
Анхнаасаа хэлж байлаа, Г.Занданшатар түр томилолтоор Ерөнхий сайдаар суулаа гэж. Тэр ёсоор боллоо. Уулаасаа Г.Занданшатар сайндаа, муудаа Ерөнхий сайд болсон юм биш. МАН төрийн толгойд хэт удсан. Засаглалын ялзрал үүсгэсэн. Төрийн институциүдийн зөрчил хэрээс хэтэрсэн.
Төр, нам хоёроо хольж хутгасан. МАН-ынхан ч нам гээчийн утгыг ойлгохоо больсон. Нам нь ч дүүрч. Хувьчлагдаад, хуваагдаад дууссан. Харамсалтай юм нь төрийг хэврэг, тогтворгүй болгож хувиргасан. Тэрнээс үүсэлтэй дотоод зөрчлийнх нь илрэл бол энэ.
Өөрчлөх нь ээ: Улс төрийн тэр үеийн момент УИХ-д унаад ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарт боломж олгосон. Гэлээ гэхдээ: Түүнийг есөн сар болгоод буулгалаа. Энүүгээр МАН 24 оны сонгуулиас хойш хоёр дахь Ерөнхий сайдаа сольж, гурав дахиа томилох гэж байна. МАН-ын эхний 10 сарын, хоёр дахь есөн сарын Засгийн газар юу хийв?
24 оны сонгуулийн дараа АН-тай хамтарч засаг байгуулаад овоо ажилласан. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн АН-тай хамтарсан Засгийн газрыг 10 сар ажиллуулсан. Тэр хугацаанд Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, эдийн засаг хоёр дахин тэлсэн. ДНБ-ий хэмжээ 37.4-80 их наяд төгрөгт хүрсэн. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 4128 ам.доллараас 6898 ам.долларт хүрсэн. Зээлжих зэрэглэл нэг шат ахиж, олон улсын санхүүгийн байгууллагын өмнө Засгийн газрын нэр хүнд өсөж, хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхож эхэлсэн зэрэг суурь үзүүлэлтүүд дээшилсэн. Энэнээс гадна АН-тай хамтарсан Засгийн газрын 10 сард дөрвөн гайгүй том ажил хийсэн. 60 гаруй жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын, 30 гаруй жил яригдсан эрчим хүчний реформ болон үнийн чөлөөлөлтийн, 28 жил гацсан Монгол-Францын хамтарсан ураны, 20 гаруй жил улстөржиж гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг эхлүүлсэн. Ер нь чиг МАН үе үед ярих том ажлаа АН-тай хамтарч байж л амжуулдаг. С.Баяр 2008 оны сонгуулийн дараа засагт АН-ыг урьж байгаад Оюутолгойн гэрээг хийсэн. Одоо хэлтэй амтай ч Монголын цор ганц том мөнгө эргэдэг төсөл болоод байж байна.
Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилж есөн сар суулгаад эгүүлэн татлаа. Тэрээр томилогдоод л тоо ярьсан. Тоо худал хэлдэггүй гэж байгаад. Басхүү АН-тай хамтарсан засгийг муулахад хамаг цагаа барсан. Буухдаа ч: Биднийг Засгийн газрыг хүлээн авах үед нүүрсний үнэ унасан, экспорт хумигдсан, валютын нөөц багассан, инфляци өссөн, эдийн засгийн өсөлт 2.6 хувь хүртэл саарсан байсан. Хэрэв бид цаг алдалгүй шийдвэр гаргаагүй бол инфляци 15 хувьд хүрч, төгрөгийн ханш 4000 давж сулрах, төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын алдагдалд хүрэх бодит эрсдэл нүүрлэж байсан. Бид 2025 онд түүхэндээ анх удаа төсвийн зарлагыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, хэмнэлтийн тодотгол хийсэн. Үр дүнд нь: Нүүрсний экспорт 90 сая тоннд хүрч, нийт экспорт 15.8 тэрбум ам.долларт хүрлээ. Ноолуурын экспорт 4.7 дахин, махны экспорт 25.7 хувиар өслөө. Эдийн засгийн өсөлт 2.6- 6.8 хувь болж нэмэгдлээ. Инфляци 8.3- 6.5 хувь болж буурлаа. Төлбөрийн тэнцэл 600 сая ам.долларын алдагдалтай байсан бол 1 тэрбум.ам.долларын ашигт боллоо. Валютын нөөц түүхэн дээд хэмжээ буюу 7 тэрбум долларт хүрч, 2.1 тэрбум доллараар нэмэгдлээ гэв. Энэхүү тоонууд монгол айл өрхийн хаалгаар орж амжаагүй. Тоо хэвээр үлдэв. Харин Г.