Сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг "Ханиадны эм" нэрээр борлуулж байжээ

1 цаг 46 минутын өмнө

нийт 14 гомдол мэдээлэл бүртгэгдээд байна.

Ханиадны эм нэрээр борлуулж буй бүтээгдэхүүнтэй холбоотойгоор энэ онд цагдаагийн байгууллагад 14 гомдол бүртгэгдээд байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүллээ. 

Энэ талаар Цагдаагийн дэд ахлагч Х.Отгонжаргал "Гадаад улсаас ханиадны үед хэрэглэдэг гэх нэр бүхий эмийг Монгол Улсад худалдан борлуулж байгаатай холбоотойгоор цагдаагийн байгууллагад нийт 14 гомдол мэдээлэл бүртгэгдээд байна.

Тус эмийн найрлагад Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын конвенцын гурав дахь жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис агуулагдаж байгаа нь тогтоогдсон. 

Тус сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эм нь өвдөлт намдаах, ханиалга дарах үйлчилгээтэй бодис бөгөөд донтуулах эрсдэлтэй тул олон улсын хэмжээнд хатуу хяналтад байдаг байна.

Монгол Улсад тухайн бодис агуулсан эмийг зөвшөөрөлгүй импортлох, чөлөөтэй худалдаалах нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд эм, тариаг зөвшөөрөлтэй байгууллагаас худалдан авч, эмчийн заавар жорын дагуу зөв хэрэглэхийг анхаарна уу" гэлээ. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.