МАН-ын бүлгийн хурлын дараа залгуулаад "Удирдах зөвлөл хуралдана"

2 цаг 9 минутын өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааныг өнөөдөр /2026.03.26/ 14:00 цагт товлосон бөгөөд тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хоёр дахь долоо хоногтоо хуралдаж чадахгүй гацаанд орсон. Иймд энэ асуудлыг хэлэлцэхээр УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдааныг зарласан юм. Тус бүлэг 68 гишүүнтэй, Засгийн газарт ИЗНН, ХҮН намууд хамтарч байгаа бөгөөд 12 гишүүнтэй. Нийлээд 80 гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хийх бүрэн боломжтой ч УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдсанаас ирц 50 хувьд хүрч чадахгүй байгаа юм. Иймд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцах юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 42 гишүүнтэй.  Тус намын бүлэг УИХ-ыг МАН-ын дарга удирдах ёсгүй гэх шаардлага тавин, чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсээр байгаа. Үндэсний эвслийн хувьд дөрвөн гишүүнтэй бөгөөд эрх баригч нам өөрсдөө ирцээ бүрдүүлээд явах ёстой гэдэг асуудлыг хөндөж буй.

Өөрөөр хэлбэл,  УИХ-ын дарга Н.Учралын хувьд нэг бол МАН-ын даргын албаа сонгох. Үгүй бол УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөж УИХ-ын даргаараа үлдэх. Хэрэв МАН-ын дарга байх сонголт дээрээ үлдэх бол Засгийн газраа удирддаг жишгээ дагах бололтой.  Энэ тохиолдолд Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөхөөс аргагүйд хүрэх нь ээ.

Энэ цаг мөчид УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байгаабол залгуулаад МАН-ын Удирдах зөвлөл хуралдана.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.