Занданшатар Ерөнхий сайд болсноор бодитой хоёр том ажил хийсэн. Оюутолгойн арбитрын маргаанд Монгол Улсын Засгийн газар үндсэндээ бууж өгсөн. Энэ Засгийн газрын үед өмнө нь гаргаад байсан сөрөг нэхэмжлэлээ унагаж, тэрэн дээр хамтарч байсан гадны зөвлөх компаниудтай байгуулсан гэрээгээ ээлж дараалан улс төрийн өнгөтэйгөөр дэлгэж тэднийг татгалзуулсан. Энэ дөрөвдүгээр сард арбитрын шүүх хурал болно. Манай улс унана. Тэрхүү суурь тавигдсан гэж ойлгоход болно. Гэснээ: Г.Занданшатар “Рио”-д ширүүлээд уначихлаа гэдэг пиарыг сүлжээгээрээ битүү явуулж байна. Үгүй юм л даа, харин ч тэдэнд боломж олгосон. Арбитрын шүүх дээр ХөОГ-ний үеийн авлигын асуудал тавигдаад ацан шалаанд ороод байсан “Рио”-гийн дарга нар өнөөдөр Монголд байн байн бууж Г.Занданшатарын пиарт туслаад байсан, басхүү буухдаа: Эд нараас л боллоо гэдэг үг хэлэх эрх байх нь ойлгомжтой. Мөнхүү: Г.Занданшатарын Засгийн газар нэр бүхий компаниудад АМНАТ-ийн 200 тэрбумаас чөлөөлсөн. Жижиг дунд болоод бусад том компаниуд нь татварын хэрэээсэнд орж, гааль татварын байгууллага төлөвлөгөө нормоо биелүүлж чадахгүй, төрийн данс улайсан хэвээрээ…
Одоо МАН-ын 3 дахь Засгийн газар байгуулагдана. Ерөнхий сайд нь Н.Учрал. УИХ-ыг аль нэг намын дарга удирдаж болохгүй гэдэг зарчмын шаардлагыг АН тавьсан. Энийг ашиглаад Ерөнхийлөгч Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас эгүүлэн татлаа. Тэгсний шалтгаан юу байв?
Одоохондоо төгс тодорхой бус ч гурван шалтгаан харагдаж байгаа. Нэгдүгээрт: Уул нь анх Ерөнхийлөгчийн бодол өөр байсан гэдэг. Тэрээр Ж.Энхбаярыг Ерөнхий сайдаар томилох хүсэлтэй байсан. Гэснээ Г.Занданшатарт түр томилгоо өгсөн. Тэгснээр Г.Занданшатарт Ерөнхий сайд болох хувь заяаг эдлэх боломж таарч. Хэрэвзээ Г.Занданшатарыг жинхэнэ Ерөнхий сайд болгох байсан бол намын даргыг нь хамт өгөх байсан. Тэгээгүй. Тэгээд ч Г.Занданшатар Ерөнхий сайд болоод 27 оны сонгуульд чиглэж ажиллаад эхэлсэн. Ерөнхийлөгч энийг анзаарч: Дүрдээ итгээд байна уу даа гэж нэг бус удаа хэлж байсныг улс төрийнхөн ярьдаг. Уул нь Г.Занданшатар 25 оны есдүгээр сард огцорсон. Ерөнхийлөгч хориг тавьсан. Цэц шийд гаргасан. Тэгж хамгаалсан. Үлдээсэн. Ингэн барин үлдээснээ өнгөрөгч 7 хоногт дуудаад татаж байгаагаа дуулгаж. Өмнөхөнтэй нь Г.Занданшатар ухрах бодолгүй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан. Тэгснээ гэнэт өргөдлөө бариад гараад ирсэн. Үүнтэй дашраад Цэц дээр ч бүрэн эрхийн асуудал яригдаж эхэлсэн. Хоёрдугаарт: Чуулганы эхэнд АН-аас УИХ-ын даргаар аль нэг намын дарга байж болохгүй, МАН-ын дарга Н.Учрал болихгүй бол бид чуулганд суухгүй гэсэн. 40 минут хуралдаад 42-уулаа ийм шийдвэр гаргасан. 100 хувь. АН чуулганд суусангүй гэдийж, Ерөнхийлөгч энэ хугацаанд хөдөө ажиллахаар мордсон. Гуравдугаарт: Г.Занданшатарын гэнэтхэн өргөдлөө өгсөнд Бодь-ийн 110 сая ам.долларын асуудал нөлөөлсөн байх. ҮАБЗ-ийн нууцалсан 19/05/05 зөвлөмж дээр гарын үсэг зурсан хүний 1 нь тэр. Л.Оюун-Эрдэнийн АТГ-т өгсөн өргөдөлд 110 сая долларыг саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай цогцолборт тараасан гэдэг мэдээлэл орсон. Энэнтэй холбогдох гар утасны мессэж задрах тухай хэвлэлийнхэн шуугьсан. Ихээхэн ноцтой мессэж улс төртэй холбоотой хүмүүсийн гарт орсон сураг сонсдоод байгаа. Тийм ч удахгүй хаа нэгтээгээс гарч ирэх сурагтай. Магадгүй энэнээс болгоомжилсон байх...
