Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 7 хоногийн дотор 0.6 хувиар өсөж, бензин литр тутамдаа 900-2000 төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй байна

1 цаг 22 минутын өмнө

Өмнөх долоо хоногт үхрийн цул мах 30,179 төгрөгийн үнэтэй байсан бол энэ 7 хоногт 200 төгрөгөөр үнэ өсжээ

Улаанбаатар хотод 2026 оны 3 дугаар сарын 23-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 4.5 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар тус тус өсжээ. 

Тухайлбал, үхрийн ястай мах 26,515 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд өмнөх 7 хоногоос (26,285) 0.9 хувиар өсжээ. Харин нэг килограмм үхрийн цул мах 30,417 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногт үхрийн цул мах 30,179 төгрөгийн үнэтэй байсан бол энэ 7 хоногт 200 төгрөгөөр үнэ өсжээ. 

 

Ийнхүү долоо, долоо хоногоор өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа цаг үед шатахууны үнэ нэмэгдэх тухай яригдаж эхэллээ. 

2026 оны нэгдүгээр улиралд буюу эхний хоёр сард 518 мянган тн нефть бүтээгдэхүүн, дизель түлш, АИ-92, 98 зэрэг бензин захиалж авсан. Манай улс гурван сард 181 мянган тн нефть бүтээгдэхүүн захиалж авчээ. Өнөөдрийн байдлаар буюу гуравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар АИ-92 бензин 90.1 мянган тн буюу 42 хоногийн нөөцтэй байгаа юм. АИ-95 6.4 мянган тн буюу 72 хоногийн нөөцтэй, дизель түлш 116 мянган тн буюу 29 хоногийн, ТС буюу онгоцны түлш 3.9 мянган тн буюу 19 хоногийн ердийн хэрэглээний нөөц үлдэгдэлтэй байна.

Өчигдөр ОХУ-аас дөрөвдүгээр сард авах нефть бүтээгдэхүүний үнийг авсан хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин мэдэгдлээ.

Тэрээр, "АИ-92 тогтворжсон үнээр буюу 705 ам.доллар, Евро-5 1206 ам.доллар, АИ-95 1176 ам.доллар, АИ-98 1226 ам.доллар, дизель түлш энгийн нь 1385 ам.доллар, евро дизель түлш 1415 ам.доллароор үнийг ирүүлээд байна. АИ-92-оос бусад төрлийн нефть бүтээгдэхүүн 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ. Ерөнхийдөө бол 900-2000 төгрөгөөр нэмэгдэх тооцоолол гарсан" гэлээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.