
“Хатан Туул” хэмээн нандигнаж ирсэн усны эх ундарга бол Туул гол билээ. Туул гол бол Улаанбаатар хотын амин судас, байгалийн тэнцвэрийг хадгалагч онцгой чухал экосистем билээ. Гэвч 2.3 их наяд төгрөгийн өртгөөр баригдах Туулын хурдны зам төсөл хэрэгжиснээр усны ундарга, голын халдашгүй экосистемд ноцтой эрсдэл учруулж болзошгүй талаар олон нийтийн сүлжээнд ихээхэн маргаан өрнөөд байгаа. Мөн Туулын хурдны замын төслийг зогсоохыг шаардсан иргэд “Туул голоо хамгаалъя, Save Tuul river” хөдөлгөөнийг өрнүүлээд байна.

Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой гэв
“Туулын хурдны зам” гэх төслийг эргэн санавал, Хотын дарга Х.Нямбаатар Туул гол дагасан хурдны зам барихаа өнгөрсөн наймдугаар сард зарласан. Ингэхдээ Баянзүрхийн товчоо Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км, зургаан эгнээ бүхий хурдны зам тавина гэж танилцуулсан юм. Тус хурдны замыг барихад найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, дөрвөн байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөсөн байна.
Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох, гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, нэг, хоёрдугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой хэмээн мэдээллэж байв.
Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж буйгаа ч танилцуулсан юм.
“Энэ зам баригдахаасаа өмнө Туул голын экосистемийг устгах аюултай”
Гэвч уг төсөл олон нийтийн эсэргүүцэлтэй тулж эхлэв. Иргэд, олон нийтийн зүгээс “Туул голын бургасыг “хядаж”, ундны эх үүсвэрийг үгүй хийлээ” гэж шүүмжлэн, Туул голоо байгалийн унаган төрхөөр нь авч үлдэх зорилгоор эсэргүүцэл өрнүүлээд буй. Тэдгээр иргэдийн төлөөлөл “Туулын хурдны замыг барихын тулд хэдэн зуун баганыг гол руу шигтгэнэ. Ингэхдээ голын голидролыг хааж, өөрчилж байж барилгын ажил нь явагдана. Мөн 10 метрийн өргөнтэй, 32 км-ийн урттай газар бургасыг хядна. Ингэснээр тухайн хэсгээр барилгын хүнд техникүүд явж эхлэх юм. Энэ төслийг Хятадын компани авячисан учраас хятад ажилчид ирж ажиллах учраас гол дагуу барилгын кемпүүд байгуулагдана. Мэдээж хятад ажилчид зочид буудалд байрлаад л өглөө, оройдоо автобусаар яваад байхгүй. Наанадаж тэнд ажиллах хүмүүсийн бохирын асуудал гээд л бодоход маш аймшигтай. Дор хаяж 2000 хятад иргэн 2-3 жилийн хугацаанд Туул голын маань эрэгт байрлаж ажиллана гэж төсөөлөхөд л энэ төсөл баригдахаасаа өмнө Туул голын экосистемийг устгах аюултай гэж харсан. Яагаад заавал Хатан Туул голынхоо дээгүүр нь зам тавих “мунаг” зүйл ярьж байгааг ойлгохгүй байна. Тиймээс энэ талаар хийсэн нийгэм, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж байгаа юу. Тэдгээрийгээ ил гаргаж тавихыг хүсэж байна. Мөн Усны газрын зөвшөөрөлгүй, БОУАӨЯ-нд мэдэгдээгүй байгаа нь нийслэл хууль зөрчиж, үл тоож байгаа явдал юм” гэсэн юм.
Мөн эсэргүүцэгчдийн төлөөлөл Усны барилга байгууламжийн чиглэлээр Япон, Австрали улсад мэргэшсэн н.Аюурзана гэх хүнтэй ярилцахад “Туул голын 30 хувь нь дээгүүрээ урсаж байгаа. 70 хувь нь Улаанбаатар хотын усны нөөцөд гүнрүү нэвчиж нөөцийг бүрдүүлж байдаг. Бид Хэнтий нуруунаас эх авч байгаа гэх мэтээр холоос эх авч байгаа учраас хамааралгүй гэж яриад байгаа. Энэ бол зөвхөн Туул голын эхийг ярьж байгаа асуудал. Гол урсаад ирэхэд ширгэх, тасрах магадлал асар өндөр болж байгаа. Ихэнх хувийг нь Улаанбаатарчууд гүнрүү нэвчиж орсон нөөцөөс татаж авч байгаа. Гэтэл дээр нь байгаа тэр багахан хэсгийг дахин тасалдуулаад эхэлбэл Туул гол татраад, хатах аюултай гэж ярьсан” гэж байлаа.

Хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очир “ Туулын хурдны зам бол түгжрэл бууруулах гарц шийдэл биш. Анх тус замыг барьснаар түгжрэл 30 хувь буурна гэж байсан бол сүүлдээ 13 хувь гэж ярьж байна. Гэсэн хэдий ч энэ бол хотын төв хэсгээр тавигдаж байгаа зам биш. Хотын урд хэсгээр явж байгаа зам учраас хотын төв хэсгийн түгжрэлийг шийдэх шийдэл огт биш. Дээрээс нь үүнд 2.3 их наядын хөрөнгө зарж байгаа. Үүгээр тогтохгүй байх. Энэ мөнгийг нийслэлийн 1.7 сая хүн амд хувааж үзвэл 1.3 сая төгрөг ногдож байгаа юм. 1.3 сая төгрөгийн татвар төлөөд Туулын хурдны замыг хийнэ гэж ойлгож болно.
Мөн байгаль экологид хор хөнөөлтэй. Цорын ганц Туул гол дээрээ 12 км гүүрэн зам барина гэдэг бол байж болохгүй асуудал. Автомашины дугуйнаас гарч байгаа химийн хорт бодис шууд гол руу орно. Мөн өвөл зам дээр давс бодис цацдаг. Эдгээр бодис ч гол руу орж, экосистемд нөлөөлнө. Бид энэ хүрээндээ БОУАӨЯ, ГХЯ-нд “Туулын хурдны замын төслийг зогсоо” гэж шаардлага хүргүүлж байгаа. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү шаардлага хүргүүлнэ. Яагаад гэвэл усны ундарга бол бидний Үндэсний аюулгүй байдалдтай шууд холбоотой. Бид түгжрээд амьдарч болох ч усгүй амьдарч чадахгүй” гэлээ.

Нийгэм судлаач Х.Уянга “Улаанбаатар хотын цор ганц ундны усны нөөц нь Туул гол. Тиймээс Туул голынхоо экосистемийг хамгаалж, энэ төслийг зогсоохыг шаардаж байна. Мөн Туулын хурдны зам барих тендерт огт зам барьдаггүй компани оролцоод шалгарчихсан. Сонгон шалгаруулалтаасаа хойш арванхоёрдугаар сард компаниа нээж, Монголд бүртгүүлээд орж ирсэн байгаа юм. Энэ нь дүрэм журам, баримт бичгийнхээ хувьд маш том асуудал дагуулахаар байгаа. Зөвшөөрлийн тухай хуулиар ард иргэдээсээ асуух ёстой байдаг. Туул гол таван аймаг, 18 сумыг дамжин өнгөрдөг. Тиймээс хуулиараа хамгийн багадаа 3500 хүнээс түүвэр аргаар судалгаа авах ёстой байсан. Гэтэл ТЭЗҮ-дээ “Бид нийгмээс зөвшөөрөл авсан” гэж оруулсан боловч Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны хэсгийн ахлагч нар хуралдаад зөвшөөрсөн гэж байгаа юм. Тэдгээр хүмүүс Монгол Улсын таван аймгийн иргэнийг төлөөлөхгүй. Одоогоор Захиргааны хэргийн шүүхэд хоёр гомдол, АТГ-т нэг гомдол очсон байгаа. БОУАӨЯ-нд хэд хэдэн гомдол мэдүүлсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй байна. Мөн экологийн цагдаа, Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт гомдол мэдүүлээд явж байгаа. БОУАӨЯ-нд мэдүүлсэн гомдлынхоо талаар лавлахад “Бид хариу өгнөө. Энэ ажлыг зогсоох гээд хүмүүсийг нь хайгаад олохгүй байгаа” гэсэн. Юу гэхээр, Туулын шугуйд байцаагчид очиж тухайн замын ажлыг зогсоох ёстой байдаг. Тэдгээр хүмүүсийг олохгүй байгаа тул шугуйдаа самналт хийгээсэй гэж хүсэж байна. Эхний өдрөө том техник хэрэгслүүдтэй ажлаа эхлүүлж байсан бол одоо гар хөрөөтэй, мөлхөө аргаар хядаж байна” гэсэн юм.
