Г.Занданшатар: Ухрах, тохирох бодол алга, би чимээгүй ажлаа хийсээр байна

1 цаг 26 минутын өмнө

Г.Занданшатар: Ухрах, тохирох бодол алга, би чимээгүй ажлаа хийсээр байна

Улс төрийн хүрээнд болж буй үйл явдалтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр: “Дэлхийн 90 гаруй улс түлш шатахууны хямралд орсноо хүлээн зөвшөөрч хариу арга хэмжээ авахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэтэл манайд улс төржилт хэтэрлээ. Өнөөдрийн улс төржилтийн үнийг бид нэг ширхэг талх, нэг литр бензин 10 мянган төгрөг хүрэхийн цагт бүх ард түмнээрээ төлөх болно. Эрх ашгаа зөв эрэмбэлж, улс орноо бодож, улс төрөө хийж сурцгаамаар байна. Өнөөдрийн улс төр, эдийн засгийн гол гацаа саад бол хулгайчдын хүсэл зорилго гэдэгт эргэлзэх хэрэггүй.

 

Бид баялгийн хулгайг таслан зогсоосон. Бид авлигачдад алдаж байсан алт, зэс, нүүрсний ордуудыг ард түмэндээ буцаан авчирсаар байгаа. Би шударга ёс, зөв зам гэдэгт итгэж, чимээгүй ажилласаар байна. Бид хулгайтай, хулгайчидтай чимээгүй тэмцэж бодит тоогоор баталгаажсан үр дүн гаргасаар байна.

 

Харин тэд чанга хашгирч улс оронд маань дэлхийн дайны сүүдэр тусч эхэлж буй хүнд цаг үеийг далимдуулан наймаалцах, хулгайлж авсан ордуудаа буцаах эрх мэдэлдээ эргэн хүрэх гэж тэмцсээр байна. Монгол Улсын иргэдэд тайван сайхан амьдрал хэрэгтэй болохоос аль нам, ямар улс төрч хэрхэн хожилд хүрэх нь хэнд ч хамаагүй. Би албан тушаалтай зууралдаагүй. Надад хүсэл, айдас, шунал алга. Хулгайтай би эвлэрэхгүй, Ухрах, тохирох ямар ч бодол алга” хэмээн нийгмийн сүлжээнд бичсэн байна.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.