Ямар ч байсан 9 сар ч гэсэн Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар суусан, ажилласан Г.Занданшатар энэ долоо хоногт 35 дахь Ерөнхий сайд Н.Учралд ажлаа өгнө. Тэрнийхээ дараа тэр эргээд Ерөнхийлөгчийн тамгыг түших, эсхүл Ерөнхийлөгчид нэр дэвших 2-ын нэг рүү явна…
Ө.БИЛЭГ
ӨДРИЙН СОНИН



УИХ-ын даргаас Н.Учралын чөлөөлөгдөх хүсэлтийг чуулганы 101 гишүүнээс 81 нь дэмжлээ
Бага ангийн хүүхдийг сургуулийн багш нь зодсон хэргийг шалгах ажиллагаа явагдаж байна гэв
Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар есөн сар суулгаад эгүүлэн татлаа...
Өнөөдрөөс Нийслэл хотын сурагчдын бие даалтын 7 хоног эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +12 хэм дулаан байна
ТОЙМ МЭДЭЭ
Ховд аймаг 2026 оны амралтын өдрүүдэд ажил, арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис их хэмжээгээр бэлтгэсэн этгээдийг баривчилжээ
Ням гарагт МАН-ын Бага хурал хуралдахаар товлогджээ
ТАНИЛЦ: Монгол улсын их хурал 100 хоногт
А.Итгэлт: Ченжүүд гарал үүслийн бичиг шалгаж үзэхгүй байгаа нь малын хулгайн гэмт хэргийг өөгшүүлж байна
Дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвтэй танилц
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө
Ерөнхий сайдын чөлөөлөгдөх асуудлыг авч хэлэлцэнэ
Н.Учрал дарга ажлаа өгнө гэсэн зүйл өчигдөр яриагүй
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
Шатахуун нөөцлөх 150,000 м.куб багтаамжтай сав барих ажил дөрөвдүгээр сарын 15-наас эхэлнэ гэв
Аймгуудын ноолуурын дундаж үнэ ханштай танилц
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 7 хоногийн дотор 0.6 хувиар өсөж, бензин литр тутамдаа 900-2000 төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй байна
Энгийн АИ-92 шатахуунаас бусад төрлийн нефтийн бүтээгдэхүүн 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ
ЭСЯ: АНУ руу F болон M ангиллын визээр суралцахаар явж буй оюутнуудаас визийн бонд шаардахгүй
Прокурорын байгууллага нэгүүн.мн сайтын сэтгүүлчийг цагдан хорих санал ирүүлснийг шүүх хүлээн авахаас татгалзжээ
Г.Занданшатар: Ухрах, тохирох бодол алга, би чимээгүй ажлаа хийсээр байна
Д.Амарбаясгалан: "Би сүйрэхдээ тулбал МАН ч сүйрэх ёстой" гэсэн үү?
Хаврын улс төрийн захиалгат хөгжим буюу Рио минор
Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна
МАН-ын бүлгийн хурлын дараа залгуулаад "Удирдах зөвлөл хуралдана"
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
Хууль төрөхийн өмнө: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгасан "онцлох" заалтууд
Ирэх сараас явган хүний замаар цахилгаан скүүтер, мопед явуулахгүй хэмээн мэдэгдлээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.