Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө

1 цаг 47 минутын өмнө

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.03.27/ чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд гаргасныг хүлээн авсан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд өнөөдөр 19.30 цагийн үед эхэлж, Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж дуусч, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөллөө.  

 

УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар индэр дээрээс "Энэхүү улс төржилтийн гацаанаас гаргах нь миний үүрэг хэмээн ухамсарлан, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байна" хэмээн ярилаа. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 73 гишүүн оролцож 53 нь дэмжлээ. Ийнхүү Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл тэрбээр үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм байна. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.