
Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж, 2024 оны байдлаар нийслэлд 730 мянган автомашинаар хоногт 1.8 сая зорчилт хөдөлгөөн хийж буй тооцоолол гарсан. Оргил ачааллын үеийн дундаж хурд 7-13км/ц байдаг. Тиймээс Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Туулын хурдны зам төслийг хэрэгжүүлж байна. Туулын хурдны зам төслийн ТЭЗҮ болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан. Эдгээр үнэлгээгээр Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах олон талт арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах талаар тусгасан байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоол зэрэгт үндэслэн Туулын хурдны замыг барихаар тогтсон.
Туулын хурдны замын зураг төслийг анх 2014-2016 онд боловсруулан магадлалаар батлуулсан. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн А/1326 дугаар захирамжаар Туулын хурдны замын ТЭЗҮ, урьдчилсан зураг төслийн шинэчлэлтийн ажлыг хийсэн. 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Шинжлэх ухаан технологийн Авто замын салбарын дэд зөвлөлийн хурлаар, үргэлжлүүлэн Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр ТЭЗҮ-ийг хэлэлцүүлэн батлуулсан.
Улаанбаатар хотын хувьд AH-3 чиглэлийн замын хоёр зангилааг холбосон хөндлөн чиглэлд саадгүй нэвтрэх хурдны зам байхгүй. Тиймээс ихэнх тээврийн хэрэгслүүд Улаанбаатар хотын төвийг дайран өнгөрч байгаа нь түгжрэлийн нэг шалтгаан болж байгааг ТЭЗҮ-д тодорхойлсон. Иймд Улаанбаатар хотыг хөндлөн чиглэлд холбосон Туулын хурдны замыг барих хэрэгцээ шаардлага үүссэн.
Туулын хурдны замын “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний ажлын тайлан”-д 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хийсэн. 2025 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Туулын хурдны зам төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн юм.
Туулын хурдны зам төслийн ач холбогдол:
Эдийн засаг
- Эдийн засгийн дотоод өгөөжийн түвшин E IRR 16.9 хувь гарсан. Энэ нь боломжит өртөг болох 12 хувиас их байх тул төсөл нь эдийн засгийн өгөөжтэй, төрийн санхүүжилтээр хэрэгжих боломжтойг бататгаж байна.
- Зардал, үр ашгийн харьцаа B/C 1.26 буюу нэгээс дээш гарсан тул ашигтай гэж үзэж болно.
- Төслөөс бий болох эдийн засгийн өгөөжийн хэмжээ нь 18 жилийн туршид $44.9 сая (2027-2030 он), $191.6 сая (2041-2045 он) болж өсөхөөр байна.
- Тээвэрлэлтийн хурд зардлыг багасгаж, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлнэ.
- Худалдаа, бизнесийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.
Нийгэм
- Цаг хугацаа хэмнэж, ажлын болон амралтын цагийг илүү үр бүтээлтэй ашиглах боломжтой болно.
- Иргэдэд ижил тэгш боломжийг олгож, эдийн засгийн өсөлтийг тэнцвэржүүлнэ.
- Хүмүүсийн хоорондын харилцааг дэмжиж, иргэдийн амьдралын чанар сайжирна.
- Нийгмийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын хүртээмжийг нэмэгдүүлнэ.
- Аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлнэ.
- Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замын “VCR” 1.19 болж, замын сүлжээний түгжрэл буурах, сүлжээний дундаж хурд 7-13км/ц байгааг 10-25 км/цаг болж нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарсан.
Байгаль орчин
- Туулын хурдны зам барилгын ажлын гүйцэтгэлийн шатанд замын трассын орчмын хөрсөн бүрхэвчийг талхагдлаас хамгаалж, замын дагуу нөхөн сэргээлт хийнэ. Мөн төслийн хүрээнд гүйцэтгэгчийн мөрдөн ажиллах байгаль орчны менежментийн төлөвлөгөө буюу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
- Төсөл хэрэгжүүлэгч тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлынхаа 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тухайн орон нутгийн байгаль орчныг хамгаалах тусгай дансанд төвлөрүүлэхээр тусгасан.
- Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний ихэнх хэсэг байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөртэй нягт уялдах бөгөөд төслийн хэрэгжилтийн бүхий л хугацааны туршид газрын доорх ус, хөрсний чанар, ургамалжилт, амьтны аймагт гарч байгаа өөрчлөлтүүдийг тухай бүрд нь шинжилж, өөрчлөлт оруулахгүй байхаар холбогдох арга хэмжээг жил бүрийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж ажиллана.
Хот төлөвлөлт:
- “20 минутын хот” төлөвлөлтийг дэмжинэ.
- Авто замын сүлжээ тэлнэ. Авто замын түгжрэл буурна.
- Нийслэлийн тээврийн хүртээмж нэмэгдэнэ.
Босоо тэнхлэгийн хувьд: Баянбүрдийн тойргоос Баруун 4 зам хүртэл замын хөдөлгөөний ачаалал 5-7.5 хувь, Нарны гүүр 7-8 хувь, Олимпийн гудамж 7-13 хувь, Их Монгол Улсын гудамж 8-11 хувь буурна.
Хэвтээ тэнхлэгийн хувьд: Нарны замын хөдөлгөөний ачаалал 25-28 хувь, Чингисийн өргөн чөлөө 28-30 хувь, Яармагийн гүүр 28-32 хувь, Яармагийн зам 10-12 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 7-8 хувиар буурна.



"Аж ахуйн нэгжүүдийн зүгээс АИ-95 шатахууныг литр тутамд 1000 төгрөгөөр нэмэх санал ирүүлсэн"
Эхнэрийнхээ барилгын компанид давуу байдал олгосон ИТХ-ын төлөөлөгчийг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 1 жилээр тэнсэв
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлуудтай танилц
Онцгой байдлын алба хаагчид 6 иргэний амийг аварчээ

Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюу-Эрдэнийн ярьсан зүйлс эхнээсээ авахуулаад дуустал гүтгэлэг
Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ хоёр цагийн бичлэгээ бүтнээр нь шууд цац л даа
Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна
Л.Энх-Амгалан, Б.Найдалаа нарын томилгоог пүрэв гарагт танилцуулна
П.Хишигбаяр: "Гэрэгэ тауэр"-ын гэх асуудлаар Б.Баатар, А.Амундра, Л.Оюун-Эрдэнэ нартай уулзахад бэлэн байна
Төсвийг мөшгөе: Боловсролын яам 81 сая 670 төгрөгөөр шагналын тэмдэг, үнэмлэх, хавтас худалдан авахаар 3 багцтай тендер зарлажээ
АН-ын “ажил хаялт” УИХ-ын гишүүдийн ёс зүйг ярих цаг болсныг улам нотоллоо
Орон нутгийн сурагчдын бие даалтын долоо хоног өнөөдрөөс, нийслэлийн сурагчдынх ирэх долоо хоногт эхэлнэ
Сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг "Ханиадны эм" нэрээр борлуулж байжээ
Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М бага насны охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ
ТАНИЛЦ: Дулааны шугамыг засварлах хуваарь
З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт дууслаа
Женко ууртай, Баярцогт жаргалтай байна ЯАГААД
АНУ-д цагаачлах "өндөр эрсдэлтэй" гэж үзэж буй жагсаалтад МОНГОЛ улс багтжээ
Нэгүүн.мн сайтын оффист хийсэн өчигдрийн нэгжлэг нь өрөөндөө архидан согтуурч буй төрийн албан тушаалтны асуудалтай хамааралгүй
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Хурандаа Я.Батгэрэл: Манай сургууль төлбөргүйгээс гадна сонсогчид сар бүр цолны цалин авдаг
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
Монгол улс 81 дүгээр байранд байсан бол энэ жил зургаан байраар урагшилжээ
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана
Ажлын байрандаа архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан дарга нарт зөрчлийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа гэв
С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.