Ажлын байрандаа согтуурч, зүй бус авирласан А.С, М.Э нарыг 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулжээ

1 цаг 50 минутын өмнө

Улмаар Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас “Ажлын өрөөндөө архидан согтуурсан албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн”

“Нэгүүн.мн” сайтын цахим хуудсаар энэ сарын 18-ны өдөр албан өрөөндөө архидан согтуурч, зүй бус авирлаж буй албан тушаалтны дүрс, бичлэгийг олон нийтэд цацсан.

Улмаар Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас “Ажлын өрөөндөө архидан согтуурсан албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” тухай мэдэгдэл гаргасан юм.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс А.С, М.Э нарт зөрчлийн хэрэг нээж албадлагын арга хэмжээ авахуулж, шийтгэл оногдуулах саналыг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 23-ны өдөр ирүүлжээ.

Шүүхээс зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.

Энэ үедээ нэр бүхий байгууллагын сэтгүүлчдийг хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүүл маргаан үүсгэж”, 1.4-т “олон нийтийг үл хүндэтгэж” танхайрах гэж хуульчилжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.