“Улаанбаатар хотын ундны эх үүсвэртэй Туулын хурдны зам ямар ч хамааралгүй тул энэ талаар мэтгэлцэхэд бэлэн”
Албаныхан Туул голын экосистемийг алдагдуулахгүйгээр, ундны эх үүсвэрийг хөндөхгүйгээр ажлаа явуулна гэж танилцуулж байгаа. Гэвч олон нийтийн эсэргүүцэл өрнөж, жагсаал, хөдөлгөөн хийж байгаа учраас энэ төсөл цаашид хэрхэх вэ гэдэг нь анхаарал татаж байна. Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан төсөл хэмээн нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан мэдээлсэн юм.
Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн "Арванхоёрдугаар сарын 5-нд Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдсан. Энэ хүрээнд экологи эдийн засгийн үндэслэл гарсан. Нарийвчилсан үнэлгээний тайланд бидэнд нөхөн сэргээлтийн таван жилийн хугацаа өгсөн. Бид усны газартай хэд хэдэн уулзалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Олон улсын жишигт нийцүүлж, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд гүйцэтгэнэ” гэж байлаа.
Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай уг төслийн талаар тайлбар өгөхдөө "Энэ төслийн 7.2 км нь зургаан эгнээ гүүрэн байгууламж байна. Олимпын гүүр дөрвөн эгнээтэй нэг км-ийн өртөг нь 120 тэрбум төгрөгөөс дээш байгаа. Тэгэхээр Туулын хурдны зам урт учраас одоо байгаа өртгөөрөө хийнэ. Үнэтэй өртөг биш, Монгол Улсын төсөвчид бодсон. Одоо байгаа манай асфальтан замууд 10 см хүртэлх хоёр давхаргатай байдаг. Бид Туулын хурдны замыг 18 см хүртэлх гурван үе давхаргатай, Азийн хурдны замын стандартаар төлөвлөж байгаа. Дээрээс нь 160 км/ц хүрэх боломжтой гэрлэн дохиогүй, уулзваргүй хурдны зам. Олон улсад яг ийм замыг ашигладаг. Хүн төрөлхтөн хот үүсгэхийн тулд голоо дагаж амьдардаг. Ялангуяа хурдны замуудыг голоо дагаад хийдэг жишигтэй. Туулын хурдны замын төсөв, өртөг бага мөнгөөр батлагдсан. Дэлхийн нийтэд үнийн өсөлт болбол эрсдэлтэй гэж харж байгаа. Энэ бол ерөөсөө өндөр өртөгтэй төсөл биш. Улаанбаатар хотын усны нөөцөд яагаад ч нөлөөлөхгүй. Бургас голын татанга эргийг дагаж ургадаг ургамал. Сэлбэ, Туул голын түвшин 1950 онд маш доор байж байгаад 1968 оны үерээр уулаас их хэмжээний лаг шавартай ирж тогтсон. Эрдэмтэдтэй зөвлөж байгаа. Усны зөвлөх инженер Ш.Баранчулуун энэ төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байгаа. Би дэд бүтцийн салбарт 17 жил ажиллаж байна. Улаанбаатар хотын ундны эх үүсвэртэй Туулын хурдны зам ямар ч хамааралгүй. Энэ талаар гарч байгаа тоо баримт дээр ямар ч эрдэмтэн мэргэдтэй мэтгэлцэхэд бэлэн" хэмээн мэдээллээд байгаа юм.
“Туулын хурдны замыг барих ерөнхий гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарсан бөгөөд тус компани инженер, худалдаа, логистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарыг хамарсан олон улсын төрөлжсөн групп компани юм. Африк, Европ, Ази, Ойрх Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Олон улсын инженерийн салбарт төлөвлөлт, зураг төсөл, барилгын ажлын болон төслийн удирдлагын тэргүүлэх чадвартай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонгконгт дэд бүтцийн тэр дундаа хурдны зам барилгын томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай. Зөвхөн дэд бүтцийн салбарт гэхэд олон улсын хэмжээнд 1000 гаруй км төмөр зам, 1500 гаруй км авто замыг амжилттай барьж, ашиглалтад оруулсан” хэмээн албаныхан мэдээлсэн.
