өгсөн нь тогтоогдсон.
Мөн хувь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой бичлэгийг энэ оны хоёрдугаар сарын 11, 14-ний өдрүүдэд нэр бүхий цахим сайтын сэтгүүлч өөрт үзүүлээд 50 сая төгрөг өгөхийг шаардсан. Дараа нь энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр иргэн Ж-ээс нэгүүн.мн сайтын сэтгүүлч миний нэр хүндэд халдах мэдээллийг удаа дараа нийтэлж байна, заналхийлж бэлэн мөнгө өгөхийг шаардсан гэдэг гомдол мэдээлэл ирүүлсэн. Уг гомдлын дагуу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт хэрэг бүртгэл нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Мөрдөн шалгах ажиллагаагаар нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б нь иргэн Ж-ийн талаарх хувийн мэдээллийг өөрийн сайтдаа нийтэлсэн. Мөн хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж болохуйц баримт мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээхээр сүрдүүлсний үр дүнд иргэн Ж нь 2026 оны гуравдугаар сарын 4-ний өдөр арилжааны банкнаас бэлнээр 30 сая төгрөг авч нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б-д өгсөн болох нь тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад Ж-ээс мөнгө авсны дараа буюу гуравдугаар сарын 4-ний өдрөөс хойш сайтдаа нийтэлсэн мэдээллүүдээ устгасан. Энэ нь эрүүгийн 17.6 буюу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг агуулж байгаа нь нотлогдож байна.
Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийн шинжийг энэ сайтын сэтгүүлчид гаргасан гэж үзэн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гуравдугаар сарын 19-ний өдөр прокурорын зөвшөөрлийн дагуу тухайн сайтын оффист нэгжлэг хийх, нэр бүхий сэтгүүлчдээс мэдүүлэг авах ажиллагааг зохион байгуулсан.
Нэгүүн.мн сайтын зүгээс хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой мэдээлэлд эрүүгийн цагдаагийн албанаас хууль бус шалгалтын ажиллагаа явуулж байна гэдэг мэдээллийг цахим орчинд цацсан. Нэг зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдэхэд нэгүүн.мн сайтад нийтлэгдсэн өрөөндөө бие засаж байгаа төрийн албан тушаалтны асуудал нь дээрх хэрэгт холбоо хамааралгүй.
Хууль зөрчиж өрөөндөө архидан согтуурч буй явдлыг сурвалжилсан үйлдэлд бид талархалтай хандаж байна. Уг асуудалд сэтгүүлчийн өгсөн гомдол мэдээллийг хүлээж аваад тухайн үед цагдаагийн байгууллагаас согтуурсан этгээдүүдийг эрүүлжүүлж, маргааш нь зөрчлийг шалгаж хариуцлага ногдуулсан. Дээр дурдсан асуудал өчигдрийн үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй.
Бид өчигдөр прокурорын албан ёсны зөвшөөрлийг оффис дээр нь очиж танилцуулсан. Цахим орчинд явж буй бичлэгүүдээс харахад мэдээгүй гэж асуудал ярьсан. Нэгжлэгийн зөвшөөрлийг өөрт нь үзүүлсэн. Нэгжлэгийн явцад миний биеийн байдал муудлаа гэдэг ярьсан. Үүнд цагдаагийн байгууллагын албан хаагчид хүнлэг хандаж 103 дуудаж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай учраас хоёрдугаар төрөх эмнэлэгт авч очсон. Энэ бүх ажиллагаа тасралтгүй хяналтын камерын бичлэгтэй явсан" гэв.


“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн орчинд гарч байна
ТАНИЛЦ: 2026 онд ахмадууд хөнгөлөлттэй үнээр үйлчүүлэх амралт, рашаан сувиллын жагсаалт
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт дууслаа

Женко ууртай, Баярцогт жаргалтай байна ЯАГААД
АНУ-д цагаачлах "өндөр эрсдэлтэй" гэж үзэж буй жагсаалтад МОНГОЛ улс багтжээ
Нэгүүн.мн сайтын оффист хийсэн өчигдрийн нэгжлэг нь өрөөндөө архидан согтуурч буй төрийн албан тушаалтны асуудалтай хамааралгүй
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Хурандаа Я.Батгэрэл: Манай сургууль төлбөргүйгээс гадна сонсогчид сар бүр цолны цалин авдаг
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
Монгол улс 81 дүгээр байранд байсан бол энэ жил зургаан байраар урагшилжээ
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана
Ажлын байрандаа архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан дарга нарт зөрчлийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа гэв
С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй
Ихэнх нутгаар эрчимтэй дулаарна
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
"Мистер" хамтлаг 30 жилийн дараа СТА тэмдгээр энгэрээ мялаалгалаа
Байр суурь: Чуулганы ирц бүрдээгүй талаар хэн, хэн юу өгүүлэв
Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно
УБЦТС: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Б.НЯМЖАВ ДЭЛХИЙН БАНКНЫ БАЙГАЛЬ ОРЧИН ХАРИУЦСАН ЗАХИРАЛ ВАЛЕРИ ХИКИ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Э.Бат-Амгалан: Х.Нямбаатар өөрийнхөө зургийг өөр хүнээр шатаалгаж хар PR хийж байж ч магадгүй
Өчигдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 108 дуудлага бүртгэгдэж, 132 иргэн эрүүлжүүлэгджээ
Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ХБНГУ-ЫН ЭМНЭЛГИЙН ЭРҮҮЛ АХУЙН НИЙГЭМЛЭГ (DGKH)-ИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?
“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна
Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм
АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!
ТАНИЛЦ: Эрчим хүчний сайдад яригдаж буй Б.Найдалаагийн ХОМ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.