ФОТО: Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна

1 цаг 40 минутын өмнө

“Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа

 

Хичээлийн жилийн II улирлын бие даалтын 7 хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд энэ долоо хоногт /2026.03.30-04.03/  нийслэлиийн хэмжээнд зохион байгуулж байна. 

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Аврах анги, "Жаргалан" II цэцэрлэг хамтран гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх практик сургалтад тус цэцэрлэгийн 4 настай ахлах бүлгийн хүүхдүүдийг хамрууллаа. 

Сургалтаар гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх аргыг танин мэдүүлэх, бие даах чадварыг эзэмшүүлэх зорилгоор нийслэлийн Аврах ангийн үйл ажиллагаа, аврагч нарын ажил, мэргэжлийн онцлогийг танилцуулж,  өндрөөс аврах болон газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх дадлагыг биетээр олгосон нь анхны тохиолдол болсон юм. 

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ТОЙМ МЭДЭЭ3 сар 28. 13:47
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.