Гэвч олон нийтийн зүгээс “тус тендерт шалгарсан компани нь огт зам барьдаггүй компани оролцоод шалгарчихсан” зэрэг шүүмжлэлт байр суурийг илэрхийлснийг дээр мэдээллсэн билээ. Үүгээр зогсохгүй “Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэл 50, 30, 13.5 хувь буурна” хэмээн зөрүүтэй мэдээллүүдийг өгсөн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.
Ч.БЯМБАХАЖИД
Гэрэл зургийг Р.ОЮУН
Эх сурвалж: zms.mn


Онцгой байдлын алба хаагчид 6 иргэний амийг аварчээ
"Аж ахуйн нэгжүүдийн зүгээс АИ-95 шатахууныг литр тутамд 1000 төгрөгөөр нэмэх санал ирүүлсэн"
Орон нутгийн сурагчдын бие даалтын долоо хоног өнөөдрөөс, нийслэлийн сурагчдынх ирэх долоо хоногт эхэлнэ
Төсвийг мөшгөе: Боловсролын яам 81 сая 670 төгрөгөөр шагналын тэмдэг, үнэмлэх, хавтас худалдан авахаар 3 багцтай тендер зарлажээ

Хугацаат цэргийн хоёр албан хаагчид бие биедээ захирагдахгүй харилцааны зөрчил гаргаж, нэг цэрэг бэртжээ
Танилц: Нийслэлийн АН-ын даргад өрсөлдөгчгүй нэр дэвшсэн Б.Ган-Очирын намтар
Туулын хурдны замын хувь тавилан хаашаа эргэх вэ
Аймаг дүүргийн намын дарга нар болсон АН-ын бүлгийнхэн бойкотоо үргэлжлүүлэх боломжтой юу?
Жүжигчин Б. Одончимэг бие даасан хоёр дахь уран бүтээлдээ продюсер болон гол дүрийг бүтээн ажиллаж байна
Ж.Баярмаа: Нийслэлийн иргэд Туул гол дээгүүр зам тавиулахыг хүсэхгүй байна
"Л.Оюун-Эрдэнэ эрээ цээргүй, юу ч хийж мэдэх хүн юм. Би "Бодь" группт ажиллаж байгаагүй"
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа
Л.Мөнхтүшиг: Бид АНУ-ын талд байр сууриа илэрхийлж байгаа. Шат дараатай арга хэмжээ авна
"БНСУ-ын виз гаргаж өгнө" гэх зарыг цахимд байршуулж, иргэдийг ₮39 саяар залилсан этгээдэд таван жил хорих ял оноов
Сүхбаатар, Дорнод аймагт нэг кг ноолуур 180 мянган төгрөгийн үнэтэй байна
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
АИ-92-с бусад шатахуун, дизелийн үнэ 300 төгрөгөөр нэмэгдэнэ
KFC, Pizza Hut нэртэй хуурамч пэйжүүд олширч, 302 иргэнийг залилж хохирлын хэмжээ нэг тэрбум төгрөг давжээ
Нүүрсний хулгайд холбогдоод зугтсан Н.Удаанжаргал Д.Амарбаясгалангийн зөвлөх байжээ
Дээрэлхэлтийн шийдэл бол гурвалсан гэрээ
АН-ын дарга нарын өрсөлдөөнд хэн, хэн хүч үзэв
Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно
Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна
Нийслэлийн ЕБС-иудад төрийн далбаа мандуулах ёслол энэ сарын 27-нд болно
Т.Даваадалай: Туулын хурдны зам ерөөсөө өндөр өртөгтэй төсөл биш. Миний амьдарч байсан хотуудыг харахад голоо дагасан байдаг
Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Цэвээндаш 1,418 км замыг туулаад эх орондоо ирлээ
Дагавар охиноо хөнөөсөн 34 настай эрэгтэйд бүх насаар нь хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр болжээ
Танилц: АН-ын дотоод сонгуулиар намын дунд шатны байгууллагыг удирдахаар болсон эрхэмүүд
Өнөөдрийн тог тасалж, завсар хийгдэх байршлуудтай танилц
"Туулын усан цогцолбор" уу, "Туулын хурдны зам" уу?
Д.Анужин: Монголын волейбол сонирхогчийн түвшинд байгаа ч тамирчдад ур чадвар бий
Ц.Сүхбаатар: Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт
Олон улсад хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлаж эхэлжээ. Харин Монголд...
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.