
Хаврын улс төрийн гол тоглогчид хөзрөө дэлгэж, хөгжмөө захиалжээ. УИХ-ын хаврын чуулганы нээлтээр эгшиглэсэн оршил аялгуу хэнийх байв гэдгийг тааж ядах юмгүй. Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар Оюу Толгой төслөөс Монголын ард түмний хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хатуу шаардлага тавьж, “Рио Тинто”-той үзэлцээд эхэлмэгц улс төрд хүчтэй доргилт үүсэв. Рио ингэж Монголын улс төрд гараа дүрж буй нь шинэ юм огт биш. Оюу Толгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах гэж зүтгэсэн Ерөнхий сайд нар, Засгийн газар үгэнд ороогү йгэх шалтгаанаар “алганы амт” үздэг, бүр цаашлаад огцорч байсан гашуун түүхүүд бий. Үүнийг УИХ-ын зарим гишүүн, улстөрчид ил тод хэлж л байдаг. Огцорсон Ерөнхий сайд нь ч өөрөө ярьсан удаатай.
2030 оноос нааш ногдол ашгийн бараа харахгүй, зээлийн хүү нь дэлхийд байхгүй өндөр, менежментийн төлбөр гэх урхи бэлдээд минут, секундээр монголчуудыг өрөнд оруулж байгаа чинь таалагдахгүй байна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэлээд хаалгаа хааж амжаагүй байхад шахам улс төр буцалж, чуулгандаа ч суудаггүй олон улстөрч гэнэт хэлд ороод, элдэв янзын бойкот хийгээд эхэлсэн нь хаврын улиралтай лав холбоогүй.
Энэ бол санхүү мөнгө болоод эрх ашгаараа гүн холбогдсон бүлэглэлүүд улс төрийн тогтворгүй байдлыг зориуд үүсгэх замаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа хэрэг. Гадаад талд дайн байлдаантай, нөхцөл байдал хурцадмал байхад дотооддоо уг нь эв эеэ илүү хичээх байтал бүр эсрэгээрээ явж байна.
Энэ удаа “Рио Тинто” Ардчилсан намынхны гараар “могой бариулав”. Эрх баригч МАН-ыг дотроос нь хагалав. Тэд сурсан зангаараа улстөрчдийг худалдаж авах башир аргаа хэрэглэж, хаврын улс төрийг санхүүжүүлж байна гэж хардах бүрэн үндэслэлтэй. Тухайлбал, Н.Учралыг УИХ-ын даргаар сонгогдоход дэмжсэн санал өгч байсан АН-ынхан гэнэт сэхээ орж, таван намын төлөөлөл бүхий парламентыг аль нэг намын дарга удирдаж болохгүй гэдэг сэнтэг үндэслэлээр бойкот зарлаж байгаа нь шалтаг болохоос шалтгаан биш. Монголын парламентын түүхэнд МАН-ын ч, АН-ын ч дарга нар спикерийн алх барьж л байсан. Тэглээ гээд сөрөг хүчнээ хадаас шиг давтаад байсан удаагүй.
Дэд сайд нарыг эгүүлэн тат гэсэн шаардлагыг нь биелүүлье гээд хамтарсан ажлын хэсэг байгуулах санал тавиад байхад тэмээ гэхээр ямаа гэдэг шиг тэс хөндлөн зүйл яриад эхэлсэн сөрөг хүчин хэний эрх ашгийг хамгаалж байна вэ.
Ардчилсан намынхны амаар “Рио Тинто” Засгийн газарт сануулга өгч байна гэдэг нь улс төр гадарладаг хүнд тун амархан “уншигдана”. Хаврын улс төрийн захиалгат хөгжим Рио минор яг энэ өдрүүдэд эгшиглэж байна.
Олзуурхууштай нь улиг болсон энэ ноотыг сонссон хүмүүс ч сувгаа сольдог болчихсон. УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга гэх давхар дээлтэй О.Цогтгэрэл тавхан үгэндээ танигдаад байна даа.
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин



Энгийн АИ-92 шатахуунаас бусад төрлийн нефтийн бүтээгдэхүүн 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ
ЭСЯ: АНУ руу F болон M ангиллын визээр суралцахаар явж буй оюутнуудаас визийн бонд шаардахгүй
Прокурорын байгууллага нэгүүн.мн сайтын сэтгүүлчийг цагдан хорих санал ирүүлснийг шүүх хүлээн авахаас татгалзжээ
Г.Занданшатар: Ухрах, тохирох бодол алга, би чимээгүй ажлаа хийсээр байна
Д.Амарбаясгалан: "Би сүйрэхдээ тулбал МАН ч сүйрэх ёстой" гэсэн үү?
Хаврын улс төрийн захиалгат хөгжим буюу Рио минор
Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна
МАН-ын бүлгийн хурлын дараа залгуулаад "Удирдах зөвлөл хуралдана"
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
Хууль төрөхийн өмнө: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгасан "онцлох" заалтууд
Ирэх сараас явган хүний замаар цахилгаан скүүтер, мопед явуулахгүй хэмээн мэдэгдлээ
Ж.Батжаргал: АН-ын тавьж байгаа улс төрийн шаардлага нь хууль ёсны үндэслэлгүй
Хугацаат цэргийн хоёр албан хаагчид бие биедээ захирагдахгүй харилцааны зөрчил гаргаж, нэг цэрэг бэртжээ
Танилц: Нийслэлийн АН-ын даргад өрсөлдөгчгүй нэр дэвшсэн Б.Ган-Очирын намтар
Туулын хурдны замын хувь тавилан хаашаа эргэх вэ
Аймаг дүүргийн намын дарга нар болсон АН-ын бүлгийнхэн бойкотоо үргэлжлүүлэх боломжтой юу?
Жүжигчин Б. Одончимэг бие даасан хоёр дахь уран бүтээлдээ продюсер болон гол дүрийг бүтээн ажиллаж байна
Ж.Баярмаа: Нийслэлийн иргэд Туул гол дээгүүр зам тавиулахыг хүсэхгүй байна
"Л.Оюун-Эрдэнэ эрээ цээргүй, юу ч хийж мэдэх хүн юм. Би "Бодь" группт ажиллаж байгаагүй"
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа
Л.Мөнхтүшиг: Бид АНУ-ын талд байр сууриа илэрхийлж байгаа. Шат дараатай арга хэмжээ авна
"БНСУ-ын виз гаргаж өгнө" гэх зарыг цахимд байршуулж, иргэдийг ₮39 саяар залилсан этгээдэд таван жил хорих ял оноов
Сүхбаатар, Дорнод аймагт нэг кг ноолуур 180 мянган төгрөгийн үнэтэй байна
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
АИ-92-с бусад шатахуун, дизелийн үнэ 300 төгрөгөөр нэмэгдэнэ
KFC, Pizza Hut нэртэй хуурамч пэйжүүд олширч, 302 иргэнийг залилж хохирлын хэмжээ нэг тэрбум төгрөг давжээ
Нүүрсний хулгайд холбогдоод зугтсан Н.Удаанжаргал Д.Амарбаясгалангийн зөвлөх байжээ
Дээрэлхэлтийн шийдэл бол гурвалсан гэрээ
АН-ын дарга нарын өрсөлдөөнд хэн, хэн хүч үзэв
Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.