Орон нутгийн сурагчдын бие даалтын долоо хоног өнөөдрөөс, нийслэлийн сурагчдынх ирэх долоо хоногт эхэлнэ

2 цаг 32 минутын өмнө

Үргэлжлээд хоёр долоо хоног амарснаар дөрөвдүгээр сарын 13-нд III улирлын хичээл нь эхэлнэ.

2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу өнөөдрөөс орон нутгийн сурагчдын бие даалтын долоо хоног эхэлж байна. Үргэлжлээд хоёр долоо хоног амарснаар дөрөвдүгээр сарын 13-нд III улирлын хичээл нь эхэлнэ. 

Харин нийслэлийн сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхлэх хуваарьтай байна. Мөн тэд түүний дараах долоо хоногт нь амарснаар дөрөвдүгээр сарын 13-наас III улирлын хичээл нь эхлэх юм.

Учир нь нийслэлд ханиад томууны дэгдэлтийг тооцон сурагчдыг өвөл зургаан долоо хоног амраасан тул энэ удаад нэг долоо хоног амарна. Харин орон нутгийн сурагчид өвөл таван долоо хоног амарсан тул мал төллөж буй энэ цаг үед хоёр долоо хоног амрах хуваарьтай байна.

зураг

 

зураг



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.