Б.Пүрэвдорж: Парламентын даргаар туршлагатай, тогтвортой байх хүнийг сонгоорой

1 цаг 21 минутын өмнө

МАН-ынхан намын цагаан байрнаасаа парламентын спикерийг томилох ёсгүй гэдэг

УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг 85 хувийн саналаа дэмжсэн.  Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Парламент ахмад, дунд, залуу үеийн хэлээс дээр ажилладаг байгууллага. Өнгөрсөн хугацаанаас харахад МАН УИХ-ын даргын томилгоон дээр тодорхой алдаануудыг гаргасан. Д.Амарбаясгалан гэдэг дөнгөж анх сонгогдсон хүнийг дарга болгосноос жил гаруйхан болоод огцорсон. Н.Учрал дарга туршлагатай ч намын дарга энэ дээр суухаар хоёр, гуравхан алдаа гаргасан. Энэ бүхнээс харахад парламент эрэмбэ, туршлагын газар гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс туршлагатай, тогтвортой байх хүнийг сонгоорой.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: -Парламентыг улс төрийн намын дотоод улс төрөөс ангид, бие даасан спикертэй байх үзэл санаал 1992 оны Үндсэн хуульд орсон байсан. Парламентын ардчилалтай бол чөлөөтэй мэтгэлцдэг, улс орны нэгдсэн асуудал дээр ойлголцож чаддаггүй парламент байвал Монгол Улсын шийдвэр гаргалт цэвэр, харилцан хяналттай болох юм. Дараагийн УИХ-ын дарга дээр Үндсэн хуулийн арга барилаар явах ёстой.  МАН-ынхан намын цагаан байрнаасаа парламентын спикерийг томилох ёсгүй гэдэг дээр та бүхэн нэгдсэн юм байна.  Одоо УИХ-ын чуулган дээр намын бүлэг бус 68 гишүүнийхээ гарын үсэгтэй УИХ-ын даргаа оруулж ирдэг бол бүр сайн. Монгол Улсын парламентын ардчилал бүхий Үндсэн хууль дахин сэргэн тогтсон өдөр болж байгаад талархалтай байна гэлээ. 

УИХ-ын дарга Н.Учрал: -Хэдий богино хугацаанд ажилласан ч би үр бүтээлтэй ажилласан. Намын даргын албан тушаалаа ашиглаагүй. Таван намаас бүрдсэн УИХ-ын бүх нам, бүх гишүүнд ижил тэгш хандаж, парламентыг чөлөөт мэтгэлцээний талбар байлгахад анхаарсан. АН-аас тавьсан шаардлагыг мана намынханд ярилцаад хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа" гэв.         

Гишүүд асуулт асуусны дараа санал хураалт явуулахад 80.2 хувийн саналаар Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө.

УИХ-ын чуулганы хуралдаан 14.00 цагт үргэлжилнэ. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ТОЙМ МЭДЭЭ3 сар 28. 13:47
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.