Өнөөдрөөс Нийслэл хотын сурагчдын бие даалтын 7 хоног эхэллээ

2 цаг 15 минутын өмнө

II улирлын амралт дөрөвдүгээр сард

 

Боловсролын ерөнхий газраас 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоногийн товыг бүсчлэн тогтоолоо. Энэхүү шинэчилсэн хуваарийн дагуу сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сард, II улирлын амралт дөрөвдүгээр сард, харин III улирлын амралт зургадугаар сард эхлэхээр төлөвлөсөн юм. Энэ хичээлийн жилд сургалтын үйл ажиллагаа бие даалт, цахим сургалт болон амралт хосолсон хэлбэрээр үргэлжилж буй.  Бие даалтын долоо хоног орон нутагт энэ сарын 23-нд эхэлсэн бол нийслэлд өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс албан ёсоор эхэлж байна.

Бие даалтын долоо хоногийн үргэлжлэл болгон II улирлын албан ёсны амралт дөрөвдүгээр сарын 6-ны Даваа гаригаас эхэлж, дөрөвдүгээр сарын 10-ны Баасан гариг хүртэл нэг долоо хоногийн хугацаатай үргэлжлэх юм.

Энэхүү зохицуулалт нь нийслэл болон орон нутгийн бүх сургуулиудад нэгэн адил мөрдөгдөнө. Хичээлийн жилийн бүтцийн дагуу бага ангийн сурагчид 34 долоо хоног, дунд ангийнхан 35 долоо хоног, ахлах ангийн сурагчид 36 долоо хоногийн хугацаанд тус тус хичээллэх ажээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ТОЙМ МЭДЭЭ3 сар 28. 13:47
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.