Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюу-Эрдэнийн ярьсан зүйлс эхнээсээ авахуулаад дуустал гүтгэлэг

1 цаг 44 минутын өмнө

Зургаан оффтэйк гэрээнүүдийн дөрвөн нь түүний барьж байсан Засгийн газрын үед хийгдсэн байдаг.

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг "Бодь групп"-ээс 500 мянган ам.долларын хандив авсан гэх мэдээлэл хийсэн. Тэгвэл түүний уг мэдээллийн хариуд, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Эхнээсээ авахуулаад дуустал гүтгэлэг.  Нүүрсний том оффтэйк гэрээнүүд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байх үед хийгдсэн гэрээнүүд.

Л.Оюун-Эрдэнийн гарын үсэгтэй, олон арван компаниудтай тэрбум, тэрбумаар шууд гэрээ байгуулсан тушаал, шийдвэрүүд байгаа даа. Цаг өөрчлөгдсөн. Нэг аргаар олон удаа түмэн олныг хуурч, залилж чадахгүй ээ, Уранбураак Л.Оюун-Эрдэнэ ээ! Наад арга чинь удахгүй үнэнд гүйцэгдэнэ. Түүний ярьсан бүх асуудлууд өөртэй нь холбоотой. Дандаа түүний гарын үсэгтэй бичиг баримтууд шийдвэрүүд. Хаа байсан ямар ч оролцоогүй хүмүүсийг татан оролцуулах гэж үзэж байна. Үнэн мөн хурдан тогтоогдоно. Бид нар баримт л ярина. Тэд нар шиг худлаа гүтгэж ярихгүй. Би 2004, 2005 оны үеди Голомт банкинд ажиллаж байсан. Намайг Бодь компанитай холбоотой гэж гүтгэлээ. Энэ хүмүүстэй олон асуудлууд өчнөөн тэрбумаараа АТГ-т яригдаж шалгагдаж байгаа. Зургаан оффтэйк гэрээнүүдийн дөрвөн нь түүний барьж байсан Засгийн газрын үед хийгдсэн байдаг. 

Албаны нууц нэрээр хулгайлгаа далд хийдэг байсныг нь бид хүчингүй болгож, ил болгохоор ажиллаж байгаа. УИХ-д өргөн барьсан байгаа хуулийг яаралтай баталж өгөөч ээ. Ард түмнээс хулгайлсан мөнгийг ил болгоход их чухал үүрэг гүйцэтгэнэ.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.