ОБЕГ: Байлдагчийг 163 км-т явган, автомашин, мотоциклтой болон дроноор зохион байгуулж, эсэн мэнд олсон

1 цаг 51 минутын өмнө

Номгон сум дахь Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 104 дүгээр салбар

Өмнөговь аймаг, Баян-Овоо сум Харзаг багийн "Сүүж" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 235 км-т, сумын төвөөс урд зүгт 85 км-т/ Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 6 дугаар заставын малын сууриас байлдагч С нь 2026.03.25-ны өдрийн 12:00 цагийн орчим тэмээндээ явна гэж мотоциклтой яваад сураггүй болсон тухай мэдээллийг 2026.03.27-ны өдрийн 01:03 цагт хүлээн авсан.

  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Өмнөговь аймаг дахь Тагнуулын газар,  Хилийн цэргийн 0131 дүгээр анги, Номгон сум дахь Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 104 дүгээр салбар, сумын Мэргэжлийн ангийн  нийт 98 хүн, 17 автомашин, 23 мотоцикл, 2 тэмээ, 6 дронтой байлдагч С/20 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.28-ны өдрийн 07:54 цагт эхлүүлж, 20 бүлэгт хуваагдан тус багийн “Хар сухайн хилийн харуул”, “Таван алдын худаг”, “Үнэгтийн худаг”, “Амгалангийн хяр”, “Улааншанд хилийн харуул”, “Ханцуйшанд”, Хилийн 685-679 шугамын дагуу, “Хонгорын нуруу”, “Гурван зээмэгийн худаг”, “Хөх даваа”, “Хөөтийн сүлжээний худаг”, “Дарь-Эхийн цав”, “Цагаан хайрхан уул”, “Өндөр Богд уул”, “Замын шанд”, “Улааншандын худаг”, “Гурван зээмэгийн говь” гэдэг газруудад нийт 163 км-т явган, автомашин, мотоциклтой болон дроноор зохион байгуулж, 03.29-ний өдрийн 19:38 цагт "Таван-Алдын худаг" гэдэг газраас эсэн мэнд олсон.

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ТОЙМ МЭДЭЭ3 сар 28. 13:47
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.