Төсвийг мөшгөе: Боловсролын яам 81 сая 670 төгрөгөөр шагналын тэмдэг, үнэмлэх, хавтас худалдан авахаар 3 багцтай тендер зарлажээ

1 цаг 56 минутын өмнө

Багцыг танилцуулвал

"Төсвийг мөшгөе" булангаараа энэ удаад Боловсролын яамны захиалсан тендерийн талаар онцлон хүргэе. Тодруулбал, тус яам Урсгал төсөв-өөсөө 81 сая 670 төгрөгийн зарцуулалтыг хийж шагналын тэмдэг, үнэмлэх, хавтас худалдан авахаар тендер зарлажээ.

Тус тендерийн нийт төсөв 81 сая 670 төгрөг бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрээ тендерийн бичиг баримтандаа  улсын төсвөөс гэжээ. Нийт гурван багцтай худалдан авах аж.

Багцыг танилцуулвал,

  1. Багц-1 төсөв нь 49 сая төгрөг
  2. Багц-2 төсөв нь 22 сая 100 мянган төгрөг
  3. Багц-3 төсөв нь 10 сая 570 мянган төгрөг 

БАГЦ-1: Хүндэт тэмдэг үйлдвэрлэн нийлүүлэх юм байна. Үүнд Боловсролын салбарын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг-5 мянган ширхэг,  хайрцаг -5 мянган ширхэг, Үндэсний  бичиг соёлыг дэлгэрүүлэгч шагналын хүндэт тэмдэг зэрэг багтжээ.  

БАГЦ-2: Үнэмлэхийн болон яамны жуух бичгийн хавтсыг хэвлэн нийлүүлэх юм байна. Үүнд, Үнэмлэхийн хавтас-5 мянган ширхэг, яамны жуух бичгийн хавтас-6 мянган ширхэг тус бүр багтжээ. 

 

БАГЦ-3: Үнэмлэх болон яамны жуух бичиг хэвлэн нийлүүлэх гэжээ. Үүнд нь, Боловсролын тэргүүний ажилтан тэмдгийн үнэмлэх -5 мянга 300 ширхэг,  Боловсролын жуух бичиг- 6 мянга 200 ширхэг тус бүр багтжээ.

 

Ийнхүү боловсролын яам шагнал урамшууллын хайрцаг, тэмдгээ үйлдвэрлэн нийлүүлэхэд 81 сая 670 төгрөгөөр улсын төсвөөр хийлгэхээр ийнхүү 3 төрлийн багцтай тендер зарлажээ. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.